2018 оноос эхлэн шинэ залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээгээд буй “Тоонот” студи гурван жилийн ойн баяраа энэ сарын 19-нд өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэх гэж байна. Тэд жил бүр “Toonot volume” цомог гаргадаг бөгөөд энэ жил ч мөн адил “Toonot volume-3” цомгоо гаргажээ. “UG palace”-д болох уг тоглолтод тус студийн найман уран бүтээлч TOONOT …
Урлаг
November, 2021
-
16 November
Найруулагч А.Төгсбаярын “Манан” МУСК энэ сарын 26-нд нээлтээ хийнэ
“GUYS” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяр дэлгэцийн ээлжит бүтээлээ “Манан” нэртэйгээр бүтээжээ. Киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, О.Самданпүрэв, жүжигчин О.Энхбаяр, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ, Б.Баярмаа О.Гэрэлсүх, Э.Тэмүүжин нарын уран бүтээлч тоглосон байна. Адал явдалт төрлийн “Манан” киног энэ сарын 26-наас кино театруудаар гаргах аж. Ташрамд дурдахад, А.Төгсбаяр 2001 онд “Бидний найзын дурлал”, 2010 онд “Ах дүүс”, 2017 онд “Эцсийн …
-
16 November
Х.Баярмаа:Хайр дурлалын сэдэвтэй киноны гол дүрд анх удаа тоглолоо
“Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт энэ сарын 19-ний өдөр нээлтээ хийх “Хас урлан” студийн бүтээл “Хиртээгүй сарнай” киноны гол дүрд тоглосон жүжигчин Х.Баярмаа уригдан оролцлоо.
-
13 November
Улсын Драмын Эрдмийн Театрыг “Хангарди” одонгоор шагналаа
Монгол Улсад орчин цагийн драмын урлаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн Театрыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа. Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн Театр нь 1931 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 90 дэх үзвэрийн жилтэйгээ золгож байна. Тодруулбал, 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улсын төв театр байгуулагдаж, зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” …
-
12 November
Хүүхдийн элч, хөгжмийн зохиолч С.Батболдод Монгол улсын гавьяат багш цол хүртээлээ
Орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдсаны 65 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан амжилт, хөдөлмөрөөрөө манлайлсан эрхмүүд төрийн одон, медаль хүртлээ. Энэ үеэр Хүүхдийн элч, хөгжмийн зохиолч “Бага ангийн багшдаа баярлалаа” дууны зохиогч Соронзонболдын Батболдод Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ. Хөгжмийн …
-
11 November
“Анимейшн” төсөл шалгаруулах уралдаан зарлагдлаа
Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Анимейшн” бүтээгч студи, соло болон залуу уран бүтээлчдийг дэмжих, Монгол Улсад анимейшны салбарыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг оролцуулах зорилготойгоор “Анимейшн” бүтээлийн төсөл шалгаруулах уралдаан зарлалаа. ХОЁР. УРАЛДААНЫ БОЛЗОЛ 2.1. Хүүхэд, залуучуудын сонирхол, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн байна. 2.2. Уран бүтээлийн зохиол, дүрүүд, концепц гарсан байх, 2.3. Төслийн эхний бэлтгэл ажил …
-
11 November
“МОНГОЛ КИНОНЫ САР” аян явагдаж байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар 2021 оныг “Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн олон улсын жил” хэмээн зарласан хэдий ч энэ хугацаанд аюулт өвчний улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Дэлхий даяар цар тахлын дараах хэвийн амьдралын дүрмийг баримталж, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй энэ үетэй хөл нийлүүлэн Монгол Улс соёлын салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх, …
-
10 November
Хөгжмийн зохиолч С.Батболдод Монгол Улсын гавьяат багш цол хүртээнэ
“Хүүхдийн элч хөгжмийн зохиолч”, хөгжмийн багш Соронзонболдын Батболдод Монгол Улсын гавьяат багш цол олгохоор болжээ. Хөгжмийн зохиолч С.Батболд нь Монголын хүүхдийн дууны урын санг баяжуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй цөөхөн хөгжмийн зохиолчдын нэг юм. Түүний зохиосон 80- гаруй хүүхдийн дуунуудаас Багачуудын ордон, Бага ангийн багшдаа баярлалаа, Олуулаа, Миний ээж, Эрвээхэй, Цасхан, Миний дотнын найзууд, Анхны хайр зэрэг олон …
-
10 November
Фото:”Увидаст эгшиг” хүүхдийн бүжгэн жүжгийн тоглолт нээлтээ хийлээ
Соёлын яамны “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Хүүхдийн цуврал уран бүтээлийн нэг болох “Увидаст эгшиг” хүүхдийн бүжгэн жүжгийн тоглолт нээлтээ хийлээ. Соёлын яамны дэмжлэгтэйгээр цоо шинээр тавигдсан уг бүжгийн жүжигт “Номадик балет” продакшны залуу уран бүтээлчид болон сонгодог бүжгээр хичээнгүйлэн суралцагч хүүхэд багачууд хамтран оролцсон юм. Үзэж амжаагүй хүүхэд багачууддаа зориулан бүжгэн жүжгийг ирэх сард олон нийтийн телевизээр дамжуулан хүргэхээр болжээ.
