Нийгэм

July, 2018

  • 6 July

    Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн улс орнуудад таниулж чадлаа

    Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хаалтын ажиллагаа боллоо. “Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх …

  • 6 July

    Гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийг батлав

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 03-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.    “Гамшгийн эрсдэлийг бууруулснаар тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцож, гамшгийн эрсдэлийг …

  • 6 July

    Олон улсын иргэний хамгаалалтын ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа Олон улсын иргэний хамгаалалтын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Владимир Кувшиновыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ОБЕГ болон Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын харилцан, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан мэдээлэл солилцсон юм. Энэ үеэр ерөнхий нарийн бичгийн дарга, …

  • 6 July

    Наадмын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь

    ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛЫН 107, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11,12,13-нд амарч, 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн …

  • 6 July

    Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 06-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 14-р хороо Бугын сангийн аж ахуй орчмоор ⚡БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: Цэцэрлэг, 2-р байр Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар …

  • 6 July

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд:  Өнөөдөр ихэнх нутгаар бороошиж, төвийн нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын  нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн …

  • 5 July

    XIV Далай ламын мэлмий гийсний 83 насны ойн өдөр төрсөн хүүхдүүдэд бэлэг өгнө

    Дээрхийн гэгээнтэн, XIV Далай ламын мэлмий гийсний 83 насны ой маргааш буюу долдугаар сарын 6-нд тохионо. Ойд зориулсан үйл ажиллагааны хүрээнд Далай ламтай нэг өдөр буюу маргааш мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг гардуулах юм байна. Долдугаар сарын 6-нд хүүхдүүдэд бэлэг өгөх хуваарь Монголын сүсэгтний холбоо I амаржих газарт “Жавзандамба хутагт төв” II амаржих газарт “Таны буянд даган баясъя” III амаржих газарт “Энэрэл …

  • 5 July

    100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх автозамын мөнгөн хөрөнгийг шийдвэрлэхээр болов

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн  хуралдаанаар  СБД-ийн 10,11,12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх талаар Нийслэлийн Засаг даргад өгсөн үүрэг чиглэлийн дагуу танилцуулга хийгдлээ. Нийслэлийн Засаг даргаас Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркаас Налайх-Чойрын чиглэлийн авто замтай холбох 2,6 км авто замын ажлын эхлэлийг Авто замын сангийн магадлашгүй ажлын зардлаас шийдвэрлэж, 100 айлын уулзвараас …

  • 5 July

    Хүй долоон худагт “Хөхүүрийн айраг” наадам болно

    “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт 2018 оны 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд болно. Монголын уламжлалт исэг цагаан идээ /айраг/-ний соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг, наадамчин олон, гадаадын аялагч, жуулчдад сурталчилан таниулах зорилготой наадам юм. Энэ үеэр “Сайхан айраг”, “Шилдэг хөхүүр”, “Шилдэг гэр” шалгаруулж, цом, мөнгөн шагналаар урамшуулах аж. Шилдгийг шалгаруулахад тавигдах шаардлагууд: Шалгаруулалтад оролцох байгууллага, иргэд тус …

  • 5 July

    Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд ноён Хоанг Ван Тхангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, …

  • 5 July

    Түрүү бөхийг “Ланд крузер-200” автомашинаар шагнана

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөхийг шинэхэн “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнах гэж байна. Тоёота мотор корпорациас 5 дахь жилдээ үндэсний их баяр наадмын түрүү бөхөд авто машин гардуулж, уламжлал тогтоод байгаа. Тоёотагийн албан ёсны дистрибьютор компани болох Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши “Юуны өмнө …

  • 5 July

    Наадмаар 638 автобус, 569 такси үйлчилгээнд явна

    Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд явна. 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 11 чиглэлийн 88 …

  • 5 July

    Талийгаач Ш.Алтантуяагийн аав Малайзын Ерөнхий сайдтай уулзжээ

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Малайз улсын Шадар сайд, хатагтай Дато Се Азаза Ван Исмайл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Дато Се Азаза Ван Исмайлыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүнчлэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн …

  • 5 July

    Улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Б.Гончигтавхай нарыг допинг хэрэглэсэн гэж үзжээ

     Биеийн тамир, спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 16 спортын нийт 198 тамирчнаас допингийн шинжилгээ авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох БНСУ-ын Допингийн хяналтын лабораторид илгээн шинжлүүлжээ. Өнгөрсөн онд 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших,  Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас …

  • 5 July

    Машинаа ухраахдаа ач охиноо дайрсан осол гарчээ

    Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр, Хонхор орчимд оршин суух айлын хашаанд тоглож байсан охин машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.07.04/ гарчээ. Тодруулбал, гурван настай ач охиноо тоглож байхад нь эмээ нь машинаа ухраахлаа санамсаргүй дайрч, осол гаргасан байна. Тухайн үед эмээ нь ач охиноо мөргөснөө өөрөө ч мэдээгүй машинаа асаагаад явсан хойно нь гэрийнхэн нь утасдан хэлжээ. …