Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс баруун хойш эргэж бусад нутгаар …
Нийгэм
July, 2018
-
4 July
Баярын өдрүүдэд Рейлбус үйлчилгээнд явна
Баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 1,000 төгрөгийн тарифаар үйлчлэх аж. Рейлбусын цагийн хуваарь, зогсоол: “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 3 автобус 10 минут тутамд явна. …
-
4 July
Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцны ажлыг төлөвлөсөн хугацаанаас гурван сарын өмнө дуусгах үүрэг өглөө
НИТХ-ын дарга С.Амарсайхан Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц болон Яармагийн шинэ гүүрний ажлыг газар дээр нь шалгаж, гүйцэтгэлийн ажлыг хангалтгүй байна гэж дүгнэн, хүн хүчээ нэмж 24 цагт бүрэн хүчээр ажиллахыг үүрэг болгов. Замын цагдаагийн газрын уулзварын гүүрэн гарц нь БНХАУ-ын 30 орчим сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 1.6 жилийн хугацаанд баригдаж дуусахаар төлөвлөж эхэлсэн бүтээн байгуулалтын ажил юм. …
-
4 July
Автомашины наадмын зөвшөөрөл энэ сарын 6-наас худалдаанд гарна
Үндэсний их баяр автомашины наадмын зөвшөөрөл энэ сарын 6-наас худалдаанд гарна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ. Урьдчилсан байдлаар зөвшөөрлийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Оргил-6 буудал” дахь салбаруудаар худалдаалахаар төлөвлөжээ. Иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд өнгөрсөн жил НҮНТ-ийн салбаруудаар зөвшөөрлийг худалдаалсан юм. Зөвшөөрлийн үнэ, төрөл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Замын Цагдаагийн Албанаас энэ сарын 6-нд өгнө …
-
4 July
Монгол, Хятадын хамтарсан шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа-2018” үзэсгэлэн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. Үзэсгэлэнд Монгол Улсаас 20 компани, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 компани, аж ахуйн нэгж байгууллага оролцож байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбар түүн дотор мал аж ахуй, газар тариалан, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, …
-
4 July
Бэлхийн замд ослын улмаас хоёр хүүхэд амиа алджээ
Энэ сарын 2-ны өдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 6 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн ослууд гарчээ. Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхийн зам, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай эрэгтэй Х, 7 настай эмэгтэй Б нарын хоёр хүүхдийг мөргөж амь насыг …
-
4 July
Цагдаагийн дарга нарт сахилгын шийтгэл ногдуулжээ
Цагдаагийн алба хаагчид шашны зан үйлд оролцлоо гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг үйлдэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав тушаал гаргаж тэдэнд сахилгын шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн …
-
4 July
Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны долдугаар сарын 04-ний Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:00-21:00 цагт: 11-р хороо Хонхор орчмоор, 20-р хороо, ⚡️НАЛАЙХ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 2-р хороо 16-18, 20-22-р байр, Дулааны станцын контор, Хас банк, Сод-Ирээдүй цэцэрлэг, Татварын алба, Халамж үйлчилгээний хэлтэс. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах …
-
4 July
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, бусад нутгаар халуун байна. 2018 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, …
-
3 July
ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад нэр дэвшигчидтэй танилц
ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Энэ талаарх мэдээлэлтэй зэрэгцээд ажлыг нь авах хүмүүсийн нэр ч тодроод эхэллээ. Одоогоор энэ албан тушаалд очих магадлалтай хоёр бүсгүйн нэр дуулдаж байна. Эхнийх нь Г.Байгалмаа. Тэрээр АН-ын Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байсан. Одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажилладаг. Нөгөөх нь Р.Булгамаа. ИЗНН-ын …
-
3 July
Авилгын сүлжээг хамгаалагч-АТГ
АТГ яг ямар учиртай байгууллага юм бэ? Авилгыг илрүүлэх юм уу, нуун дарагдуулах юм уу? 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдын гэрт зочлон ирж буй түүний АМИН НАЙЗУУДЫН сөгдөн байж даргадаа бэлгэ барин мэндчилж буй бичлэг задарсан. Харахад энгийн л найзуудын уулзалт мэт боловч цаана нь асар том найзуудын хуйвалдаан байгаа билээ. 60 тэрбумын гэх бичлэгийг хийсэн Г.Доржзодов бичлэг бүрэн эхээрээ байна гэж …
-
3 July
“Найрамдал” цогцолборын 40 жилийн ой энэ сарын 19-ны өдөр тохионо
“Хүн бүрт чин сэтгэлээсээ” уриатай “Найрамдал” цогцолборын хамт олон энэ сарын 19-ны өдөр түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Найрамдлын хамт олон ойгоо угтаж олон ажлуудыг төлөвлөж амжилттай хэрэгжүүлж байна. Хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээгээ шинэ шатанд гаргах, тэдэнд зориулсан хөтөлбөр, үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2010 оноос Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлж, 2018 онд хоёр дахь удаагийн итгэмжлэлээ авч, өөрийн үйл ажиллагаандаа энэхүү …
-
3 July
Толгойтын замыг долоо хоног хаана
Орбит-Толгойтын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх 1.7 км авто замын их засварын ажил үргэлжилж байна.Замын эхлэл буюу уулзвар хэсгээс 600 метр замын хөдөлгөөнийг 2018 оны долдугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас эхлэн хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр болсон байна. Замын хөдөлгөөнийг 2018 оны долдугаар сарын 9-ний 23:00 цагт нээхээр төлөвлөснийг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдэгдлээ.
-
3 July
“Араатан” гэх нэртэй дууг цахим хуудас болон Youtube-ээс устгуулах арга хэмжээ авч байна
Аймшигтай үг хэллэгтэй “Араатан” гэх нэртэй дуу олон нийтийн сүлжээгээр цацагдсан.”Цагдаагийн ерөнхий газраас энэ дууг сонссон иргэд айдаст автаж маш их жийрхсэн, мөн бага насны хүүхэд болон төрсөн нялх биетэй ээжүүдийн сэтгэл зүй болон нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх, гэмт хэргийн үйлдлийн арга заасан, өдөөн турхирсан хэмээн үзэж Зөрчлийн хэрэг нээсэн байна.Ингэхдээ уг дууг дуулсан н.Гомбосүрэн болон дууны үг бичсэн гэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл