Нийгэм

February, 2018

  • 6 February

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. 2018 оны 02 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн …

  • 5 February

    Та сар шинийн гоёлоо хараахан сонгож амжаагүй байна уу?

    “Хийцээр гайхуулж, чанараар илүүрхэнэ” уриатай Уран гоёл урлангийн хамт олон энэ жил Энэтхэг , Солонгос , Япон, Хятадын сайн чанарын торго, даавуугаар хийсэн сар шинийн гоёлын бэлэн дээл, хүрэм, малгайндаа хямдрал зарлалаа. Та төмөр замын Ханбүргэдэй их дэлгүүрийн хажууд байрлах тус урлангаар зочилж, бэлэн дээл, хүрэмнээс сонголтоо хийж 10 -20 % -ийн хөнгөлөлт авахаас гадна үнийн дүнгээс хамаарч энгэрийн зүүлт, …

  • 5 February

    Сүм хийд, шашны байгууллагуудыг шалгаж байна

    Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүм хийд, шашны байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас шалгалт хийж байна. Шалгалтаар холбогдох хуулиуд, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан журмуудын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгааг өгч, тухайн байгууллагын галын  аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих юм. Мөн үйлчлүүлж байгаа сүсэгтэн олон арц, хүж асаахад зориулан аюулгүй …

  • 5 February

    Цагаан сар: Гурав хоног амарна

    XVII жарны шороон нохой жилийн шинийн нэгэн хоёрдугаар сарын 16-ны баасан гарагт тохиож байна. “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д Цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Энэ өдрүүд нь хоёрдугаар сарын 16, 17, 18-ны баасан, бямба, ням гарагт таарч байгаа байна.Тиймээс энэ жилийн сар шинийн баяраар гурав хоног …

  • 5 February

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 оны 02 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Халх …

  • 4 February

    Тээврийн хэрэгслийн дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулна

    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл, саатал бий болдог тул Замын цагдаагийн газраас хөдөлгөөнийг зохицуулахаар зарим арга хэмжээг авахаар болсноо мэдээллээ. Шинийн нэгнийг хүртэл тээврийн хэрэгслүүдийг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Хоёр сарын 3, 10-ны …

  • 3 February

    Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар, амбулаторийн 64.407 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2605 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 37.3 хувийг 0-1 нас, 27.6 хувийг 2-4 нас, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн …

  • 3 February

    Нийслэл Их Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хороотой болов

    Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан түүний амьдарч байсан гэрийнх нь бууринд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслол өчигдөр  боллоо. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгох тухай НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг тус хорооны иргэдэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат Амгалан нар гардуулан …

  • 3 February

    Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд өнөөдрөөс  эхлэн зохицуулалт хийхээр болоод байгаа билээ. Энэ дагуу өнөөдөр  буюу Бямба гарагт тэгш тоогоор төгссөн /0,2,4,6,8/ улсын дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулна. Харин Ням гарагт сондгой дугаартай тээврийн хэрэгсэлд хязгаарлалт үйлчлэхгүй юм. Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас …

  • 3 February

    “Улаанбаатарын өвлийн наадам” өнөөдөр эхэлнэ

    Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн 2 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв …

  • 3 February

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 02 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл Улаанбаатарт: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Дархадын болон Их нууруудын …

  • 2 February

    “Монголын Ураг Удам Уламжлалын холбоо”-ны ээлжит хурал даваа гаригт болно

    “Монголын Ураг Удам Уламжлалын холбоо”-ноос зохион байгуулж айгаа ээлжит хурал 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 10.00 цагт Монгол хүүхэд гэр бүл, залуучуудын агентлагт болно. Тиймээс МУУУХ-ны салбарын төлөөлөгчдийг хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

  • 2 February

    Авилга нэхсэн ”Аварга малчин” цол

    Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин, 45 жил мал малласан, 63 настай Н.Жамбалганий Улсын аварга малчны болзол хангаад Засгийн газрын хуралдаан хүрэх замдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр Архангай аймгийн зүүн сумуудаас УИХ-д авирсан Жамьянгийн Мөнхбатын урт гарын тусламжтайгаар түлхэгдэн хасагджээ. Учрыг тунгаавал Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг захиргааны хурлаар Н.Жамбалганийгийн нэрийг анх нэр дэвшүүлэн, аваргын болзол хангасан гэж үзэн …

  • 2 February

    Их жанжин Д.Сүхбаатарын хэрэглэж байсан ховор эд зүйлсээр үзэсгэлэн гаргалаа

    Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд  жанжины эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримтыг дэлгэн харуулсан үзэсгэлэнгийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Стратеги акедемийн захирал Г. Наранбаатар нар оролцов. Үзэсгэлэнг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан үг хэллээ. Үзэсгэлэнд дэлгэгдсэн цуглуулгын Д.Сүхбаатарыг сурталчлагч …

  • 2 February

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, говь тал хээрийн нутгаар  салхи шуургатай байна. 2018 оны 02 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн …