Нийгэм

July, 2018

  • 20 July

    М.Уянга: Дэлхийн өнцөг булан бүр “what3word” аппликейшнд бүртгэгдсэн

    Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам хамтран Монгол Улсын аялал жуулчлалын салбарын тогтвортой байдлыг дэмжих, Монгол Улсыг аялал жуулчлалын төв цэг болгохыг зорьж, шат дараалсан үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсээр байна. Энэ зорилтын хүрээнд өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Их Британи улсын “what3words” буюу 3 үгт хаягжилтын систем компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга нар хамтран …

  • 20 July

    Г.Нэргүй: Түр зуурын усархаг, аадар бороо Улаанбаатар хот ямар эмзэг байдалд байгааг харууллаа

    Хүчтэй аадар бороо орсны улмаас хот, хөдөөгүй үер усны аюулд өртөх нь их байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн мягмар гаригт нийслэл хотод дөрвөн удаагийн давтамжтай, түр зуурын, хүчтэй аадар бороо орсноос үер бууж, айл өрхүүд усанд автаж, хоёр хүн харамсалтайгаар амиа алдсан. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа. -Ойрын өдрүүдэд үргэлжилсэн …

  • 20 July

    ХХААХҮЯам: Малаа эрүүл байлгахад малчны хариуцлага чухал

    Долдугаар сарын 16-ны байдлаар Архангай аймгийн долоо, Өвөрхангай аймгийн гурван суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг бүрэн зогсоож, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Эдгээр сумын 1904 өрхийн 1 148 094 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хамруулаад байгаа бөгөөд дархлаажуулалт үргэлжилж байна. Шүлхий өвчний гаралт, тархалт нь хүн, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлээс шалтгаалж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. …

  • 20 July

    Швейцарын Элчин сайдын шагналыг залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун хүртлээ

    Монгол Улсыг хавсран суугаа Швейцарын Холбооны улсын Элчин сайд Монгол Швейцар хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, манай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилсан байна. Уг хөтөлбөрт Монголын 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний дундаас залуу уран бүтээлч  гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа. Тэрбээр Швейцарын Женев хотын Урлаг соёлын сургуульд гурван сар тэтгэлгээр суралцах …

  • 20 July

    Булган, Дундговь, Төв аймгийн 12 сум цахилгаантай боллоо

    Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын долоон тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27 …

  • 20 July

    “Нүүдэлчин Монгол” наадам ирэх сард хүй долоо худагт зохион байгуулагдана

    Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/196 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/157; А/19 дугаарт хамтарсан тушаалыг тус …

  • 20 July

    Эрсдэлтэй бүсэд суурьшсан бүх айл өрхийг яаралтай нүүлгэн шилжүүлэх үүрэг даалгавар өгөв

    Нийслэлийн нутаг дэвсгэрт сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдал болон үүнтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, нийслэлийн Онцгой комиссын үер ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай хэсгийн дарга, хурандаа Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хуралдсан байна. Энэ үеэр нийслэл хотод үерийн улмаас гудамж …

  • 20 July

    “Даншиг наадам-Хүрээ цам 2018” ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд болно

    “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна. Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин …

  • 20 July

    Усархаг бороо, хүчтэй салхины улмаас найман аймгийн 75 суманд цахилгаан тасраад байна

    Өвөрхангай аймгийн Хархорин суманд усархаг бороо орж, хүчтэй салхилан цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур баганууд унажээ. Уг ослоос үүдэн найман аймгийн 75 суманд цахилгаан тасарсан байна. Энэ талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй …

  • 20 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо …

  • 19 July

    Ц.Бямба-Очир: Налайх дүүргийн бөх гэж дуудах надад сайхан санагддаг

    Энэ жилийн үндэсний их баяр наадамд Налайх дүүргийн бөх Ц.Бямба-Очир одтой сайхан барилдаж Монгол Улсын начин цол хүртсэн. Шинэхэн начныг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ.  Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Налайх дүүргийн бөх, улсын начин Ц.Бямба-Очир 2013 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2016 онд Налайх дүүргийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн. Тэгвэл …

  • 19 July

    Баян-Өлгий аймгийн иргэдэд 80 гэр, ус зөөх машин олгоно

    Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдсан, эрчим хүч, цахилгааны шугам сүлжээ, автозам эвдэрч, иргэд, аж ахуй нэгж, төрийн захиргааны байгууллагуудад их хэмжээний хохирол учраад байна. Үерийн улмаас хамгийн их гамшигт өртсөн аймаг бол Баян-Өлгий аймаг. Тиймээс Улсын онцгой комиссоос Баян-Өлгий аймгийн иргэдэд улсын нөөцөөс таван ханатай гэр 80, …

  • 19 July

    Г.Сарангэрэлийн шүүх хурал маргааш болно

    Хар тамхины асуудлаар өмнө нь ял эдэлж байсан Г.Сарангэрэл нь дахин хар тамхины хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн С, А, Э, А нар нь бүлэглэн БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсныг …

  • 19 July

    Уул уурхайн компаниуд хаягдлын далан сэтэрч гол бохирдуулжээ

    Архангай аймагт сүүлийн 10 гаруй хоногт ширүүн аадар бороо, мөндөр их хэмжээгээр орсны улмаас Цэнхэр сумын нутаг, “Монгол газар”, “Эм Жи Эйч” ХХК-ий талбайд байгуулсан хаягдлын далангийн хаалт хамгаалалт задарч, бохир нь гол ус бохирдуулсан байна. Энэ дагуу аймгийн Засаг даргын А/249 тоот захирамжаар томилогдсон байнгын хяналтын ажлын хэсэг газар дээр нь ажиллаж зөрчлийг таслан зогсоон, далан хаалтыг сэргээх арга …

  • 19 July

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 19-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:00-18:00 цагт: 9, 23, 28-р хороо Цайз, Шар хад, Хогийн цэг, Хужирбулан орчмоор ⚡БАЯНГОЛ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 13, 14-р хороо 3-р хороолол 10-20, 23/5-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор ⚡СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 25-р …