Нийгэм

April, 2018

  • 19 April

    Томуу, төст өвчний үед дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар, амбулаторийн 77.138 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2644 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшинтэй ижил, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар их байна. Нийт өвчлөгсдийн 34.6 хувийг 0-1 нас, 27.9 хувийг 2-4 нас, 16.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн …

  • 19 April

    Баянзүрх дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтраахаар хоёр тасаг ажиллаж байна

    Баянзүрх дүүрэгт байрлах 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах газрын замын хойд талын 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна гэх дуудлага өнөөдөр 12:47 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Гарсан галыг унтрахаар хоёр тасаг ажиллаж байна.        

  • 19 April

    Монгол Улсын иргэд нь хуулийн дагуу ажиллаж байгааг үндэслэн H-2 визийг сунгах боломжтой

    АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх (H-2) хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын талаас төрийн байгууллагуудын нэгдсэн зохицуулалтыг хангах үүднээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр нар болон ГХЯ, ХНХЯ, Вашингтон дахь ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон видео хурлыг энэ оны энэ сарын 17-нд ГХЯ-нд зохион байгуулав. АНУ-ын ажил олгогч …

  • 19 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 15:00-16:00 цагт: 15, 17-р хороо Дамбадаржаагийн 31, 33, 34, 36, 37, 39-44, 46-51, 59, 60, 62, 63, 64, 67-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 15, 17, 19-р хороо Дээд Салхитын 1,10, …

  • 19 April

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар …

  • 18 April

    Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг ТҮЦ машинаас олгож байна

    Иргэд, аж ахуйн нэгжүүд одоо болон өмнө нь эзэмшдэг байсан тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг зөвхөн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив лавлагааны тасгаас авдаг байсан бол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 108 ТҮЦ машинаас авах боломжтой юм байна. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож цаг хугацаа, ачааллыг бууруулж байгааг албаныхан хэлж байна. Энэхүү лавлагааг халамжийн үйлчилгээ, банк санхүүгийн байгууллагаас зээл авах, төрийн …

  • 18 April

    Нийслэлд шинээр сүм хийд байгуулах төсөлд иргэд, аж ахуйн нэгжийн саналыг хүлээн авч байна

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулахаар  НИТХ-ын ажлын албанаас бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд журмын төсөлтэй холбогдуулан Иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг цахим хаягаар хүлээн авна. Та бүхэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад …

  • 18 April

    Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр замын хөдөлгөөнийг хаана

    Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тус замын хөдөлгөөнийг Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр зам руу шилжүүлээд байгаа билээ. Түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарцан дээр байгаа автомат тоноглолуудыг …

  • 18 April

    Сү.Батболд нарын дөрвөн хүн оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлснээ мэдүүлжээ

    Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдээд байна. Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл …

  • 18 April

    ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэд “Хүндэт профессор” цол олгов 

    УИХ-ын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд “төрлөх сургууль” болох Иркутский национальный исследовательский технический университет (ИРНИТУ) буюу хуучнаар Эрхүүгийн Политехникийн Их сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт Профессор” цол олгосныг өчигдөр сургууль дээр нь гардууллаа. Эрхүүгийн Үндэсний судалгааны Техникийн их сургуулийн захирал М.В.Корняков Ж.Бат-Эрдэнэ сайдад хүндэт профессор цолыг гардуулах үеэрээ “1938 онд байгуулагдсан 88 жилийн түүхтэй сургуулиас маань олон мянган мэргэжилтэн, …

  • 18 April

    Гадагшаа явж ажиллах хүсэлтэй иргэдийг залилан мэхлэх нь нэмэгдэж байна

    Монгол иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт эмнэг сургах, мал маллах, ногоо тарих гэх мэт ажил хийхээр зуучлуулан яваад бусдад залилуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5,000-20,000 юаниар торгох хуулийн заалттай байдаг тул иргэд БНХАУ-д зорчих хугацаандаа хөдөлмөр эрхлэхгүй байх, …

  • 18 April

    Х.Бадельхан: Газрыг үнэгүй хувьчлах хуулийн хугацааг 2023 он хүртэл сунгалаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа. Тэрбээр “Аймаг, сумдын газар зохион байгуулалтын ажлыг тус орон нутгийн ИТХ-аас баталж байна. Баталсан төлөвлөгөөний дагуу газар хувьчлах ажил үргэлжлэн явагдана. Монгол Улсын иргэн бүрт 0.07 га газар үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусгавар болж байгаа учир ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар хуулийн хугацааг 5 …

  • 18 April

    Нэг шүүгчид албан тушаалаас нь  огцруулах  шийтгэл ногдуулжээ 

    Шүүхийн Ёс зүйн хорооны нийт гишүүд 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хуралдаж найман шүүгчид холбогдох долоон сахилгын хэргийг хэлэлцжээ. Хуралдаанаар нэг шүүгчид шүүгчийн албан тушаалаас огцруулах, нэг сахилгын хэрэгт холбогдох хоёр шүүгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Харин гурван шүүгчид холбогдох гурван сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр шүүгчид холбогдох хоёр сахилгын хэргийг хойшлуулжээ.   Эх сурвалж: Шүүхийн ёс зүйн …

  • 18 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 1-р хороо Нарны замын 26А, 26Б, 26В, 26Д, 26Е, 55, 59А, 59Б, 59В, 59Г байрууд, Замын цагдаагийн газар болон эдгээрийн ойр орчмоор 16-р хороо Бэлхийн 11-21, 25, 28, 29, 30, 31, 36, 49-р …

  • 18 April

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд …