Нийгэм

September, 2018

  • 29 September

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, сэрүүхэн байхыг онцгойлон анхааруулж  байна. 2018 оны 09 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад …

  • 28 September

    МАН ахмадууддаа зориулж сувилал бариулна

    Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр  МАН-ын Удирдах зөвлөлөөс аймаг нийслэлийн МАН-ын үе үеийн дарга нарын төлөөлөл болох “Андууд” ахмадын холбооны ахмадуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд  МАН-ын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүн Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ МАН, намын дэргэдэх Ахмадын Холбоо хамтран ахмад гишүүдийг баяр ёслолоор хүлээн авдаг бус тэдэнд зориулсан цогц, цэгцтэй ажлуудыг хийж эхэлсэн гэдгийг дуулгалаа. …

  • 28 September

    Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн боллоо

    Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн есдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Төрийн ордонд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнийг ЗГХЭГ-аас санаачилж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд яам, агентлаг, нийслэл, орон нутгийн засаг, захиргааны байгууллагын удирдах түвшний 800 гаруй төрийн албан хаагч оролцсон юм. Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны …

  • 28 September

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан эхэллээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XYIII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн “Улаанбаатар хотын авто замын хөдлөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулж байна. Мөн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний …

  • 28 September

    Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 29-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь …

  • 28 September

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 28-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, …

  • 28 September

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж  байна. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим …

  • 27 September

    Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xяналт шалгалт хийж эхэллээ

    Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулсан, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, дур мэдэн газар эзэмших болон эрчим хүчний хамгаалалтын зурваст орсон барилга байгууламжид хяналт шалгалт явуулж, мэдэгдэл шаардлага тавьж ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын …

  • 27 September

    Хүүхэд эмнэлэгт төрсөн өдрөөс эхэлж регистрийн дугаар олгоно

    Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ, Нэг иргэн-Нэг бүртгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Санамж бичгийн үр дүнд …

  • 27 September

    Тавантолгойн коксжих нүүрсийг гуравдагч зах зээл рүү экспортлоход ОХУ-тай хамтарна

    Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажлын айлчлал хийлээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал И.И.Сечин нартай хоёр талын уулзалт хийсэн байна. Энэ үеэр хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцжээ. Түүнчлэн Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх …

  • 27 September

    Асашёорюү Д.Дагвадорж, МУГЖ Ц. Энхманлай нарын мэндэлсэн өдөр тохиож байна

    Өнөөдөр Асашёорюү Д.Дагвадорж, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай нарын мэндэлсэн өдөр тохиож байна. Асашёорюү Д.Дагвадорж 1980  оны 9-р сарын 27-нд төржээ. Тэрээр сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашёорюү сүмогийн түүхэн дахь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон. “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай 1956 оны энэ өдөр мэндэлжээ.Тэрээр Харанга хамтлагийн анхны гавьяат юм. 1974 онд анх уран …

  • 27 September

    ТЭЦ-4-ийн захирал асан С.Анхбаярт ял оноожээ

    Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хуурай дүү гэгдэх С.Анхбаярт хоёр жил хорих ял оногдуулжээ. Тодруулбал,  энэ сарын 25-нд  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Анхбаяр, Л.Дэмбэрэлням нарт холбогдох хэргийг хэлэлцсэн байна. Шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 …

  • 27 September

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж  байна. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын  ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга …

  • 26 September

    “Номин”-гийн Ш.Баярсайханы хууль бус барилгыг албадан буулгав

    Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдсан 270м.кв талбай бүхий хоёр давхар барилгыг албадан буулгаж эхэллээ. Буулгаж буй барилга нь “Номин холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайханы өмчлөлд бүртгэлтэй. “Уг барилгыг музейн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан нь гурван шатны шүүхээр тогтоогдсон. Нийслэлийн Засаг дарга С.Батболд шүүхийн шийдвэрийн дагуу албадан буулгах захирамжийг 2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр гаргасан байна. Энэ захирамжийн эзэмшигчийг нь …

  • 26 September

    Аравдугаар сарын 1 хүртэлх цаг агаарын мэдээ

    Өнөө шөнө Завханы нутаг, Ховдын хойд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр ахиухан хэмжээний цас орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27,28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж  байна. ЕСДҮГЭЭР САРЫН 25, 26-НЫ ЦАГ …