Гэмт хэрэг

July, 2013

  • 22 July

    Т.Билэгтийг бие нь тааруугаас батлан даалтанд гаргажээ

      МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг АТГ-аас саатуулан шалгаж байгаад өнгөрсөн баасан гарагт батлан даалтад гаргасан. Түүнийг “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрны хувьчлалтай холбоотой хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан түүнийг батлан даалтанд гаргах болсон шалтгаан нь эрүүл мэндийн байдалтай холбоотой гэнэ. …

  • 21 July

    Туул гол орчмоос цогцос олджээ

    Нийслэлийн онцгой байдлын газарт ойрын өдрүүдэд аврах ажиллагааны дуудлага цөөн ирэх болжээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар гал түймрийн дөрөв, аврах ажиллагааны хоёр дуудлага ирсэн байна. Гал түймрийн дуудлагын тухайд иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдсэн ахуйн шинж чанартай байсан ажээ. Харин аврах ажиллагаагаар Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 09:55 цагт цогцос олдсон талаарх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах анги, бүлэг газар дээр нь …

  • 20 July

    Их хэмжээний хохирол учруулсан Б.Бат-Эрдэнийг сулалжээ

      Хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагчдын нэг гэх Б.Бат-Эрдэнэ улсад болон иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид таван жил хоригдох ял сонссон билээ. Тэрбээр чанга дэглэмтэй хорих ангиас дэглэм буурч олон хорих анги дамжиж явсаар хамгийн сүүлд Хорих 421 дүгээр ангид ялын сүүлийн хугацаагаа дуусгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард суллагджээ. Тэрбээр улсад болон хоршоодын …

  • 19 July

    Хятад руу 6,2 кг алт гаргахыг завджээ

     Монголоос БНХАУ руу явах чиглэлд Замын-Үүдийн гаалиар их хэмжээний алт гаргах гэж байсныг албаныхан илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын Замын-Үүд дэх Шалгалт хамгаалалтын заставын ажилтнууд долдугаар сарын 18-ны өдөр ачааны галт тэргэнд нарийвчилсан үзлэг, шалгалт хийх явцад 6,2 кг орчим алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ. Алтыг галт тэрэгний далд эд ангид нуусан …

  • 19 July

    Т.Билэгтийг батлан даалтад гаргалаа

      Шүүхээс ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргээс тусгаарлан шалгаж буй хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ-аас энэ сарын эхээр эх орондоо ирсэн юм. Түүнийг эх  орондоо ирснийх нь дараа АТГ-аас цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан билээ. Тэгвэл түүнийг өнөөдөр батлан даалтад гаргасан байна. Т.Билэгтийн эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан үзэж, гадуур шалгахаар болжээ. Учир нь тэрбээр  …

  • 19 July

    Махны ченж үйлчлүүлэгчээ луйварджээ

     Энэ сарын 16-ны өдөр “Хүчит шонхор” захын гадна талбайд иргэн Э-ийн худалдаалах гэж байсан хонины махны жинг хуурамчаар тогтоон худалдан авсан хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12-р хороонд оршин суугч 51 настай, М гэгч иргэн Э-ийн 132 кг хонины махыг бусадтай бүлэглэн  буруу жигнэж 90 кг хэмээн бага үнээр авсан байна. Ингэснээр иргэн Э-д 243 мянган төгрөгийн хохирол учирсан ажээ. …

  • 18 July

    Улсын начин Б.Одхүү 5,1 жил хорих ялаар шийтгүүллээ

     Улсын начин Б.Одхүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхэд болж, түүнд 5,1 жил чанга дэглэмтэй ангид хоригдох ял оноожээ. Б.Одхүү начинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар ял оноосон бөгөөд шүүх хурлыг ерөнхий шүүгч Ч.Цогтзандан даргалаж, улсын яллагчаар Б.Ууганбаяр ажилласан байна. Хэргийг эргэн сануулахад, улсын начин Б.Одхүү 2012 оны 12-р сард Хан-Уул дүүрэгт байрлах “Гарден” зоогийн газрын ариун цэврийн …

  • 18 July

    Н.Энхбаярын аавынд нь нэгжлэг хийжээ

      МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт өчигдөр АТГ-ынхан нэгжлэг хийсэн. Н.Энхбаярын гэрээс гадна дөрвөн газар нэгжлэг хийсэн гэж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мэдэгдээд байна. Н.Энхбаярын хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын хадмынх нь гэрт хуулийнхан орж, гэрийг нь битүүмжилсэн бол  Н.Энхбаярын аав Намбар гуайнд АТГ-ынхан нэгжлэг хийжээ. Ямар шалтгаанаар ийнхүү олон газар нэгжлэг хийх болсон нь тодорхойгүй байгаа юм. Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж …

  • 18 July

    “Эрдэнэт”-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг баривчилжээ

      “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг хэд хоногийн өмнө цагдаагийн байгууллага баривчилжээ. Яг ямар хэргээр буруутгаж буй нь тодорхойгүй ч  “Эрдэнэт” үйлдвэрээс хувийн компанид их хэмжээний зээл олгуулсан хэрэгт буруутгасан байна. Түүнийг албан тушаалаа ашиглан хувийн компанид их хэмжээний мөнгө шилжүүлсэн, үүндээ авлига авсан байх магадалалтай гэж үзэн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Ч.Ганзориг нь “Эрдэнэт” үйлдвэрийн …

  • 17 July

    Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн дүү О.Мичидийг баривчиллаа

      МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт АТГ-ынхан өнөөдөр нэгжлэг хийснийг өмнө нь мэдээлсэн. Н.Энхбаярын хэрэг шүүхээр гэм буруутай нь нотлогдож, хэргийг эцэслэн шийдсэн ч гэрт нь ийнхүү нэгжлэг хийх болсон нь анхаарал татаж буй юм. Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор эрэн сурвалжлагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгт Монголд ирж, хуулийнхан түүнийг шалгаж буй. Т.Билэгт шалгагдаж, мэдүүлгэ өгч эхэлсэнтэй холбоотойгоор Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн …

  • 17 July

    Т.Билэгтийн мэдүүлгээс үүдэн Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн гэв үү

      МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт өнөөдөр АТГ-ынхан нэгжлэг хийгээд буцжээ. Ямар шалтгаанаар нэгжлэг явуулах болсон нь тодорхойгүй байгаа юм. Бүх шатны шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарыг гэм буруутайг тогтоож Д.Дуламсүрэнгээс бусадад нь хорих ял оноосон. Шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Н.Энхбаяр Клиникийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Шүүхээс Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг эцэслэн шийдсэн байтал …

  • 17 July

    Н.Энхбаярын гэрт АТГ-ынхан нэгжлэг хийж байна

     Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж эхэлсэн тухай мэдээлэл эх сурвалжаас ирлээ. Чухам ямар шалтгаанаар гэнэт нэгжлэг хийх болсон нь тодорхойгүй байна. Энэ талаар бид МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимэдсүрэнгээс тодруулахад “Одоохондоо энэ тухай ямар ч мэдээлэл алга. Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийж байгаа бол ажлаа хийж байгаа юм болов уу” гэлээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн …

  • 17 July

    Хулгайлагдсан гэх 17 настай охин эгчдээ уурласан уурандаа хил давсан байжээ

     А гэгч 17 настай охин БНХАУ-ын Бээжин хотод байрлах Монгол Улсын Элчин Сайдын Яамны хорих байранд хоригдож байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Охины ар гэрийнхэн эл явдлыг насанд хү­рээгүй хүүхдийг хууль бусаар хил давуулсан, эсвэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор авч явсан байж болзошгүй хэмээн үзэж цаг­даад хандан эрэн сурвалж­луулаад байсан юм. Охиныг эх оронд нь авч ирсэн эсэх, …

  • 15 July

    Цахим дэлгүүрээр залилан хийгчийг барьжээ

     www.email.mn, www.mglshop.mn гэсэн цахим хуудсаар барааны захиалга авч, хүргэж өгнө хэмээн иргэдээс дансаар мөнгө шилжүүлэн авч иргэдийг залилдаг байсан Ч гэгчийг баривчилжээ. Тэрээр 2010 оноос хойш уг цахим хуудсуудаа ажиллуулж эхэлсэн бөгөөд ингэхдээ иргэдийн мөнгийг банкны олон улсын дансаар шилжүүлэн авдаг байсан бөгөөд утас, дансны дугаараа өөр хүний нэр дээр бүртгүүлсэн байсан нь тогтоогдсон байна. Ч-г одоогоор УМБГ-ын Хүнд гэмт …

  • 15 July

    Ё.Баатарбилэгийг батлан даалтанд гаргажээ

      Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг ШШГЕГ-ын харьяа Зүүнхараа дахь 413 дугаар хорих ангид саатуулан шалгаж байгаад саяхан батлан даалтад гаргажээ. Түүнийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба албан тушаалаа ашиглан мөнгө угаасан, авлига авсан хэрэгт буруутган шалгаж буй юм. Түүнийг хорьж шалгах хугацаа дуусгавар болсоноор батлан даалтанд гаргаж шалгаж буй юм байна. Тэрээр Архангай аймагт МАН-аас өнгөрсөн УИХ-д өрсөлдөж …