Нийслэл

December, 2015

  • 14 December

    Цахим газар өмчлөл өнөөөдөр эхэлнэ

    Энэ оны цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр 12.00 цагт эхлэх юм байна. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1, 2, 3, 4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт …

  • 14 December

    Маргааш “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” Зөвлөлдөх Ардчиллын танхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг маргааш буюу Мягмар гарагт нийслэлийн Иргэний танхимд болно. Хэлэлцүүлгээр Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас …

  • 12 December

    Засаг даргын ажлыг хангалттай гэж СХД-ийн ИТХ-аас дүгнэлээ

    Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаан өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр дүүргийн Засаг дарга болон түүний Тамгын газрын өнгөрч буй оны ажлыг хэлэлцэн дүгнэх, ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлахаар хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар дүүргийн Засаг даргын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2015 оны Нийгэм эдийн засгийн зорилтын биелэлт, 2016 оны …

  • 11 December

    Нийслэлийн засаг дарга бямба гарагт төрийн ордонд мэдээлэл хийнэ

    Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, тэдний санал, бодлыг шийдвэртээ тусгахыг хичээн ажиллаж, олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр бодлогын болон бүтээн байгуулалтын олон шинэчлэлийг эхлүүлж, хэрэгжүүлж байна. Цаашдаа Хотын захиргааны зүгээс өөрсдийн саналыг иргэдээрээ дэмжүүлэх биш, харин иргэдээсээ гарсан санал, санаачилгыг бодлого, шийдвэртээ тусган ажиллах нь илүү үр дүнд хүргэнэ хэмээн үзэж нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн …

  • 11 December

    Нийтийн тээврийн хэрэгслүүдэд өдөр бүр гэнэтийн шалгалт хийж байна

    Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга харицлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”  албан даалгаврыг энэ сарын 05-ны өдөр гаргасан. Уг даалгавраар нийслэлийн Тээврийн газар болон гэрээт байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг үүрэг болгосон юм. Энэхүү ажлын хүрээнд 12 сарын 10-ны өдрийн 06:40 цагаас 22:40 …

  • 11 December

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтооно

    Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Ажил эрчимжүүлэх тухай” А/945 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор эцэслэн тогтоож хот байгуулалтын мэдээллийн санд хүлээлгэн өгөхийг шугам сүлжээний байгууллагуудад үүрэг болгов. Шугам сүлжээний байгууллагуудаас ирүүлсэн инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасын байр зүйн …

  • 11 December

    “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-нд болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” – Зөвлөлдөх ардчиллын танхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй-улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдөр буюу Мягмар гарагт нийслэлийн Иргэний танхимд болно. Хэлэлцүүлгээр Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, Эдийн засгийн хамтын …

  • 10 December

    “Архигүй амьдрал-Бидний ирээдүй” өдөрлөг зохион байгууллаа

    Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Архигүй баасан гараг” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ЗДТГ-аас дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэстэй хамтран “Архигүй амьдрал-Бидний ирээдүй” өдөрлөгийг өнгөрөгч Баасан гаригт буюу 12-р сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн 120 гаруй оюутан сурагч хамрагдан оролцсон бөгөөд зохион байгуулагчдын зүгээс оюутан …

  • 10 December

    Цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцон ажиллаж байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 61,63-р тогтоолын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн хальтиргаа гулгааг арилган, цэвэрлэгээ,тохижилт засвар үйлчилгээ хамгаалалтыг нь хариуцах үүрэгтэй. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүрэг 220 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай орчныхоо 50м хүртлэх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг хариуцан, эд хөрөнгийн …

  • 10 December

    Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлж даваа гарагт эхэлнэ

    2015 оны цахим газар өмчлөлийн 5-р ээлж 2015 оны 12-р сарын 14-ний өдрийн 12 цагт эхэлнэ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр СБД-ийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, БЗД-ийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан БЗД, ХУД, СХД, БНД, БХД-ийн нутаг дэвсгэрт нийт 4016 нэгж …

  • 9 December

    “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан, хувьчлуулахаар шийдвэрлэсэн юм. Эдгээр барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд ашиглалтад орсон байна. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд …

  • 9 December

    Улаанбаатар хот ундны усны менежментийн чиглэлээр Будапешт хоттой хамтран ажиллана

    Монгол, Унгар Улс хооронд Дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Иштван Тарлосын урилгаар 2015 оны 12 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд тус хотод ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Будапешт хотын захирагч Иштван Тарлостой уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгууллаа. Тус санамж бичгийн …

  • 9 December

    Нийслэлд зургаан бага сургууль шинээр байгуулна

    Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Шинээр бага сургууль байгуулах тухай” А/951 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж, сургалтын хүртээмж, чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор зургаан бага сургуулийг шинээр үүсгэн байгуулна. Шинээр байгуулсан бага сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт …

  • 8 December

    Том оврын автобусуудад гэнэтийн шалгалт хийлээ

    Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран  12 дугаар сарын 04-ний өдөр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа 18 аж ахуй нэгж байгууллагын 22 салбар нэгжид  гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтад 777 тээврийн хэрэгсэл, жолооч хамрагдсан байна. Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон хэрэглээний стандартын шаардлагыг 17 үзүүлэлтээр шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй нэг, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 32, ажлын хувцасгүй 37, тээврийн хэрэгслийн …

  • 8 December

    Нийслэлийн 1000 хүүхдийн шинэ жилийн баяр болно

    Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ыг зохион байгуулах тухай А/947 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн шинэ жилийн үйл ажиллагааг Монголын Хүүхдийн ордонд, Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан “Хүүхдийн шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг …