Нийгэм

May, 2018

  • 17 May

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. 2018 оны 5 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, …

  • 16 May

    “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аян эхлэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” /“Good neighbors”/ Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэг хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныгэхлүүллээ. Аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 6-18 хүртэлх насны хүүхдүүд захидал бичих, гар зураг зурах хэлбэрээр оролцох боломжтой. “Ерөнхийлөгчид хүргэх миний …

  • 16 May

    Эмгэнэл

    Монголын ард түмний сэтгэл зүрхэнд уянга яруу шүлэг найраг, утга төгс аялгуу дуу, уран бүтээлийн дээжээрээ шингэн уусч, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир цэл залуу насандаа хорвоогийн мөнх бусыг үзэж, Монголын уран зохиол, нийгэм соёлын амьдралд нөхөж болшгүй их уй гашуу …

  • 16 May

    Дарханд 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан автобус ачааны машинтай мөргөлджээ

    Дулааны улирал эхэлж, дээр нь төгсөлтийн баяр давхацдаг энэ үед архидан согтуурах явдал газар авдаг.  Өөрөөр хэлбэл байгууллага, анги хамт олон, найз нөхдөөрөө нийлэн амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, олон хүнийг нэг дор тээвэрлэж явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг үйлдлээс шалтгаалж ноцтой зам тээврийн осол, хэрэг гарах …

  • 16 May

    Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улс руу зорчих иргэд  сунгалттай паспортаа шинэчлэх хэрэгтэй гэв 

    Сунгалт хийгдсэн гадаад паспортаар  холбоотойгоор олон нийтийн дунд ташаа ойлголт гарсан тул ГХЯ-наас тодруулга хийв. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан паспортад тавигдах стандартын тухай зөвлөмжид паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай заасан байдаг бөгөөд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын зүгээс хэрэгжүүлэх авах арга хэмжээний тухай 2016 онд баталсан S/RES/2309 (2016) тоот тогтоолд …

  • 16 May

    ТЕГ: Гадаад улсад амьдарч буй иргэд  гэмт хэрэгт холбогдон  шалгагдаж байна 

    Манай иргэд гадаад улсад зорчих, түр болон удаан хугацаагаар оршин суух үедээ үндэсний гадаад паспортоо гээгдүүлэх, үрэгдүүлэх, хулгайд алдах, бусдад өгч хууран мэхлэгдэх, мөнгө болон бусад эд зүйлийн барьцаанд тавих зэргээр хил нэвтрэх эрхийн хүчин төгөлдөр баримт бичиггүй болж, эх орондоо буцаж чадахгүйд хүрч сэтгэлзүй, эд материалаар хохирох явдал цөөнгүй гарах боллоо. Мөн иргэд гадаад улсад амьдрах санхүүгийн эх үүсвэргүй …

  • 16 May

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    2018 оны 05 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн …

  • 15 May

    С.Баярцогтыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргалаа

    Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс С.Баярцогтыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг гаргалаа. Одоо Б.Бямбасайханы асуудлыг хэлэлцэж байна. С.Баярцогт болон Б.Бямбасайхан нар хорих 461 дүгээр ангиас онлайнаар шүүх …

  • 15 May

    Мал төллөлт 95 хувьтай байна

    Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 57.9 хувь буюу 16 сая 318.0 мянган эх мал төллөж, 15 сая 465 мянган төл бойжиж байна. Энэ нь Монгол Улсын мал сүрэг одоогийн байдлаар 49.4 мянган ботго, 281.2 мянган унага, 611.6 мянган тугал, 8 сая 567 мянган хурга, 5 сая 951 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 95.0 хувьтай байна. Малчид, хөдөлмөрчид та …

  • 15 May

    Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз таалал төгсжээ

    Ардын их хурлын орлогч дарга, Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз 95 насандаа өчигдөр таалал төгслөө. 1940 онд нутагтаа бага сургууль дүүргэн, санхүүгийн техникумд гурван жил, шинэхэн байгуулагдсан намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй суралцан тус тус төгсөж байсан. Ц.Лоохууз гуай ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр аянга буулгаж тэр үеийн …

  • 15 May

    С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн  хорих   эсэхийг өнөөдөр  шийднэ

    Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо 15:00 цагт болохоор зарлагдсан байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан тус бүр 15 хоног цагдан хорих шийдвэрийг /2018.05.01/-ны өдөр гаргасан. …

  • 15 May

    Н.Уламбаяр: О.Баасанхүүг зодоогүй

    МАХН-аас Улсын дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан болон УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Улсын Дээд шүүхэд өгсөн. Гэтэл Улсын Дээд шүүх удаа дараа О.Баасанхүүгийн эрх ашгийн төлөөх шийдвэрийг гаргалаа. Цаашид энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий шүүгчид хандана. Харин …

  • 15 May

    Х.Баттулга: Эмч, багш нар доод тал нь  нэг сая төгрөгийн цалинтай байх ёстой

    Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байгаа юм. “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хаялтаас өмнөх суулт”-д оролцогчид “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг …

  • 15 May

    Дуучин Л. Насанбуян ажил хаялтын өмнөх суултад нэгджээ

      Монголын Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн Газраас эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдүүлэхийг шаардсан ажил хаялтын өмнөх суулт өнөөдөр Сүхбаатарын талбайд гурав дахь өдрөө үргэлжиллээ. Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан ажил хаялтын өмнөх суултыг дэмжиж буйгаа илэрхийлэн  БШУҮЭХ, Нэгдмэл ҮЭХ, ХХААБОҮЭХ, ААХҮЭХ, Соёл урлагийн салбарт ажиллагчдын  төлөөллүүд суултад оролцлоо. Мөн Соёл урлагийн салбарт ажиллагчдыг төлөөлж Улсын филармонийн гоцлол дуучин СТА  Л.Насанбуян  ажил хаялтын өмнөх суултад нэгджээ.

  • 15 May

    “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр-т ” зориулсан өдөрлөг болно

      Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран энэ тавдугаар сарын 17-нд тохиож буй “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн  Эрүүл мэндийн төвүүдээс гадна “Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Мөнгөн гүүр”, “Номун” зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцоно. …