Нийгэм

January, 2018

  • 26 January

    Ж.Бат-Эрдэнэ: 2018 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад анхаарах жил болгоно

    Зам, тээврийн хөгжлийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний хорооны дарга Ж.Бат-Эрдэнийн санаачлагаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЗТХЯ, БСШУСЯ, ХЗДХЯ, МХЕГ, МУЗН, Цагдаагийн алба болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов. “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” үндэсний зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” …

  • 26 January

    Ц.Одонтунгалаг: ЭХЭМҮТ-ийн орчин, нөхцлийг сайжруулахад Нийслэл анхаарлаа хандуулан ажиллах ёстой

    НИТХ-ын хурлаар хэлэлцэгдэж байгаа Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай танилцуулгатай холбогдуулан  төлөөлөгчид холбогдох газар, агентлагийн дарга нараас  асуулт асууж, хариулт авлаа. Ц.Одонтунгалаг: Нийслэлд 12 сургууль гаднаа 00 тай байна гэсэн мэдээлэл байна. 21-р зуунд бид ингэж гадаа хүүхэд багачуудаа бие засуулж болох уу, гаднаа 00-тэй эдгээр сургууль цэцэрлэгийг хэзээ дотор 00-той …

  • 26 January

    “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт энэ сарын 29-ний өдөр болно

    НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг дөрөв дэх жилдээ энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” нэрийн дор хотын удирдлагууд бизнесийн төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хамтран анхны форумыг зохион байгуулж байсан. Анхны форумаар хотын захиргаа бизнесийнхнийг дэмжин ажиллахад харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зуран тунхагласан юм. Улаанбаатар хотын …

  • 26 January

    Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа тайлагнана

    НИТХ-ын ээлжит XIII хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болж байна. Өнөөдрийн хуралдаанаар, -Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын танилцуулга, -Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай – НИТХ-ын хороодын бүтэц өөрчлөх тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм.  

  • 26 January

    Нэгдүгээр сарын 29-нөөс хүйтний эрч суларна

    Өнөөдөр Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна. Харин нэгдүгээр сарын 29-нөөс өдөртөө хүйтний эрч сулрах аж. Нэгдүгээр сарын 27-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: /2018.01.25 14:53 цагт шинэчлэгдсэн мэдээлэл/ Нэгдүгээр сарын 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн …

  • 26 January

    Улаанбаатарт ялимгүй цас орж, явган шуурга шуурна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь тал хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшиж, нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын …

  • 25 January

    Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо

    Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг Засгийн газрын хуралдаанаас хориглолоо. Мөн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс тавдугаар сарын 1 хүртэл хугацаанд болох уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдийг морь унуулахыг хориглосон байна. Цаашид хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, гарч болох эрсдэлээс сэргийлэхийг холбогдох Засаг дарга, Хурдан морины …

  • 25 January

    У.Хүрэлсүх: Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг нэн тэргүүнд дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Өглөөний цай” бизнес уулзалтад оролцлоо. Уулзалтад бизнес эрхлэгчдийн төлөөлөл 400 гаруй хүн цугласан байв. Өглөө 07:30 цагт эхэлж 10:30 цагт дууссан уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар байлцаж бизнес эрхлэгчдийн саналыг нь сонсож, тэдний  асуултад хариуллаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдлыг товч танилцуулав. Монгол Улсын эдийн засаг …

  • 25 January

    Монголын ураг удам уламжлалын холбоо ээлжит хурлаа зарлалаа

    “Монголын ураг удам уламжлалын холбоо”-оос үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ээлжит хурлаа хийгээд товлосон байна. Энэ хүрээд аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Уран удамын холбооны салбарын тэргүүн нарт хүсэлт хүргүүлсэн байна. Уг хүсэлтэд “Нүүдэлчний өв соёл, түүхтэй Монгол түмний өнөөдрийн нийгмийн тогтолцоо, Монголын ураг удам уламжлал, Монгол түмний үндэсний аюулгүй байдалд нөлөөлж, …

  • 25 January

    НИТХ-ын Тэргүүлэгч Б. Батнасан тайлбар хийлээ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  төлөөлөгчдөд 48 сая төгрөг олгох асуудал хэлэлцсэн гэх  ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан нь  огт үндэслэлгүй мэдээлэл  юм гэж  НИТХ-ын Тэргүүлэгч Б. Батнасан няцаалт тайлбар өглөө.  

  • 25 January

    Татварын нэмэгдлийг эсэргүүцээд байгаа гол шалтгаан энэ

    Татвар нэмэхгүй гэж амлалт өгч олонхийн саналыг авсан МАН амлалтаасаа буцаж, “Олон улсын валютын сангийн шаардлагаар” гэсэн халхавчтай хэд хэдэн татвар нэмчихлээ. Харин үүнийг иргэд аж ахуйн нэгжүүд эсэргүүцээд байсан учраас шатахуун импортлогчидтой нийлж байгаад хэд хоног хязгаарлалт хийж, үймсэн олныг дарж авлаа гэх мэдээлэл цахим хуудаснаа бичигдэж байна. Төр минь иргэдээ арай ч ингэж дамшиглаагүй байлгүй дээ гэж итгэл …

  • 25 January

    АТГ:УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг шалгаж байгаа

    Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү “АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн сарын хугацаанд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээлэл шалгасан. Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Шийдвэрлэлт нь 83.7 хувтай байна. Харин албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 51 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн. Хянан …

  • 25 January

    Хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Засгийн газарт зөвлөмж өгчээ

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжид: “МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА Комисс жил бүр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт удаа …

  • 25 January

    “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг ирэх долоодугаар сард зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жирардег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Энхбаяр, Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, …

  • 25 January

    Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар, амбулаторийн 67.823 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3223 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.9 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 38.0 хувийг 0-1 нас, 26.6 хувийг 2-4 нас, 14.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 905 дуудлага ирснээс 35.9 хувь …