Нийгэм

April, 2018

  • 27 April

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч …

  • 26 April

    Нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хөгжлийн суурь тавигдлаа

    Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг томоохон салбар юм. Гэвч Худалдааны салбарын харилцааг зохицуулсан хууль батлагдахгүй байгаагаас дэлхий нийтийн хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлэн алхаж, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалт, журам, стандартыг нийцүүлэн өөрчлөх, сайжруулах шаардлага зайлшгүй тулгамдаж байна. Иймд Монгол улсын Засгийн …

  • 26 April

    Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд хотоос нүүлгэнэ

    Нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малтай айл өрхүүдийг тавдугаар сарын 1-ний дотор зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа. Уг ажлыг зохион байгуулах нийслэл, дүүргийн ажлын хэсэг малтай иргэдтэй удаа дараагийн уулзалт, таниулга хийсний үр дүнд нийслэлээс зөвшөөрсөн Сонгинохайрхан дүүргийн Ногоон толгой хэмээх газрыг сонгосон иргэдэд газрыг нь олгосон. Ингэхдээ нүүх өргөдлөө өгсөн малтай 50 айл өрхөд олгох газрыг …

  • 26 April

    Иргэдэд үнэгүй газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байнгын хорооноос гаргасан саналын дагуу баталлаа. Засгийн газрын дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанааар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон билээ. Хуулийн төсөлд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг …

  • 26 April

    Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана

    Нэр бүхий сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан тухай асуудлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр”Олон нийтийн сүлжээ болон зарим нэг мэдээллийн хэрэгслээр сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх мэдээлэл өчигдрөөс явж байна. Бид энэ асуудлыг анхааралтай ажиглаж байлаа. Үүнтэй холбоотой прокурорын байгууллага, хууль зүйн сайд Ц.Нямдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. ТВ9 телевизийн сэтгүүлч н.Хүслэнбаатар болон түүний найз нөхөд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, гэр …

  • 26 April

    Г.Бясман: Нэр бүхий сэтгүүлчийн нууцад халдсан гэх асуудлаар цагдаагийн албан тушаалтнуудыг яллагдагчаар татах санал ирсэн

    Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчийг тагнасан гэх асуудлаар мэдээлэл хийлээ. НПГ-ын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, Прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаж байна” …

  • 26 April

    Малын вакцинаар мөнгө олохын тулд шүлхий тараадаг мафи бий гэв үү?

    Он гарснаас хойш 12 аймгийн 30 суманд шүлхий өвчин тархжээ. Улс даяар малын эмч, цагдаа нар амралтын өдөр, шөнө, баяр тэмдэглэлт өдөр гэж ялгалгүй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, өнөөдөр ч зарим нь гэрийн бараа хараагүй байгаа. Бүр сүүлдээ энэ аюулт өвчин нийслэлд орж ирснээр асуудлыг тоохгүй байсан монголчууд сандралдаж, яав ийв гэцгээсэн билээ. Гэвч цагийн эрхээр үү, эсвэл манайхан сайн …

  • 26 April

    Хууч өвчтэй хүнийг төрд ажиллуулахаас татгалзья

    “Жаст”-ын Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийг дөрвөн ч удаа барьцаалж, Стандарт банкнаас зээл авсан байхад манай төрийн удирдлагууд, Эрдэнэт үйлдвэрийн томчууд үүнийг мэдээгүй байна гэж юу байх вэ. Магадгүй энэ асуудлаас болж тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баяр цагдан хоригдсон байж мэднэ. Гэхдээ дан С.Баярыг шалгах нь учир дутагдалтай. Төрийн өмчийн хорооны дарга, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал гээд асуудал үүсгэж шалгах учиртай …

  • 26 April

    Туул голын орчны бүсийг тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

    Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Сүхбатын санаачилсан “Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын  төслийг хэлэлцэн дэмжлээ. Иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрүүд өдөрт 190 мянган м.куб усыг ундны болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна. Туул гол зөвхөн хур борооны усаар тэжээгддэг бөгөөд хүн ам өсч, бүтээн байгуулалт, барилгажилт нэмэгдэх хэрээр …

  • 26 April

    “Хөрсөө хамгаалъя” өдөрлөг болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг маргааш “Хэрэглээгээ өөрчилж, хөрсөө хамгаалцгаая” уриан дор зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг нь хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоог хангаж буйгаараа …

  • 26 April

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 8-р хороо 11-р хорооллын 1, 2, 3, 25, 32, 34, 36/1-р байрууд, 2-р сургууль, Чингэс хаан дээд сургууль, Сувилахуйн сургууль, Үйлдвэр дизайны сургууль болон эдгээрийн ойр орчмоор 11:00-17:00 цагт: 7-р хороо 11-р хорооллын …

  • 26 April

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 өдрүүдэд ихэнх нутгаар дулаан, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун …

  • 25 April

    Татварын буцаан олголтыг өгч эхэллээ

    Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт авах иргэдийн материалыг 2018 оны 01 сарын 01-ээс 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд харьяа татварын алба /Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд/-нд хүлээн авсан. Нийслэлийн хэмжээнд нийт 33 мянга гаруй иргэн буцаан олголт авахаар материал бүрдүүлж өгснөөс өчигдөр 29,255 иргэний …

  • 25 April

    Монгол Үндэсний соёлыг сэргээн босголцсон Архад Бакула

    Тайван замаар хийгдсэн өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд бий болсон пост коммунист, үндэсний бахархал дүүрэн шинэ Монголын нэг онцлог бол эзэн Чингис хааныг үндэсний баатар гэж албан ёсоор  үнэлж хүндэтгэдэг болсон. Үндэсний соёлын энэхүү цоо шинэ хэв шинж   ардчилсан шинэ үндсэн хуульд ч тусгалаа олсон.1990-ээд оны эхэнд олон хүн үндсэн хуульд  буддын шашныг төрийн шашин гэж нэрлэхийг хүссэн ч, зарим төрийн …