-
10 November
Морин хуурын чуулга “Мариинский” театрт урилгаар тоглоно
Улсын Филармонийн Морин хуурын чуулгын хамт олон ОХУ-ын алдарт “Мариинский” театрын тайзнаа тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, Морин хуурын чуулгын уран бүтээлчид ОХУ-ын Санкт-Петербург хотын “Эрмитаж”-ийн концертын танхимд энэ сарын 11,12 ны өдөр уран бүтээлээ толилуулах бол 13-нд “Мариинский” театрт урилгаар тоглох аж. Энэхүү тоглолтод Морин хуур чуулгын уран бүтээлчид, удирдаач МУСТА Д.Түвшинсайхан, Дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Монголхүү, Б.Энхнаран, Улсын …
-
10 November
“БАЯН МОНГОЛ” чуулгын “Пянзны Баяр” болно
Улсын Филармонийн “БАЯН МОНГОЛ” чуулга “Пянзны Баяр” энэ сарын 19-нд 19 цагаас On’n Off Production House-д болох гэж байна. “БАЯН МОНГОЛ” чуулга анхны пянзаа 1980 онд тухайн үеийн ЗХУ –д хэвлүүлж байсан бол шинэ пянзаа Япон улсад хэвлүүлжээ. Пянзанд Баян Монгол, Хорвоо амгалан байг, Аавдаа, Мөрөөдөл, Алтаргана зэрэг Монгол ардын болон Монголын хөгжмийн зохиолчдын 12 бүтээлүүд багтсан ба гол …
-
9 November
Фото:Улсын Филармони үзвэрийн 50 дахь жилийн нээлтээ хийлээ
Улсын Филармони энэ сарын 5-ны өдөр үзвэрийн 50 дахь жилийн нээлтийн тоглолтоо зохион байгуулсан байна. Энэ жилийн нээлтийн тоглолтоороо Монголын алдарт хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн “Тэнгэр тал” концертыг Симфони найрал хөгжмийн хамт олон амжилттай толилууллаа. Тоглолтод хөгжимчин Д.Азбилэг, Ө.Болормаа, М.Номужин, Т.Энх-Отгон, О.Урангоо болон үлээвэр хөгжимчин Г.Гантулга, Х.Тунгалагтамир гоцлон хөгжимдөж гоцлол дуучин МУГЖ Э.Анхбаяр, Б.Дэлгэрбаяр /СТА/, Д.Дүйнхэржав /СТА/ ая нар …
-
9 November
Монголын хосгүй үнэт “21 ДАРА ЭХ” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Өндөр Гэгээн Занабазарын мутраар бүтээгдсэн Хорин нэгэн дара эхийг олон нийтэд толилуулах, түүний урлагийн болон соёлын үнэт өвийг тайлбарлан танилцуулах үзэсгэлэн өнөөдөр Дүрслэх урлагийн музейд боллоо. “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын хосгүй үнэт өв болох цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг нэгэн …
-
9 November
“Дэлхийн нэг өдөр” бүтээлийн дижитал хувилбарыг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өчигдөр Уран зургийн галерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбарыг танилцууллаа. Энэхүү бүтээлийг зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар бүтээсэн бөгөөд 21 метр урт, 2.5 метр өргөн, нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан Монголын анхны том хэмжээтэй …
-
8 November
Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт боллоо
Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын Соёлын яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Соёлын төв өргөөнд хүндэтгэлийн тоглолт зохион байгууллаа. Соёлын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Умард Осетийн Улсын эрдмийн бүжгийн “Алан” чуулга, Кубаний казакуудын найрал дуу, бүжгийн чуулгын хамт олон манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний хамтарсан тоглолтыг ОХУ-ын Холбооны улсын төсвийн соёлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл