Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ. Хамгаалах байрны талаар авах арга хэмжээний тухай, нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, хүүхдийн зуслангийн газрын хамгаалалтын бүс тогтоох тухай зэрэг асуудлуудыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг явцыг Тэргүүлэгчид хуралдааны эхэнд сонслоо. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах тухай эл тогтоол дөрвөн заалттай бөгөөд үүнээс хоёрыг нь нийслэлийн …
Нийгэм
November, 2018
-
27 November
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайханд нийслэлийн 2019 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалт”-ыг өргөн барив. Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулж НИТХ-ын дарга С.Амарсайхан “Энэхүү асуудлуудыг …
-
27 November
Ж.Чүлтэмсүрэн: Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 6-10 хэм хүйтэн байна
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 22114 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1755 нэгж буюу …
-
27 November
Хүүхдийнхээ үзэх вэбсайтыг хэрхэн хянах вэ?
Цахим орон зай улам тэлж, хүмүүсийн холбоо барих, агуулга түгээх хэлбэр улам төрөлжиж байгаа өнөө үед эцэг эх, асран хамгаалагчид /гэр бүлийн гишүүд, эмээ өвөө, дотуур байрны багш, албан томилолтоор хариуцаж яваа насанд хүрэгч гэх мэт/ хүүхдээсээ илүү мэдлэгтэй, ухаалаг байдлаар эрүүл мэндийн болон ёс суртахууны хөгжилд нөлөөлөх, төлөвшүүлэх шаардлага тулгарч байна. Цахим орчинд эцэг эх хянах /parental control/ боломжийг …
-
27 November
Хүчтэй салхи, шуурганы улмаас 27 барилгын дээвэр нурсан байна
Энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар 20-30 м/с, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар 40 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсны улмаас иргэд сураггүй болсон, бэртэж гэмтсэн, мал шуурганд уруудсан, цахилгаан эрчим хүч дамжуулах агаарын шугамын тулгуур багана унаж эрчим хүч тасарсан, барилгын дээвэр хийссэн, иргэдийн гэр болон малын хашаа саравч нурсан зэрэг дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын …
-
27 November
Хотын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн ИТХ-д ирүүлсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт НИТХ хэлэлцэх байсан ч Ардчилсан нам, МАН-ын бүлгээс тус бүр завсарлага авах санал гаргасан тул хойшлогдсон.
-
27 November
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр …
-
26 November
Иргэний андгай өргөх ёслолд 850 сурагч оролцлоо
Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол” төрийн ордонд болж, 16 настнуудын төлөөлөл 850 сурагчид оролцож, Ерөнхий сайд болон шинжлэх ухаан, боловсрол, урлаг, спортын манлайлагчдаас Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж авлаа. Монголын Залуучуудын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 16 дахь удаагийн ёслолыг амжилттай зохион байгуулав. Иргэний андгай өргөх ёслол Улаанбаатар …
-
26 November
М.Энхболд, У.Хүрэлсүх нар хамтдаа цэцэг өргөлөө
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхт 94 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар болон УИХ-ын гишүүд, МАН-ын гишүүд дэмжигчид, иргэдийн төлөөлөл оролцлоо. Одоогоос 94 жилийн …
-
26 November
У.Хүрэлсүх:Цэвэр, шударга Монгол төрийг төлөвшүүлэхийн төлөө зүтгэцгээе
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ Туурга тусгаар, бүрэн эрхт Монгол улсын, эрх чөлөөт иргэд, элэг нэгт ахан дүүс ээ. Та бүхэндээ Анхдугаар үндсэн хуулиа баталж, Хүн төрөлхтний сонорт эрх зүйт төрт ёсны тусгаар Монгол улсаа тунхаглан зарласан түүхт өдрийн мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье. Одоогоос …
-
26 November
Хилийн автозамын боомтууд өнөөдөр амарна
Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд өнөөдөр амарна. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд бүх нийтийн баяраар амардаг. Өнөөдөр Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байгаа тул хилийн боомтууд амарч буй юм. Харин нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.
-
26 November
Автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр тохиож байгаа тул өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, таны автомашины улсын дугаар 1, 9-өөр төгссөн байсан ч замын хөдөлгөөнд оролцох боломжтой.Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй билээ.
-
26 November
Өнөөдөр ажиллах зах худалдааны төв, банкуудын цагийн хуваарь
Өнөөдөр бүх нийтээр амарч байна. Энэ өдөр ажиллаж байгаа худалдааны төв, банкуудын цагийн хуваарийг танилцуулъя. Худалдааны төвүүд: Алтжин бөмбөгөр – 10:00-20:00 цагийн хооронд ажиллана Барс худалдааны төв – 09:00-19:00 цагийн хооронд ажиллана Нарантуул-амарна Хархорин-амарна Да хүрээ трейд- техникийн зах- амарна Дүнжингарав-амарна Хүчит шонхор худалдааны төв – 06:00-18:00 цагийн хооронд ажиллана. Баянзүрх худалдааны төв –09:00-19:00 цагийн хооронд ажиллана. Улсын их дэлгүүр- 09:00-22:00 цагийн хооронд ажиллана. Боса сүлжээ –хэвийн хуваарийн дагуу …
-
26 November
Улс тунхагласны баярын мэндчилгээ дэвшүүллээ
Улс тунхагласны баярын мэндчилгээг УИХ-ын дарга М.Энхболд дэвшүүлснийг хүргэж байна. Эрхэм хүндэт иргэд ээ, Элэг нэгт монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан бахархалт өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 94 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталжээ. Энэ …
-
26 November
Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл