Нийслэл

February, 2026

  • 4 February

    “Улаанбаатар кап” тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжилнэ

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар, 4 үе шаттай зохион байгуулж байна. Анхан шатанд 145,000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 багийн 15,000 сурагч оролцож байна. “Улаанбаатар кап” дүүргүүдийн болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн өнгөрсөн …

  • 4 February

    Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

    Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудалд нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид анхаарч, хамтарч ажиллахыг уриалах зорилгоор зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Зөвхөн хууль, дүрэм, төлөвлөгөөнд тулгуурлаж хүүхэд хамгаалах …

  • 3 February

    Х.Нямбаатар: ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ДЦС-5 төслийн талбайд ажиллалаа. Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд барина. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тус төслийн гүйцэтгэгч “Митайм Интернэйшнл” компанитай нийслэлийн Засаг дарга …

  • 2 February

    Нийслэлийн Удирдах ажилтуудын Шуурхай зөвлөгөөн боллоо

    Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 11 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 86.4 хувьтай байна. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг дулаалж, шингэрүүлсэн шатдаг хийн халаалтад шилжүүлэх төсөл …

  • 2 February

    Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна

    Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, нэгдсэн сүлжээнд холбосон. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, хөдөлгөөнд соёлтой оролцох хүмүүс нэмэгдэж, зөрчил багасаж, гэмт хэрэг, зөрчил, осол аваараас урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний эрчмийг хянах боломж бүрдээд байна. Тухайлбал, ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг цаг хугацаа алдалгүй мэддэг болсон. Ингэснээр хөдөлгөөнд саад учруулсан нөхцөл …

  • 2 February

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 375 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 386  дэлгүүрт жижиглэн худалдааг нэмэгдүүлэн худалдаалж байна. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс таван байршилд зохион байгуулж эхэллээ. Тодруулбал, Их наяд плаза гадна талбай, Тусгаар тогтнолын талбай, Жуковын талбай, Драгон төв Байгаль эх цогцолбор зэрэг таван байршилд нөөцийн махны …

January, 2026

  • 30 January

    2025-2026 оны галлагааны улиралд 283,949 тонн хатуу түлшийг айл өрхүүдэд нийлүүлээд байна

    Улаанбаатар хотод гэр хорооллын 171.9 мянган өрх, 804.6 мянган автомашин байна. Гэр хорооллын өрхийн утаа агаарын бохирдлын 55.6 хувь, автомашины утаа 28.9 хувь, ДЦС-ын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэр 15.5 хувийг эзэлдэг. 2025-2026 оны галлагааны улиралд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксон шахмал түлшийг айл өрхүүдэд нийлүүлж байгаа. Энэ галлагааны улиралд 425 борлуулалтын цэгээр хагас кокс, мидлинг, сайжруулсан түлш …

  • 30 January

    “Нипах” вирус бүртгэгдсэн бүс нутагт зорчихгүй байхыг зөвлөж байна

    Сүүлийн өдрүүдэд “Нипах” вирусийн халдварын тохиолдол Энэтхэг, Бангладеш Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан халдварын тохиолдол бүртгэгдсэн бүс нутаг болон өндөр эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй байх, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан ёсны мэдээллийг дагаж мөрдөх, хувийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг зөвлөж байна. Бусад орнуудад уг халдварын шууд тархалт бүртгэгдээгүй хэдий ч олон улсын эрүүл мэндийн байгууллагууд хяналтын арга хэмжээг чангатгаж, …

  • 30 January

    Монголын орчин үеийн кино урлагийг БНСУ-д танилцуулах тусгай хөтөлбөр хэрэгжиж байна

    Монгол Улсын орчин үеийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг Бүгд Найрамдах Солонгос Улсын үзэгчдэд таниулах “Монголын 6 уран бүтээлийн тусгай хөтөлбөр” нэвтрүүлгийг ONN ОндокторTV суваг бэлтгэн хүргэж эхэллээ. Тус хөтөлбөр нь Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар болон ONN ОндокторTV суваг хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын соёл, урлагийг олон улсад сурталчлах, хоёр …

  • 30 January

    “Улаанбаатар метро” төсөл хэрэгжсэнээр өдөрт 3 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц тээврийн зардлыг бууруулна

    Улаанбаатар метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны Багц 1 тендер зарлагдаж, материал хүлээн авч байна. Тус тендер нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээгдсэн нэгдүгээр шатанд оролцох сонирхлоо илэрхийлсэн дэлхийн 6 улсын 27 аж ахуйн нэгж, компанийн дунд явагдах бөгөөд инженерийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг цогцоор нь гүйцэтгэхийн зэрэгцээ төслийн …

  • 29 January

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны камерыг нэгдсэн сүлжээнд холбож, Теле камерын хяналтын нэгдсэн төв болон дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилуулсан юм. Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байгаа бөгөөд үүний нэг авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл …

  • 29 January

    Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ

    Говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгор аймгаас Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн хангайн бүсийн томилолт эхэллээ. Хангайн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд төрөлжсөн аялал жуулчлалыг эрчимжүүлэх, тэр дундаа түүх-соёлын, байгалийн аялал жуулчлалыг онцолжээ. Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл уул уурхай, аялал жуулчлал, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн зонхилж …

  • 28 January

    Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ

    Өнөөдөр болсон /2026 оны нэгдүгээр сарын 28/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ. Тус музейд хүрээлэнг нэгтгэснээр зохион байгуулалтын бүтэц болон үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй бөгөөд төрийн байгууллагын чиг үүргийн давхардал арилж, Чингис хаан …

  • 28 January

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 86 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд Теле камерын хяналтын нэгдсэн төвийг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дэргэд теле камерын хяналтын дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулсан юм. Эдгээр ажлын үр …

  • 27 January

    “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна

    Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд нийт 10 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар  төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажлын явц 71 хувьтай үргэлжилж байна. Мөн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг авахаар материал бүрдүүлж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын …