Нийгэм

September, 2018

  • 15 September

    НӨАТ-ын азтан маргааш тодорно

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Өнгөрсөн сарын тохирлоор 50 …

  • 15 September

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна. 2018 оны 09 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна. УЛААНБААТАР …

  • 14 September

    Ирэх Даваа гаригаас эхлэн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

    Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтран дөнгөж сая мэдээлэл хийлээ. Талууд тохиролцоонд хүрсний дагуу ирэх даваа гариг буюу есдүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэг хэвийн ажиллахаар болж байна. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайхан:Үйлдвэрчний эвлэлээс хугацаагүй ажил хаялт өнөөдрийг хүртэл үргэлжилсэн. Өнөөдрөөс ажил хаялт албан ёсоор зогсож байгааг мэдэгдэж байна.Ирэх даваа гарагт сургууль …

  • 14 September

    У.Хүрэлсүх: Цахим орчинд хүүхдийнхээ эрхийг хамгаалахыг эцэг, эхчүүдэд уриалж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх  УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал болон ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хорооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид явуулах үйл ажиллагааны талаар санал солилцов. ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн …

  • 14 September

    Х.Баттулга: Монгол эх орны хилийн анги, салбар бүхний бахархалт үүрэг, дайчин үйлсэд халуун талархал илэрхийлье

    Монголын түүхэнд “Баруун хилийн тулгаралт” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтын 70 жилийн ойн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. Энэхүү баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын Баруун хилийн тулгаралт, байлдаанд оролцож улс орныхоо тусгаар тогтнол, нутаг …

  • 14 September

    Түрээсийн 100 дугуйг нэмж үйлчилгээнд гаргахаар боллоо

    Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд Улаанбаатар хотод “UBIKE” түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтэрч, үйлчилгээгээ үзүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү төсөл нь нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх зорилготой төр хувийн хэвшлийн хамтарсан томоохон төсөл, …

  • 14 September

    Нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа номын баярт оролцоно

    “Эмэгтэй хүн бол би чамд хайртай гэж хэлэхгүй хүнээр хэлүүлэхээр тийм гоё байх хэрэгтэй шүү дээ… Яршиг л байна” гэсэн үгээр мянга мянган эмэгтэйчүүдэд зориг, ухаан, хүч бэлэглэсэн МУСГЗ, сэтгүүлч Д.Амбасэлмаа Үндэсний хэмжээгээр өргөн тэмдэглэдэг “Номын баярт” оролцохоор болжээ. Уншигч, үзэгч, сонсогчидтойгоо тэрээр энэ сарын 15-нд буюу маргааш 14.00-15.00 цагийн хооронд Төв талбай дээр саатан уулзах юм байна. Монголын сэтгүүлзүйд өөрийн нэрийг брэнд болтол нь явсаар ирсэн МУГЗ, …

  • 14 September

    Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг уламжлан албан бичиг хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд багш нарын цалин нэмэх асуудлаар өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Албан бичигтээ Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон багш ажилчдын төлөөллийн шаардлага, санал дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар нэн даруй хэлэлцэн шийдвэрлэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ.     

  • 14 September

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 14-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай …

  • 14 September

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, сэрүүсэхийн анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун …

  • 13 September

    Газар шорооны ажил хийхгүйгээр цэвэр усны шугам солих дэвшилтэт технологийг нэвтрүүлж эхэллээ

    Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээг анх 1959 онд ашиглалтад оруулсан байдаг. Одоогийн байдлаар ус хангамж, ариутгах татуургийн 856,5 км шугам сүлжээ бий. Эдгээр шугам сүлжээний ихэнх нь 60 гаруй  жил болсны улмаас  элэгдэлд орж, хуучирч муудсанаар гэмтэл саатал ихээр гарч сэргээн засварлах шаардлага жил бүр тулгардаг.  Тэгвэл Монгол улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн …

  • 13 September

    Прокурор Х.Тамирт таван жилийн ял оноожээ

    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт  Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэжээ. Нийслэлийн прокурорын газраас Б.Сүхбаатар, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг хилээр хар тамхи хууль бусаар их хэмжээгээр оруулж ирсэн, мөн уг хэргээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, хахууль авсан хэмээн буруутган шалгасан юм. Тэгвэл …

  • 13 September

    Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгууль хойшилж магадгүй

    Баянзүрх дүүрэгт ирэх сарын 27-нд санал авахаар товлогдоод байсан ИТХ-ын дахин сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн намын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд 2016 оны орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 10, 19-р хороонд Ардчилсан намаас нэр дэвшсэн А.Эрдэнэсайхан, Х.Өлзийхорол нар нь сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.1, 70.5.10, 70.5.16-р заалтуудыг зөрчсөн болохыг Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх болон Нийслэлийн эрүүгийн давж …

  • 13 September

    Таван настай хүү цонхоороо унах гэж байсныг аварчээ

    Таван настай хүүгээ гэртээ ганцааранг нь цоожилж явснаас болоод хүү цонхоороо унах гэж байсныг нь онцгой байдлын ажилтнууд аварчээ. Энэ хэрэг Сүхбаатар аймгийн Баруун-Уртад гарсан байна. Тодруулбал,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нийтийн орон сууцанд таван давхар барилгын дөрөвдүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэх дуудлага өчигдөр/2018.09.12/ тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус …

  • 13 September

    Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өгчээ. Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг …