Нийгэм

November, 2018

  • 29 November

    Д.Батбаатар:Хэн нэгэн гишүүнийг намаас хөөгөөгүй 

    Зарим мэдээллийн хэрэгслүүдээр МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж нэр бүхий 5 хүнийг намаас хөөх шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл гарсан.Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатараас тодруулга авсан юм. Тэрбээр”Өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ээлжит хурал болсон. Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн гэдгийг хэлсэн юм. Уг хурлаар Хяналтын Ерөнхий хорооны гишүүд цаг үеийн …

  • 29 November

    Гудамжинд амьдарч байгаа хүүхдүүдийг холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ

    Нийслэлийн цагдаагийн газар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болон бусад байгууллагуудтай хамтран хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гудамжинд ажиллаж, амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт 2018” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд томоохон зах, худалдааны төв, олон нийтийн газар, хогын цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 18, хараа …

  • 29 November

    Д.Гантулгыг “мөнгө өгөхгүй бол хүчиндүүлсэн гэнэ шүү” гэж шантаажилжээ

    Энэ сарын 26-27 нд шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Вива сити” орон сууцны хорооллын байранд  28 настай эмэгтэй Э-г УИХ-ын гишүүн асан Д.Гантулга найзын хамт  бүлэглэн хүчиндэхийг завдсан гэх өргөдөл Цагдаагийн байгууллагад иржээ. Хохирогч гэх эмэгтэйн өргөдлийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийн, шаардлагатай баримтуудыг хэрэгт хавсаргасан байна. Шинжээчид “Хэргийн газрын үзлэг хийхэд урьдчилсан байдлаар …

  • 29 November

    Ерөнхий сайд У. Хүрэлсүх Үндсэн хуулийн  Цэцэд ханджээ

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд, Цэцэд өгчээ. Энэ тухайгаа “Миний бие Монгол улсын Ерөнхий сайдын хувиар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт хүргүүллээ. Үндсэн хуулийн цэц УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд УИХ түүнийг огцруулах тухай хэлэлцэх нөхцөл бүрдэх юм.  Эрхэм цэцийн гишүүдээ, Үндсэн хууль зөрчсөн эсэх эцсийн …

  • 29 November

    Д.Цэвээнжав:Ерөнхий сайдын  хэрэгжүүлж буй бодлогыг намын ахмадууд дэмжиж байна

    Монгол улсад ЗГ болон УИХ-ыг тараах ямар ч шаардлага байхгүй гэж МАН-ын ахмад гишүүд анхааруулж байна. Улс төрийн ууган намд боловсон хүчний хомсдол байгаадаа бус харин эрх баригч намыг хагаргах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн зорилтот бодлого байхыг үгүйсгэхгүй. Аль болохоор төрт улс нь бужигнаж байвал өөрсдөд нь ашиг хонжоо гарч ирдэг хүмүүсийн эсрэг Ардын засгийн газар тогтвортой ажиллахыг ахмадууд шаардаж …

  • 29 November

    Төрийн аудитын газраас төсвийн орлогыг нэмэгдүүлэх санал хүргүүлэв

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл, газар зохион байгуулалт, өмч хувьчлалын төлөвлөгөөг хэлэлцэж буй. Хуралдаанаар үргэлжлүүлэн “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг шинэчлэн батлах тухай асуудлыг сонслоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод концессын “барих-шилжүүлэх” төрөлтэй нийтдээ 84.1 тэрбум төгрөгийн гэрээний үнийн дүнтэй 19 гэрээт ажил хэрэгжүүлж, дуусгажээ. Энэ оны төсөвт 11.6 тэрбум төгрөг тусган уг ажлуудыг санхүүжүүлснээр эргэн төлөлт …

  • 29 November

    Газрын төлбөрөөс 52, өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөгт төвлөрүүлэхээр төлөвлөжээ

    Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхтэй холбогдуулан нийслэлийн ИТХ-д 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны төсөл, өмч хувьчлалын талаар танилцуулж байна. 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны төслийн талаар нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун танилцууллаа. Нийслэлийн ИТХ-аас 2017 оны арванхоёрдугаар сарын 2-нд энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 496 төсөл, …

  • 29 November

    Нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байна

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2019 оны төсөв, хувьчлах өмчийн жагсаалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах зэрэг зургаан асуудлыг хэлэлцэнэ. 2019 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцуулав. Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд ирэх онд татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгах бодлогыг баримталжээ. Ингэхдээ төсвийн орлогын 83.4 хувь буюу 835.1 тэрбум …

  • 29 November

    “Нийгмийн Ардчилал” МОХ-ноос МАН-ын удирдлагуудад шаардлага хүргүүллээ

    Энэ  сарын 23-ны өдөр “Нийгмийн Ардчилал” МОХ болон МАН-ын залуу гишүүд, дэмжигчдийн зүгээс Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх болон Монгол Ардын Намын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагын хүрээнд Монгол Ардын Намын Удирдах зөвлөл болон УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг тус бүр яаралтай хуралдаж улс төрийн шийдвэрээ гаргасанд залуучууд бид бүхэн талархаж байна. Монгол Ардын Нам бол өөрийн гэсэн дүрэмтэй, …

  • 29 November

    У.Хүрэлсүхийн ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ зогсолтгүй үргэлжилнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг Монгол Улс 1912 онд буюу Хятадаас тусгаар тогтнолоо зарласны дараахан бий болгож, Богд хаант тусгаар Монгол улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогдсон түүхтэй. Өнгөрсөн 106 жилийн түүхэнд Монголын ард түмэн 30 Ерөнхий сайдын нүүрийг үзэж, 30 хүн Засгийн газрыг толгойлсон байх юм. Эдгээр 30 Ерөнхий сайдуудаас хамгийн их …

  • 29 November

    Шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан болно

    Нийслэлийн нийт хүн амын тоо 2017 оны байдлаар 1,417,396 байсан бөгөөд үүнээс 15-34 насны 477,249 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын 33,6 хувийг эзэлж байна. Иймээс хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудын идэвх, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан  оролцуулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих, бүтээлч хандлагад уриалах, сэдэлжүүлэх, нийслэл Улаанбаатар …

  • 29 November

    С. Баясгалан:Зургаан аймгийг олон улсын нисэх буудалтай болгоно

    Манай улс 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд аялал жуулчлал хэрхэн хөгжиж байгаа болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалантай ярилцлаа. -Манай улсад аялал жуулчлалын салбар хэр хөгжиж байна вэ? -Монгол Улсад аялал жуулчлалын салбар 1990-ээд оноос …

  • 29 November

    Улстөрийн 14 нам Засгийн газрыг дэмжихээ илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д суудалгүй 14 намын  төлөөллийг хүсэлтийнх нь дагуу  өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Иргэний зориг, ногоон нам, Уламжлалын нэгдсэн нам, Эмэгтэйчүүдийн үндэсний нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Ардчилсан хөдөлгөөний нам, Хамаг монгол хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн нам, Монголын хүний төлөө намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар ирсэн байна.  20 …

  • 29 November

    Солонгос, Японд ажилд зуучилна гэж иргэдийг залилан мэхэлж байна

    Солонгос, Японд хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Тодруулбал, тус яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа тул сэрэмжлүүлэг гаргасан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам“БНСУ-д ажиллах хүч илгээх ажлыг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгосын талаас тус улсын Аж үйлдвэрийн хүний нөөцийн …

  • 29 November

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 30-ны шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи …