Нийгэм

April, 2018

  • 12 April

    Н. Мэргэн: 170 орчим хуурамч баримт үйлдсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон

    “Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү Стандарт банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрийг баталгаа болгож  хуурамч гарын үсэг үйлдэж, хийсэн гэдгээ мэдэгдсэн. Тус хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргалыг хорьж, шалгаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр  Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт болох баримт бичгийг Авлигатай тэмцэх газарт  хүргүүллээ. Ч.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн“Эрдэнэт” үйлдвэрээс нотлох баримт шаардахад гаргаж өгөөгүй …

  • 12 April

    Төв цэвэрлэх байгууламжид өмхий үнэр дарах тоног төхөөрөмж суурилуулжээ

    Төв цэвэрлэх байгууламжид хоногт шинээр 1,200-1,500м3 лаг гардаг. Лаг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалттай ХБНГУ-ын Ультрасоник компанийн “Тюбэреактор” загварын хэт авиан тоног төхөөрөмж суурилуулж, туршилт тохируулгын ажил хийгдэж байна. Энэ ажилтай Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр өчигдөр  танилцлаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар технологийн үйл ажиллагааг дэмжиж засвар шинэчлэлт, …

  • 12 April

    Томуу, томуу төст өвчний тохиолдол 3.4 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ дөрөвдүгээр сарын 09-ний байдлаар, амбулаторийн 76.944 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2606 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.4 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар их байна. Нийт өвчлөгсдийн 36.0 хувийг 0-1 нас, 31.9 хувийг 2-4 нас, 18.4 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа …

  • 12 April

    С.Амарсайхан: Улаан-Үд хоттой олон салбарт хамтран ажиллах өргөн боломжтой

    НИТХ–ын дарга С.Амарсайхан болон НИТХ–ын зарим төлөөлөгчид, хотын удирдлагууд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр НИТХ–ын дарга С.Амарсайхан :Улаанбаатар болон Улаан-Үд хот нь 1995 оноос хойш ах дүү хотын сайн харилцаатай байсаар ирсэн. Энэ хугацаанд хотын удирдлагууд уулзаж олон, ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулсаар байгаа билээ. Манай хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайн байгаа цаашид ч …

  • 12 April

    А. Ариунаа: С.Баяр нэг сарын хугацаатай баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш байна гэж хэлсэн

    Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотойгоор хэргээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2018./04.10/-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилсан. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баяр,Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж тэднийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргасан юм. Шүүх хуралд С.Баяр, Ч.Сайханбилэг  нар  онлайнаар холбогдож оролцсон. …

  • 12 April

    “Багш нар аравдугаар сарыг хүлээхгүй” гэв

    Засгийн Газраас багш, эмч эмнэлгийн ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг удаа дараа шаардсан. Шаардлагын хариуд Ерөнхий сайд У. Хүрэлсүх Засгийн Газрын 100 хоногийн тайлангийн хурлын үеэрээ 2018 оны аравдугаар сараас эхлэн төрийн албан хаагчдийн цалин тэтгэмжийг нэмэгдүүлэн гэж хэлсэн юм. Тэгвэл өнөөдөр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2018 оны хоёрдугаар улиралд багтаан нэн …

  • 12 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 1, 2-р хороо 8,19,19А,21-рбайрууд, Монголын хүүхдийн эрхийн төв, ЗГБНЗахиргаа 13-р байр, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сөүл ХХК, Автобус 3, Мөнхийн үсэг, Вагнер Ази Автоматив, Монгол глобал ХХК-ууд, 220 мянгат, Хос жүрж хотхоны 19, …

  • 12 April

    Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. …

  • 12 April

    Өнөөдөр С.Баяр, Ч.Сайханбилэг нарын шүүх хурал болно 

    Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2018./04.10/-ны орой  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг  баривчласан юм. Харин өчигдөр Нийслэлийн Прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна. Шүүхийн шийдвэр гарахаар сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих эсэх нь тодорхой болно гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн …

  • 11 April

    Нөөцийн махыг худалдаалж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна. Энэхүү аяны хүрээнд өчигдрөөс эхлэн нөөцийн махыг  худалдан борлуулж эхэллээ.  Мал, мах бэлтгэлийн арга хэмжээний хүрээнд “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Хөвсгөл мах маркет” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах импэкс” ХК, “ХКҮ” ХХК, “Эй Эн Ди Эм” ХХК, “Сүхбаатар мах” маркет” ХХК, “Хүнс комплекс” ХХК, “Сайнза …

  • 11 April

    “Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг баталлаа

    НИТХ–ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Худалдаа, хоол үйлдвэрлэл-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг хэлэлцлээ. Энэхүү дэд хөтөлбөр нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгож хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх заалтуудтай уялдаж байгаа юм. Дэд хөтөлбөрийн хүрээнд бүтээмжтэй, зохистой ажлын байр бий …

  • 11 April

    Х.Бясман: С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан

    Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Бясман “АТГ-аас мөрдөн шалгаж байгаа Оюутолгойн гэрээний хөрөнгө оруулалттай холбоотой хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 10-ны орой албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж  хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд сэжигтнийг хойшлуулшгүй баривчлах арга хэмжээ авсан.Өнөөдөр Нийслэлийн Прокурорын газарт АТГ-аас …

  • 11 April

    НИТХ: “Хүн амын ахуйн үйлчилгээ 2020“ дэд хөтөлбөрийн уялдааг сайжруулах шаардлагатай

    Өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хүн амын ахуй үйлчилгээ 2020” дэд хөтөлбөр, “Худалдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ 2020” дэд хөтөлбөрүүд батлах тухай,Сити тур төсөл хэрэгжүүлэх тухай, шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг 5 асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Хүн амын ахуй үйлчилгээ 2020” дэд хөтөлбөрийн төслийг танилцууллаа. Тэрээр “Нийслэл хот нь манай орны нутаг дэвсгэрийн 0,3 хувийг …

  • 11 April

    АТГ: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна

    Авлигатай тэмцэх газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж мэдээллээ.  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”,“Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, …

  • 11 April

    2018-2019 оныг авлигын эсрэг жил болгох Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гарлаа. Зарлигийн хувийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг гардуулж өгөхдөө “Авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах байдал нь үндэсний аюулгүй байдалд …