Нийгэм

June, 2018

  • 25 June

    Улсын байцаагчийн нэрээр луйвар хийж байсан этгээдийг илрүүлжээ

    Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьж, аж ахуй нэгж иргэдийг залилсан этгээдийг илрүүлжээ.Уг этгээд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдийг мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна хэмээн дарамталж, төлөвлөгөөт шалгалтыг хийлгэхгүй болгоё, ажлын байрны дүгнэлт гаргаж өгье гэх мэтээр залилан мэхэлдэг байжээ. Нийслэлийн Цагдаагийн газраас дээрх гэмт хэргийг Б гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоож, баривчлан Баянгол дүүрэг дэх …

  • 25 June

    Ээлжийн амралтыг тооцож олгох тухай

    Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно. Ажилласан хугацаа нь …

  • 25 June

    АН-ын гишүүд ХЗДХ-ийн сайд  Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т хандлаа

    Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шалгуулахаар АТГ-т хандлаа. Хуульч Д. Оросоо” Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажиллагаа бол ашиг …

  • 25 June

    Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн ирц хүрээгүй учраас нэмэлт санал хураалт явагдана   

    Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2018 оны зургадугаар сарын 24-ний өдөр боллоо. Сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам болон Монгол Ардын Хувьсгалт Нам, мөн АН-МАХН-ын Төв нутаг эвслийн нийтдээ 79 нэр дэвшигч оролцож өрсөлдлөө. Нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 51.64 хувь нь, дахин сонгуульд 50.78 хувь нь тус тус  оролцож  саналаа өгсөн байна. Хуульд …

  • 25 June

    Автобусны 50 буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болжээ

    2018 онд автобусны 50 буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болжээ. Тохилжилтын ажлын хүрээнд автобусны 50 буудалд саравч, мэдээллийн самбар, сандал, зориулалтын хогийн сав, автобусны чиглэлийн машрут байрлуулах юм байна. Автобусны буудлуудын тохижилтын ажлыг ирэх долдугаар сараас эхэлж, есдүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. 2018 онд тохижилт хийх автобусны буудал: Ар согоот (баруун) Салхит (баруун) Зунжин худалдааны төв (зүүн) 5 буудал …

  • 25 June

    Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг наадмаар барилдуулахгүй

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын бөх, харваачид сэргээшийн шинжилгээ хийлгэх журмыг тус хурлаар шинэчлэн баталлаа. Сэргээшийн шинжилгээний сорьц авахтай холбоотой сургалт, сурталчилгааг бөх, харваач, багш дасгалжуулагч, эмч мэргэжилтэн нарыг хамруулан зохион байгуулахыг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцад даалгалаа. Мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмын дагуу уг агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний дүнгээр …

  • 25 June

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын сарын 25-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 5-р хороо 15-р хорооллын 9А, Б, 15, 22, 25, 202-205-р байр, Маахуур толгойн 22-31-р гудамж, Улаанбаатар их сургууль, Активворлд ХХК болон эдгээрийн ойр орчмоор; ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 9, 10-р хороо 134-р …

  • 25 June

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүн байна. 2018 оны 06 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд …

  • 23 June

    Л.Оюун-Эрдэнэ гишүүн рүү ”хөлсний бичээчид”-ийн баг дайрав

    Монгол шиг цөөн хүн амтай, бас бүхий л сошиал нээлттэй улсад аливаа мэдээлэл тархахдаа түргэн. Тиймээс сошиал орон зайд төлбөртэй мэдээлэл түгээгчид олон. Мөнгөтэй хүн захиалсан хөгжмөө сонсдог гэдэг шиг улс төр дахь хөрөнгө мөнгөтэй хөлсний бичээчдээр дамжуулан нийгмийн тархи толгойг угаах явдал түгээмэл. Гэсэн хэдий ч Монголын ард түмэн өнөөдөр хэн нь юу ярьж байгааг  ялгаж салгаж чадахтайгаа болж байгаа нь сайшаалтай. Монголын улс төрд МАНАН бүлэглэл …

  • 22 June

    “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго” Үндэсний хэлэлцүүлэг болно

    “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго” Үндэсний хэлэлцүүлэг 2018 оны 6 дугаар сарын 25-нд Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол Улс дахь Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах асуудал юм. НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2015 оны 9 дүгээр сард “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийнзорилго”-ыг НҮБ-ын 193 гишүүн орны шийдвэрээр баталсан байдаг. Ядуурлыг устгах, байгаль …

  • 22 June

    Прагийн амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь Монголд нутагшуулжээ

    Прагийн амьтны хүрээлэнгээс Монгол Улс руу чехийн цэргийн КАСА агаарын хөлгөөр тахийн 4 гүүг (Яняа, Хэлми, Ханна, Спэс) тээвэрлэж Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэгт өчигдөр нутагшуулжээ. “Одоо л нэг амьсгаа авч болохоор боллоо. Гэхдээ энэ удаа амаргүй байлаа” хэмээн Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек хэлэв. “Төлөвлөгөөт тээвэрлэлтийн нислэгийн өмнөх өдөр Булган сумын нисэхт ширүүн бороо орч Ховд …

  • 22 June

    ИТХ-ын нөхөн болон дахин сонгуульд 79 нэр дэвшигч бүртгүүлжээ

    Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажил батлагдсан хуваарийн дагуу цаг хугацаандаа бүрэн хэрэгжиж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуульд хэрэглэх саналын хуудас, техник хэрэгслийг хуульд заасан хугацаанд нь санал авах байранд хүргүүлж дууслаа. Хуульд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу маргааш 09.00-20.00 цагийн хооронд сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна. Зөөврийн …

  • 22 June

    Элсэгчид батламж хуудсаа хаанаас авах вэ?

    Элсэлтийн ерөнхий шалгалт таван өдрийн турш үргэлжлээд энэ сарын 20-нд дууссан. Энэ жил Монгол Улсын хэмжээнд нийт 43800 хүүхэд шалгалтаа амжилттай өгөөд байна. Шалгалтаа өгсөн сурагчид одоо шалгалтын дүн оноогоо хүлээх, батламж хуудсаа гардах, сонирхсон сургуульдаа хүссэн мэргэжлээрээ элсэх “том ажил”-ыг хүлээж суугаа. Тиймээс шалгалтын батламж хуудас, дүн, оноотой холбоотой зарим мэдээллийг дуулгая. ШАЛГАЛТЫН ДҮН, ОНООГ ХЭРХЭН ХАРАХ ВЭ? БСШУСЯ-ны …

  • 22 June

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны зургаадугаар сарын 22-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 4-р хороо Хүч сервис, Өгөөж, Ундецим, Урлах эрдэм, Сод шонхор, Эва ХХК-ууд, Барилга корпораци, Худалдаа хөгжлийн банк, ОСНААУГ-ын ХҮТ-7, Дүрслэх урлагийн музей болон эдгээрийн ойр орчмоор 11:00-17:00 цагт: 1, 4-р хороо Үндэсний түүхийн …

  • 22 June

    79-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд энэ сарын 18-ны өдөр 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг гарсны маргааш буюу зургадугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар ажлын хэсэг гаргаж, ажиллуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр Нийслэлийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, …