Нийгэм

April, 2018

  • 16 April

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, бусад нутгаар дулаахан байна. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар …

  • 14 April

    Орон сууцны иргэдэд СӨХ-оор дамжуулан орчны газраа ашиглах эрх олгоно

    Нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ. Энэ аяны хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэр газрын ашиглалтыг сайжруулж, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, газрын зөрчлийг арилгах арга хэмжээ авах, харьяалах Сууц өмчлөгчдийн …

  • 14 April

    НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны 4 дүгээр сарын сугалааны тохирол 4 дүгээр сарын 15-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны 3 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. …

  • 14 April

    Даваа гаригаас Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орно 

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын  цагийн хуваарьт зохицуулалт хийхээр болсон. Тэгвэл ирэх Даваа гаригаас эхлэн  Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 минутад эхлэх юм. Авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор ажил эхлэх цагийг  08 цаг  00 минут, дуусах цагийг  17 цаг 00 минут байхаар тогтоожээ.  Шинэчилсэн ажлын цагийн …

  • 14 April

    Хакүхо М. Даваажаргал асрамжийн газрын хүүхдүүдэд үнэгүй кино үзүүлнэ

    Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат дөрөвдүгээр сарын 9-нд бурханы оронд заларсан. Түүнийг өчигдөр буюу энэ сарын 13-нд сүүлчийн замд нь үдсэн юм. Талийгаачийг сүүлчийн замд нь үдэх ёслолд түүний хүү Хакүхо М.Даваажаргал, эхнэр, хүүхдүүдийн хамт арлын Японоос ирж оролцсон. Тэгвэл Хакүхо М.Даваажаргал аавынхаа буяны ажилд зориулж, өнөөдөр /2018.04.14/ “Өргөө-I”кино театрт 12.40 цагт асрамж, халамжийн газрын …

  • 14 April

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

    Өнөөдөр үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна. Ням гарагт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө секундэд 5-7 м/с, өдөртөө секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 15-17 градус дулаан байна. Дөрөвдүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 16-17-нд баруун …

  • 13 April

    Налайх дүүргийн газар тариалан эрхлэгчид зөвлөлдлөө

    Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Газар тариалангийн тогтвортой хөгжил” уриан дор дүүргийн газар тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүрэгтээ төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагч, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл болсон 7 хорооны 100 шахам иргэн оролцов. Нутгийн захиргааны байгууллагаас газар тариалангийн салбарын чиглэлээр баримталж буй бодлого, Швейцарийн хөгжлийн агентлагаас дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж байгаа Монгол …

  • 13 April

    Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхаарууллаа

    Нийслэл Улаанбаатар хото өнгөрөгч хоногт их хэмжээний нойтон цас орсны улмаас зам халтиргаатай байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцож, зуны дугуйтай бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө. Орон нутгийн замын хувьд: Улаанбаатараас Төв аймгийн Баянчандмань сумын хооронд цасан шуурга шуурч байна. Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгийн чиглэлд их хэмжээгээр цас орж цасан шуурга …

  • 13 April

    Багануур дүүрэгт алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгосон байдалтай олджээ

    Багануур дүүргийн 5 дугаар хорооны орчимд дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд 3-5 насны гурван хүүхэд алга болсон байна. Энэ талаар “Хүүхэд алга болсон талаарх дуудлага мэдээллийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 01:00 цагт тус дүүргийн онцгой байдлын хэлтэс хүлээн авсан. Ингээд харанхуй шөнө эрлийн ажиллагааг явуулах боломжгүй байсан тул өглөө 08:00 цагт нь эрлийг эхлүүлж, 11:00 цагийн орчимд 3-5 …

  • 13 April

    “Их цэвэрлэгээний 90 минут” -ыг энэ сарын 21-ний өдөр хүртэл хойшлууллаа

      Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтийн улмаас маргааш болох  “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, 04-р сарын 21-ний Бямба гаригт зохион байгуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс шийдвэрлэлээ. Бүх нийтийн Их цэвэрлэгээнд хугацаа хойшилсноос өөр ямар нэг өөрчлөлт орохгүй болохыг мэдэгдэж байна. Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 04 сарын 21-нд 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн …

  • 13 April

    13 дугаар хорооллын орон сууцанд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

    13 дугаар хороололд буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 67 дугаар байрны 5 давхарын монсард шатаж байна гэх дуудлага өнөө өглөөний 08:44 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. “Дуудлагын дагуу гал унтраах хоёр ангийн гурван тасаг ажиллаж байна. Одоогийн байдлаар бэртэж, гэмтсэн хүн байхгүй байна” гэж Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

  • 13 April

    Дархан аварга Ж.Мөнхбатыг сүүлчийн замд нь үдлээ

    Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга, Олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатыг өнөөдөр Алтан-Өлгийд нутаглууллаа. Өнөөдөр өглөө Спортын төв ордонд түүнтэй салах ёс гүйцэтгэх үеэр Сүмогийн Их аварга Мөнхбатын Даваажаргал “Аавтай минь салах ёс хийхээр “Хоёр Мөнх”-ийн нэг Их аварга Х.Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна. “Хоёр Мөнх” 20 дугаар зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур …

  • 13 April

    Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

    Дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08:00 минут болгосонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт орж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт дараах өөрчлөлт хийгдэж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэлд өглөөний 6:45 цагт эхний автобус хөдлөхөөр төлөвлөгдсөн байдаг бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан хот орчмын болон алслагдсан 17 чиглэлд өглөөний эх авалтын цагийг 5-10 …

  • 13 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 19-р хороо, Ар согоот, Банкны зуслан 11:00-17:00 цагт: 1-р хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Замын цагдаагийн 36 айл, Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Өгөөж чихэр боов, Соёолж, Номин, Улаанбаатар буян ХХК-ууд …

  • 13 April

    Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар …