Монгол улсын гавьяат жүжигчин, соёлын элч Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан ирэх сарын 25-26-нд болно. Энэхүү уралдааныг БСШУС-ын сайдын ивээл дор зохион байгуулах бөгөөд Монголын ирээдүйн балетын бүжигчдийг нээн илрүүлэх, төв болон орон нутгийн театрын бүжигчид, улсын болон хувийн сургуулийн суралцагсдад Монголын болон дэлхийн бүжгэн жүжигт гарч буй шинэчлэл, өөрчлөлтийг танилцуулан, эзэмшүүлснээр, бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, …
Урлаг
October, 2016
-
10 October
Соёлын биет бус өвийг хамгаалах зүүн хойд азийн хурал болно
Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэдхэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд Монгол Улс энэ сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. ЮНЕСКО нь Соёлын биет бус өвийн (СББӨ) ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо нэн чухал болохыг онцолдог. Энх тайван, …
-
7 October
Монголын тухай сэдэвчилсэн кино Калгаригийн ОУ-ын кино наадамд шагнал хүртэв
Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл “Burn Your Maps” уран сайхны кино Калгаригийн олон улсын кино наадамд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийсэн юм. Киноны нээлтэнд Канад Улсын Калгари хотод суугаа Монгол Улсын өргөмжит консул П.Валлис болон кино зурганд оролцсон Алберта мужид амьдарч буй монголчууд оролцож хүрэлцэн ирсэн үзэгчдэд монгол ая дуу, үндэсний хөгжим эгшиглүүлж сонирхуулсан …
-
3 October
Дарханд Ц.Сэвжидийн нэрэмжит улсын IV уралдааны шилдгүүдийн тоглолт болов
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IV уралдаан” Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж, /2016.10.01/ өдөр Дархан хотноо уралдааны шилдгийн шилдгүүд уран бүтээлээ өргөн барьлаа. Тус уралдааныг Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Урлагийн ажилтны холбоо, ҮДБЭЧ хамтран Дархан хотын 55 жилийн ойн баярт зориулан зохион байгуулсан юм. Тоглолтын эхэнд Монголын урлагийн …
September, 2016
-
29 September
“Сүү амтагдсан шүлгийн мөрүүд 2” номын нээлт “Явуугийн цэцэрлэгт хүрээлэн”-д өнөөдөр болно
“Сүү амтагдсан шүлгийн мөрүүд 2” номын нээлтийн ажиллагаа ба “Чөлөөт уран уншлага”-ын удирдамж ЗОРИЛГО: Тус групп нь нийт гишүүдийнхээ шилдэг уран бүтээлүүдийг эмхэтгэн жилд нэг удаа ном болгон хэвлүүлж, уран бүтээлчдээ номонд мөнхлөн түүх болгон хадгалж үлдээдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу группийн хоёрдох номоо тун удахгүй бид өлгийдөн авч, нээлтээ хийх гэж байна. Олон уран бүтээлчид тодорхой шалгуур цензурээр …
-
28 September
Реппер Данка “Залуу хүн” дууныхаа шинэ клипийг гаргажээ
Реппер Данка өөрийн анхны цомгоо сонсогч фэнүүддээ хүргэхэд бэлэн болжээ. Энэ талаараа тэрбээр өөрийн Rapper D.N.K фэйсбүүкийн фэйж хуудаснаа мэдэгджээ. Тэрбээр “2008 оны 9 сараас эхлэн надад төрсөн сэтгэгдлүүд багтсан анхны маань цомог “Залуу хүн” нэртэйгээр ийнхүү бэлэн боллоо. Цомгийнхоо intro song болох “Залуу хүн” дууг хамгийн түрүүнд дүрсжүүлэн та бүхэнд хүргэж байна. Эцсийн эцэст энэ зүйлийг би эхнэр хоёр охиноо сайхан амьдруулахын …
-
21 September
Сүүлийн үеийн хит дуу INNA -Sun is up-г хүргэж байна
Сүүлийн үед хит болоод байгаа дуучин ИННА-гийн дуунаас хүргэж байна. Залуу, царайлаг, үзэсгэлэнтэй, эрч хүчтэй энэ дуучны дуунуудыг та сонирхоорой
-
20 September
Торонтогийн олон улсын наадамд монголын тухай сэдэвтэй хоёр кино өрсөлдөж байна
Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл “Burn Your Maps” уран сайхны кино Торонтогийн олон улсын кино наадамд өрсөлдөхөөр 2016 оны 9 дугээр сарын 15-ны өдөр нээлтээ хийв. Киноны нээлтэнд Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөл болон Монголын талын продюсер З.Анхбаяр оролцов. Түүнчлэн тус киног 9 дүгээр сарын 23, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Канадын “Calgary International …
-
16 September
Уран зургийг, яруу найрагтай хослуулсан утга уянга, ухаарлын үзэсгэлэн нээлтээ хийлээ
Яруу найрагч, сэтгүүлч У.Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном, зураач Г.Цэнгүнжавын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт өчигдөр Чин Ван М.Ханддоржийн өргөөнд болов. Уран зургийг, яруу найрагтай хослуулсан уг үзэсгэлэн яг л ус загас мэт эв найртай элгэмсэг дотно, нэг л тийм яруухан харагдана. Шүлгэнд тохируулж зурсан зургийн хажууд жаазанд яруу найрагчийн шүлгийг бичээд зүүсэн нь их гоё …
-
6 September
МЗЭ-ийн гишүүн сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан болон зураач Г.Цэнгүүнжав нарын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт 15-нд болно
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Ундраагийн Баярсайханы “Хамгийн түрүүнд бодолдоо дурлана” яруу найргийн ном, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Гүржавын Цэнгүүнжавын “Ур” уран зургийн үзэсгэлэнгийн хамтарсан нээлт энэ сарын 15-ны үд дунд Чин Ван Ханддоржийн өргөөнд болох гэж буй юм. Яруу найрагч, зураач хоёр хамтарч ажиллан шинэ бүтээл гаргаж буйгаараа онцлогтой. Найрагч залуу У.Баярсайханы 10 шүлэгт зураач Г.Цэнгүнжав …
August, 2016
-
24 August
Далай багшийн айлдварууд их сайхан, гэхдээ монгол хүн чингис хааныхаа билэг сургаалыг л баримтлаж явах ёстой
Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Г.Акимтай ярилцлаа. -Та Монголынхоо газар нутгийг тойрон их судалгаа хийж байна. Яагаад түүх, археологи сонирхох болов. Байгаль дэлхий маань хэр өөрчлөгдөж байна вэ? -Би сүүлийн арваад жил Монголынхоо уул ус, хад чулууг үзэж сонирхон аялж байна. Бор туулайнаас өөр юм тааралдахгүй байна шүү дээ. Дорнодоор явахад цагаан зээр таарч байна. Өөр амьтан юу ч таарахгүй …
-
23 August
ОХУ-ын хийлч, нэрт хөгжимчин Павел Милюковын тоглолт болно
ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков Монгол анх удаа “Соло концертын үдэш” нэртэй сонгодог хийлийн тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолт нь Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг угтаж зохион байгуулж буй ажлын нэг аж. Тоглолтод дэлхийн алдарт сонгодог хөгжмийн зохиолч А.Хачатурян, Ж.Бизе, П.Д.Сарасате, П.И.Чайковский, Н.Паганин нарын сонгодог бүтээл эгшиглэх юм байна. Тус тоглолт …
-
18 August
“Зохицол-Ялгарал” үзэсгэлэн Монголд нээгдлээ
БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны сайдын зөвлөх Ян Чиндүн үзэсгэлэнтэй танилцаж буй нь Хятадын Олон Улсын Радиогоос санаачлан зохион байгуулсан үндэстэн дамнасан томоохон хэмжээний соёлын солилцооны арга хэмжээ болох “Зохицол-Ялгарал” Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн” 8-р сарын 16-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд нээгджээ. БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны төлөөлөгч, МУ-ын БСШУСЯ-ны төлөөлөгч, ХОУР болон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл