Нийслэл

August, 2026

  • 25 August

    Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Гелсомина Виглиоттитой уулзлаа. Уулзалтаар хамтран ажиллаж буй төсөл хөтөлбөрүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Европын хөрөнгө оруулалтын банк нь эрчим хүч болон бусад хөрөнгө оруулалтын салбарт асар их туршлагатай. Тийм учир Улаанбаатар хотын ногоон эрчим …

  • 25 August

    Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

    Монгол Улсын Засгийн газраас “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, энэ хичээлийн жилээс нийслэлийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”-ийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Иймд шинэ суурьшлын бүсийн бага сургууль, цэцэрлэгийн тоог нэгээр нэмэгдүүлж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 280 хүүхдийн ортой бага сургууль, …

  • 25 August

    Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд “Гэр хорооллын айл өрхүүдийг нүүрснээс цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх арга зам” дээд түвшний хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, хөгжлийн болон санхүүжилтийн түншүүд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, нарны эрчим хүчинд суурилсан халаалтын шийдлийг Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянга гаруй айл өрхөд хүргэх талаар хэлэлцэв. “Нарны илч” (Solar …

  • 24 August

    Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Улаанбаатар хот цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүддээ санхүүжилт босгож буй. Бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ын үеэр нийслэлд 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татлаа. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хотын …

  • 24 August

    Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа

    Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх үндэсний сүлжээ болох “Ногоон өртөө”-г Улаанбаатар хотын хэмжээнд үе шаттай ашиглалтад оруулж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөө үйл ажиллагаа явуулж эхэллээ. Улаанбаатар хот 2026 онд 80, 2027 онд 210 цэнэглэгч станц буюу ногоон өртөө байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Иргэд ногоон өртөөнд 5-30 минутад цахилгаан машинаа бүрэн цэнэглэнэ. Мөн цахилгаан автобус цэнэглэх …

  • 24 August

    Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны наймдугаар сарын 20-ны өдөр Төв аймагт ажиллах үеэрээ Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Төслийн хэрэгжилтийн хүрээнд холбогдох байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтнуудтай уулзаж, бүтээн байгуулалтын явц, үлдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон.  Өнөөдрийн байдлаар …

  • 24 August

    “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

    Монголын нүүдэлчин ард түмний Соёлын биет бус өвийн олон илэрхийллийг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, үндэсний болон олон улсын түвшинд сурталчлан таниулах “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нийслэл Улаанбаатар хотыг төлөөлөн соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд 9 дүүргийн нийт 45 өвлөн уламжлагч оролцож байгаа юм. Өвлөн …

  • 24 August

    Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

    COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын ажиллагаа эхэлж байна. Энэ нь Улаанбаатар хотыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд ээлтэй,  ногоон хот болгон хөгжүүлэхэд чухал алхам юм. Тус …

  • 24 August

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг Улаанбаатарт зохион байгууллаа. Чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцсон. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь ядуурлыг арилгах, тэгш бус байдал, …

  • 24 August

    Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Африкийн Нэгдсэн хотууд ба орон нутгийн засаг захиргаадын байгууллага (UCLG Africa)-ын Ерөнхийлөгч бөгөөд Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа. Улаанбаатар хот болон Африкийн хотууд газарзүйн хувьд хол боловч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, ногоон шилжилт зэрэг ижил төстэй сорилтуудтай тулгарч байгааг талууд онцолж, хотуудын түвшинд бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх санал …

  • 24 August

    Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа ICLEI-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа /ICLEI/-ны Зүүн Азийн Нарийн бичгийн дарга нарын газрын Бүсийн захирал бөгөөд БНХАУ дахь төлөөлөгч Шу Жу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд дэлхийн улс орон, хотуудын өмнө нийтлэг тулгамдаж буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаар санал солилцож, эдгээр сорилтыг бууруулах, даван …

  • 24 August

    Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат БНХАУ-ын Карамай хотын орлогч дарга Айкемеру Абула Танд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг бодит ажил, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалт болон харилцан туршлага солилцох замаар өргөжүүлэх талаар санал солилцлоо. Карамай хот БНХАУ-ын эрчим хүч, газрын тосны үйлдвэрлэлийн чухал төвүүдийн нэг бөгөөд …

  • 21 August

    Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

    “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд төвд эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Уур амьсгалын ногоон сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Хемант Мандал, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жон Жүхёнь нар оролцлоо. Улаанбаатар хотын ногоон орон сууц …

  • 21 August

    Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатарт эхэллээ. Тус арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Газар нутагтайгаа зохицон амьдрах нүүдлийн өв соёл өнөө ч хадгалагдан байгаа Монгол оронд дэлхийн улс орнуудын адил газрын доройтол, ган …

  • 21 August

    Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатарт эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ үзүүлэлт 68 хувьд хүрэх төлөв …