Нийслэл

August, 2026

  • 13 August

    Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

    Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант хэсгийн Ухны аманд Хөдөө аж ахуй эрхлэгчдийн сургалт, хөгжлийн төвийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-ийн санхүүжилтээр барьж, ашиглалтад орууллаа. Тус төв нь 1540 ам метр талбай бүхий сургалт, хурлын танхим, дотуур байр, хоолны заалтай, хоногт 40 хүн байрлаж суралцах хүчин чадалтай. Цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 50 хүртэлх хувийг хангах боломжтой 50 кВт-ын …

  • 13 August

    Баянгол дүүргийн 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    Энэ онд Баянгол дүүрэгт таван хорооны долоон байрны фасад дулаалгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд 7 дугаар хорооны 25-р байрны 1, 2, 3, 6, 7 дугаар орцны фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна. 2021 онд тус байрны 3, 4 дүгээр орцны фасад дулаалгын ажлыг гүйцэтгэсэн. Орон сууцны фасад дулаалгын ажлыг хийснээр 252 өрхийн …

  • 13 August

    Шөнийн цагаар чанга дуу чимээ гаргах мотоциклд хяналт хэрэгтэй

    Оройн цагаар хотын гудамжаар яндангийн дуу чимээ ихтэй мотоцикл хурдтай давхих нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах асуудал болоод байна. Ялангуяа 22:00 цагаас хойш орон сууцны хороолол, гэр хорооллын дундуур чанга дуу гарган өнгөрөх мотоциклын чимээ оршин суугчдын унтаж амрахад саад болдог. Зарим тохиолдолд яндангийн дууг зориудаар чангаруулсан мотоцикл шөнийн цагаар давхиж, иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Тээврийн цагдаагийн алба өмнө …

  • 13 August

    Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхэдтэй эцэг эх болон нийт иргэнд хүртээмжтэй, саадгүй орчин бүрдүүлэх зорилгоор Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн сан буюу “Inclusive Data”-г бий болгож, эрсдэлийг мэдээлдэг байх  төслийг танилцууллаа. Тус систем нь байгууллага бүр шаардлагатай мэдээллийг нэгдсэн сангаас авч ашиглах боломжтой суурь дэд бүтэц болох бөгөөд хүртээмжтэй холбоотой мэдээллийг төвлөрүүлж бодлого, төлөвлөлт, засвар үйлчилгээ болон шийдвэр гаргалтад ашиглах боломжийг …

  • 13 August

    Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ үеэр нийтийн тээвэрт хийгдэж буй зохицуулалтын талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд мэдээлэл өглөө. Нийтийн тээврийн бодлогын газрын Сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд “Тус хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэх бөгөөд нийтийн тээврийн 100 автобусаар …

  • 12 August

    Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын урилга

    “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл” ашиглалтанд орох гэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар кабель кар” ОНӨААТҮГ-аас дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцан ажиллах дараах 5 чиглэлийн нийт 7 сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. ЗАРЛАГДАЖ БУЙ АЛБАН ТУШААЛУУД БА ТАВИГДАХ ШААРДЛАГА: Ерөнхий инженер – 1 орон тоо Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Механик, цахилгаан, SCADA/PLC систем, дэд бүтцийн техникийн …

  • 12 August

    Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна

    Нийслэлийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/277 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Нийслэлийн ногоон бүс дэх ойн сангийн хил заагийг шинэчлэн тогтоох, холбогдох стандартыг мөрдүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/05 дугаар тогтоолоор батлагдсан “UCS 0304B:2025 Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар …

  • 12 August

    Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

    2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 2026 наймдугаар сарын 1-нээс эхэлсэн. Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд бүртгүүлээд байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 126,827 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас өнөөдрийн байдлаар 48 хувь нь бүртгэлээ хийлгэсэн байгаа юм. Цэцэрлэгийн бүртгэлийг цахим болгосноор эцэг эхчүүд заавал цэцэрлэг дээр ирэх шаардлагагүй болсон. Бүртгэлийн явцын мэдээлэлтэй https://parent.edu.mn/login-д хандаж танилцах боломжтой. Цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар …

  • 12 August

    Нийслэлчүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хувийн хэвшлийг дэмжиж ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Дэлхийн банк группийн Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Викториа Дэлмон, Олон улсын санхүүгийн корпорацийн Ази, номхон далайн бүсийн дэд бүтэц, байгалийн нөөцийн салбар хариуцсан менежер Кэтрин Ко зэрэг төлөөлөгчид оролцлоо. Уулзалтаар хамтран ажиллаж буй болоод цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар талууд санал солилцлоо. …

  • 11 August

    “COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо

    “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)” энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Монгол Улс тус хурлыг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа бөгөөд хурал эхлэхэд зургаа хоног үлдээд байна. Нийслэлээс “COP17”-ын үндсэн арга хэмжээг зохион байгуулах “Хөх бүс”-ийн түр байгууламж, барилга угсралт болон бэлтгэл ажлыг хариуцан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар хурлын бэлтгэл ажил …

  • 11 August

    Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

    Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт арга хэмжээний хүрээнд “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр буудлын дотор заслын ажлууд, шугам сүлжээний ажлууд, буудлын систем болон мэдрэгчүүдийн тохируулгын ажлууд хийгдэж, нийт 84 хувийн гүйцэтгэлтэй байна. Яармаг – Хархорин чиглэлд …

  • 11 August

    Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай үргэлжилж байна

    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хэрэгжиж буй 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Сурагчдын суралцах орчин, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд дэмжлэг үзүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй тус төслийн гүйцэтгэгчээр “Люмос Максима” ХХК ажиллаж байна. Барилгын дотор заслын ажил үргэлжилж байгаа бөгөөд …

  • 11 August

    “Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй санал солилцов

    Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жахан Шамсиев болон бусад төлөөлөлтэй уулзаж, “Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн хэрэгжилт, санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, Монгол Улс, Нийслэл болон Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаа өргөжин, нийслэлийн ногоон хөгжил, тогтвортой хот байгуулалтыг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаад …

  • 11 August

    “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар Сэлбэ дэд төвд эдийн засгийн тусгай бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулав. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд …

  • 11 August

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна

    Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг хааж, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаярын хэлсэн үгийг хүргэж байна. Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа амжилттай хэлэлцэж дууслаа.     Түлшний хомсдолгүй өвөлжих нөхцөл боломжоор хангах зохицуулалтыг оновчтой хийх шаардлагатай Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт, 2026-2027 оны халаалтын улиралд авч хэрэгжүүлэх ажлын мэдээллийг сонслоо. Агаарын бохирдлыг бууруулах …