Нийгэм

October, 2018

  • 27 October

    “Нарантуул” худалдааны төвийн зорчигч тээвэрлэлтийг Драгон руу шилжүүлнэ

    “Нарантуул”  олон улсын худалдааны төвөөс  өдөртөө 14 аймгийн 31 чиглэлд 1000 орчим иргэн зохих зөвшөөрөлгүй шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж байна гэсэн судалгаа байдаг. Хууль бусаар тээвэрлэлт хийж байгаа эдгээр тээврийн хэрэгслүүд нь өндөр насжилттай, стандартын дагуу зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүд байдаг байна. Тэгвэл “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс хөдөө орон нутаг руу …

  • 27 October

    Монгол Улсын хаягийн бичвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө

    Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвөөс хаягийн бичвэрийг хөгжүүлэх зорилгоор S42 стандартыг гишүүн улс орнууддаа мөрдүүлдэг. Монгол Улсын хаягийн бичвэр нь тус стандартын шаардлагад бүрэн нийцэж буйг тодорхойлж, аравдугаар сарын 18-ны өдөр Швейцарь улсын Берн хотноо зохион байгуулагдсан ДШХ-ны Ашиглалтын зөвлөлийн хуралдааны үеэр батламжийг ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэннямд Дэлхийн шуудан холбооны дэд Ерөнхийлөгч Паскаль Сливаз, Ашиглалтын зөвлөлийн …

  • 27 October

    Ирэх сард ажлын өдөр хоёр удаа амарна

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх арваннэгдүгээр сарын 08 болон 26-ны өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглээд тав дахь жилийг үдээд байна. Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу …

  • 27 October

    Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гараагүй

    Сүүлийн үед Улаанбаатар хотын хэмжээнд түгээлтийн үйлчилгээ явуулж буй авто машинуудыг цагийн хязгаарлалтад оруулж явуулах шийдвэр гарсан гэх ташаа мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Энэ талаар өчигдөр  нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн Улаанбаатар хотын …

  • 27 October

    Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

    2018 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын …

  • 26 October

    Төв шуудангийн хойд тал буюу Монтел орчмыг цэгцлэхээр болжээ

    Нийслэлийн газрын албанаас явган хүний замыг хааж, нийтийн эзэмшлийн талбайд барьсан зөвшөөрөлгүй барилгуудыг чөлөөлөх, албадан буулгах ажлыг хийж байгаа. Энэ удаад бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн хойд тал буюу Монтел орчмын барилгыг цэгцлэхээр болж, Монголын цахилгаан холбоо ХК-д мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж, “Монголын цахилгаан Холбоо” ХК-ний барилгын зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийг буулгаж нийтийн эзэмшлийн гудамж талбай явган …

  • 26 October

    Зөвшөөрөлгүй гоо сайхны газарт “Filler” тариулсан иргэд эрүүл мэндээрээ хохирчээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Н, А нарын ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 15-р хороо 71 байранд байрлах “Diva Beauty Lounge” фэйсбүүк цахим хаягтай “Aurora Beauty Clinic” гэх нэртэй гоёлын гоо заслын газарт шалгалт хийжээ. Шалгалтын явцад “Aurora Beauty Clinic” нэртэй гоо сайхны газар нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, нэг дүүргээс нөгөө дүүрэг дамжин байршил, …

  • 26 October

    Амралтын өдрүүдэд хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр  ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27, 28-нд  зүүн  аймгуудын нутгийн зарим газраар  хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, Мөн холын замд гарахдаа аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг …

  • 26 October

    Фэйсбүүкт З.Энхболд, Н.Тэгшбаяр, С.Ганбаатар нарын улс төрчид трэнд болж байна

    Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэж, хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой мэдээ мэдээлэл, зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж байна вэ. Цахим сүлжээнд хэн трэнд болж буйг уншигчиддаа хүргэе. Урлаг соёл, улс төрийн хүрээнийхэн цахим орчинд хэрэглэгчдийн хандалтыг илүү авч байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шазруун бөгөөд ёжтой үг хэллэгээрээ олны анхаарлын төвд байгаа бол УИХ-ын гишүүн …

  • 26 October

    Арваннэгдүгээр сарын 8-нд хилийн боомтууд амарна

    “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  2018 оны 11 дугаар сарын 8 -ны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 мөн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тус тус тохиож …

  • 26 October

    Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нэгийнхээ аминд хүрчээ

    Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр /2018.10.25/ архидан согтуурсны улмаас нэгнийнхээ амь насыг бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт оройн 20.00 цагийн орчимд 37 настай Б нь цээжин тус газраа хутгалуулж амиа алдсан  гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу хэргийн газар тус дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид ажиллажээ. Одоогоор уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Т …

  • 26 October

    Б.Буяндэлгэр нарын этгээдүүдэд залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

    Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид 2018 оны нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сарын 20-нийг хүртэл бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан Батболдын Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна. Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гарган бусад 130 орчим иргэн нь цагдаагийн …

  • 26 October

    “Замын цагдаагийн цаг” нэвтрүүлэгт ирүүлсэн иргэдийн саналыг хэрэгжүүлжээ

    Авто радио FM96.3-аар өдөр бүрийн 16.00-17.00 цагийн хооронд “Замын цагдаагийн цаг” нэвтрүүлгийг явуулж байна. Нэвтрүүлгийн үеэр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа аж. Тухайлбал, иргэдээс ирүүлсэн саналын дагуу Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Их тойруугийн замд буюу Гэсэр сүмийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлийн замд шинээр явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээг байрлуулжээ. Мөн тухайн замын ойр орчимд үйл ажиллагаа …

  • 26 October

    Д.Сүхболд: Гар утас хулгайлаад, цааш нь зарахыг ч мөнгө угаасан гэж үзнэ

    Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Сүхболдоос зарим зүйлийг тодрууллаа. -Албан ёсны мэдээ баримтыг харахад мөнгө угаах гэмт хэрэг нэмэгдсэн харагдаж байна. Үүний шалтгаан юу вэ? -Хэд хэдэн хүчин зүйл бий. Том зургаар нь харвал, улс орны нийгэм, эдийн засгийн хүчин зүйл нөлөөлж байна. Мөн хууль эрх …

  • 26 October

    Уурхайн гүнд нурангийн цаана тусгаарлагдсан гурван иргэний амийг аварлаа

    Налайх дүүрэгт “Билгүүн сар” нөхөрлөлийн эзэмшлийн уурхайн ам цооногт модон хийцтэй бэхэлгээний хөлийг нүүрс тээвэрлэх зориулалтын ковш дайрч унагасны улмаас нуралт үүсч, 3 иргэн нурангийн цаад талд байна гэсэн дуудлагаар 2018.10.25-ны 18:15 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллалаа. Ослын голомтод очиход 40 градусын налуутай, улнаас тааз хүртэл 1.6 метр өндөртэй, амнаас ажлын …