Нийгэм

April, 2018

  • 5 April

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам, даваа гүвээ цасанд дарагдаж халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн …

  • 4 April

    Нийслэлийн 55-р сургуулийн сурагчдад  шүд, амны хөндийн эрүүл ахуйн үзлэгийг хийлээ

    Жил бүрийн 04-сарын 02-ны өдрийг “Олон улсын Аутизмын өдөр” хэмээн дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан МТОХ-ны эрүүл мэндийн хөтөлбөр, Удвад дэнт эмнэлэг хамтран нийслэлийн 55-р сургуулийн хүүхдүүдэд шүд, амны хөндийн эрүүл ахуйн үзлэг хамруулж, хүүхэд бүрийг хяналтын карттай болгон, зөвлөгөө өгөв. Тусгай Олимпийн ”Эрүүл Тамирчин” хөтөлбөрийн хүрээнд нийт 7 төрлийн эрүүл мэндийн үзлэгийг жилийн турш, үнэ төлбөргүй оюуны бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зохион байгуулав. Олон улсын …

  • 4 April

    МҮЭХ: Цалин нэмэх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэхээр болов

    МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах санал тавьсны дагуу өнөөдөр хуралдлаа. Тус хурлаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан зарим асуудлаар Улсын гурван талт хэлэлцээрийн бэлтгэлийг хангаж ойрын хугацаанд эхлүүлэхээр тогтлоо. Үндэсний хорооны хурлаар, УИХ-аас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн насны доод хязгаарын нэмэгдлийг эргэн авч үзэж өөрчлөхдөө хөдөлмөрийн хэвийн бус хүнд, хортой нөхцөлийг хамруулахгүйгээр хуульд өөрчлөлт …

  • 4 April

    Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал асуулга энэ сарын 13-нд дуусна 

    Нийслэлийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох асуудлаар санал асуулга явуулж байна. Санал асуулга энэ сарын 13-ны өдөр дуусч, 14-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд албан ёсны шийдвэрээ олон нийтэд танилцуулна. Гэтэл зарим мэдээллийн хэрэгслээр хүчээр шийдсэн, дугаарын хязгаарлалт хийхээр болсон мэтээр буруу ташаа мэдээлэл цацагдах болов. Санал …

  • 4 April

    Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох нь Х.Нямбаатар гишүүн

    Х.Нямбаатарын үйлдэл нь яг л “Рузвельтийн жор” технологийг хэрэгжүүлэх эхлэл мэт харагдаж байгаа юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Захиргааны хэргийн анхан шатны шүүгчид 50 мянган ам.доллар, давж заалдах шатны шүүгчид 100 мянган доллар,  хяналтын шатны шүүгчид 200 мянган долларын авлига авдаг. Нэг шүүгчийн дансанд 1 сая доллар байсан” гэх мэтээр шүүгчдийг авлигад …

  • 4 April

    АНУ-д ажилтан зуучлах тусгай эрх авсан, ажил олгогчидтой гэрээ байгуулсан нэг ч компани байхгүй

    АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H-2A, H-2В гэсэн хөдөлмөрийн визний зөвшөөрлийг Монгол Улс аваад 2 сар болж байгаа билээ. Тэгвэл дөрөвдүгээр сарын 1-нээс H-2 визийг мэдүүлэх эрх нээгдэж, Consul.mn вэб хуудсанд хөдөлмөрийн виз гэсэн тусгай цэс гаргаад визтэй холбоотой мэдээллүүдийг өгч байгаа тухай албаны хүн мэдээллээ. Мөн “Монгол Улсын хууль тогтоомжоор ХНХЯ-аас олгогдсон эрх бүхий этгээд АНУ-ын ажил олгогчтой байгуулсан гэрээний үндсэн …

  • 4 April

    Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал явах уу?

    “Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал явах уу?” гэсэн асуултыг 21 – 48 насны 100 хүнээс асуусан байна. Тэдний 79 нь “ТИЙМ” буюу гадагшаа явна гэсэн хариулт өгчээ.  Асуулгад 46 эрэгтэй, 54 эмэгтэй хүн оролцсоноос дээд боловсролтой 37, бүрэн дунд 51, тусгай дунд боловсролтой 12 иргэн байжээ. Харин “ТИЙМ” гэсэн хариулт өгсөн хүмүүс “Монголд хөдөлмөрийн үнэлэмж муу” гэсэн шалтгаан хэлсэн …

  • 4 April

    Шашны үйл ажиллагаанд хүүхдүүдийг хамруулах, ашиглахыг хориглож өгнө үү

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Монгол Улсын Шинжлэх Ухаан Боловсролын Яам -нд хандсан хүсэлтийг сошиалаар дамжуулан хүргэх нь: Үүнийг Монгол Улсын Иргэн бүр нягтлан уншиж, тунгаан дээрхи хүмүүст хүртэл нь хуваалцана уу /share хийх/. Харийн эдийн засгийн далд бүлэглэлүүдийн гар хөл болж хялбар аргаар амьдрахыг хүсэгчид гадныхны хөрөнгөөр Монголын газар нутагт том, том барилга …

  • 4 April

    “Мобиком корпораци”-ийн 98.85 хувийг Япончууд эзэмшиж, бидний мэдээлэлд хяналт тавьж байна

    Монгол Улсын харилцаа холбоо хэний мэдэлд байгаа вэ гэдэг асуудлаар сэтгүүлч М.Наранбаатар, хуульч Х.Бат-Ялалт нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд “Монголын харилцаа холбоог гадныхан хянаж, монголын эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд гадаадынхны хяналтад үйл ажиллагаа явуулж байна” гэлээ. “Мобиком корпораци”-ийн 98.85 хувийг Япончууд эзэмшдэг байна. Тодруулбал, 63.9 хувийг Голланд улсад бүртгэлтэй Япон улсын “Кай-Ди Ди-Ай Оворсийз Холдинг Би Ви” компани, Голланд улсад …

  • 4 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 04-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 6-р хороо 13-р хороолол 86, 94, 97/1-97/4, 100, 100/1-100/3, 103/1-103/3-р байр, Олзвойн 7, 9, 10, 18, 17-р гудамж, ЗЦГ-ынжурмын хашаа, ТТХГ-ын ТҮАБааз, Дестинэйшн Монголия ХХК,Нөхөд хотхон болон эдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ …

  • 4 April

    Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам, даваа гүвээ цасанд дарагдаж халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон  анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын …

  • 3 April

     Дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтэс гадаад паспортын үйлчилгээ үзүүлдэг болно 

    Дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхээр болсон байна. Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэх зургаан дүүрэг: Сонгинохайрхан Баянгол Баянзүрх Хан-Уул Чингэлтэй Сүхбаатар Иргэд гадаад паспорттой холбоотой үйлчилгээг авах гэж 100 айл руу явах шаардлагагүй болж байгаа аж. Энэ талаар маргааш 10:30 цагаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Төв байрандаа хэвлэлийн бага хурал …

  • 3 April

    Монголын сошиал медиа хөгжүүлэгчид нэгджээ 

    Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо нь цахим орчин дахь хил хязгааргүй урсгалыг зохицуулах, нийгэмд өрнөж буй үйл явдалд нэгдсэн байр суурьтай оролцох зорилготой байгуулагджээ.Нийгмийн үзэл санааг чиглүүлэх, олон нийтийн хандлагыг өөрчлөх, хариуцлагатай сошиал медиаг хөгжүүлүүлэхээр чармайн ажиллаж байна. Мөн сошиал медиаг хөгжүүлэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын харилцааг сайжруулах, мэргэжлийн нэгдсэн сургалт явуулах зэргээр төлөвлөж байгаа юм. Тус холбоонд одоогоор 100 гаруй Facebook Page, групп, твиттер хөгжүүлэгчид …

  • 3 April

    С.Амарсайхан: Орлогогүй өрх, ажилгүй иргэн, эдийн засгийн чадавхигүй хот хөгждөггүй

     НИТХ-ын төлөөлөгчдийн  ээлжит бус  III хуралдаан  энэ сарын 30-нд   78 хувийн ирцтэйгээр хуралдсан. Тус хуралдаанаар Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцэж хурлын төлөөлөгчдийн олонхи нь чөлөөт бүс байгуулахыг дэмжсэн. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах” зайлшгүй шаардлага байгаа тухай үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.  

  • 3 April

    Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн загас агнахыг хориглолоо

    Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг. Загасанд үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай тул үржлийн энэ хугацаанд загас агнахгүй байхыг БОАЖЯ-наас анхаарууллаа. Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1,000 түрс тутмын нэг нь л жараахай …