Нийгэм

March, 2018

  • 6 March

    ЦЕГ: Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа тухай Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. Д.Сэржмядаг охин өнгөрсөн оны 11 дүгээр сарын 2-ны өдөр алга болсон бөгөөд одоог хүртэл олдоогүй байгаа юм.  Цагдаагийн байгууллагаас олон нийтийн сүлжээнд цацагдаж буй охиныг олдсон гэх мэдээллийг худал гэв.

  • 6 March

    Энэ сард 3, 8 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл татвараа төлөх ёстой

    Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Учир нь тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой билээ. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн …

  • 6 March

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс …

  • 5 March

    “Эх орон 100:100” хамтарсан лекц боллоо

    Эх орончдын өдрийг тохиолдуулан “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо, Монголын Сурагчдын Холбоо хамтран БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын “ЭХ ОРОН 100:100” хамтарсан лекцийг зохион байгууллаа. Энэ цаг үед амьдарч байгаа эх орны ирээдүй болсон залуусд түүхэнд үлдсэн эх орончид болон эх оронч гэж хэнийг хэлдэг, эх оронч хүн юу хийх ёстой талаар ойлголт өгсөн юм. Лекцэнд ахлах …

  • 5 March

    Тариат сумаас олдсон эртний тамга

    Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дахь Суман голын ойролцоох хаднаас Хүннүгийн үеийн тамга бүхий зураг илрүүлжээ. Түүхийн ухааны доктор Ц.Төрбат хаданд сийлсэн зургийн он цагийг Хүннүгийн үeд хамааруулсан байна. Энэхүү гайхалтай дурсгалын талаар доктор Ц.Төрбат “Хаданд Хүннүгийн хааны ургийн тамганы дардсыг сийлсэн болов уу гэж тооцоолж байна. Хүннүгийн хааны тамгатай холбоотой зургаан дурсгал Монголын нутгаас олдож байсан. Тариат …

  • 5 March

    Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийг гурван хоног бүртгэнэ

    2018 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүмүүсийг өнөөдрөөс эхлэн 7-ныг хүртэл бүртгэнэ. Бүртгүүлэх хүмүүс дараах шаардлагыг хангасан байна. Монгол Улсын иргэн байх 18-39 настай Хорих ял эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх БНСУ-аас албадан гаргагдаж байсан, тус улсыг орхин явах захирамж гаргуулаагүй байх Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд солонгос хэлний түвшин …

  • 5 March

    “Цензургүй яриа” нэвтрүүлэгт яруу найрагч Ц. Хулан оролцоно

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензургүй” яриа нэвтрүүлгийн өнөө оройн ээлжит зочноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашин хариуцсан зөвлөх, яруу найрагч Ц. Хулан оролцохоор болжээ. Энэ тухайд Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаснаа “Ц.Хулан ахайтан Цензургүй ярианы ээлжит зочноор уригдлаа. Зоргоороо хээрийн салхи шиг, дүрэлзсэн гал мэт энэ авхай Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашин хариуцсан зөвлөхөөр томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Түүний ажил хэрэг хийгээд ХСҮТ …

  • 5 March

    Олон Улсын Эмэгтэйчүүдийн Баярт зориулсан мэндчилгээний үгс

    Өргөн монголын хатан гоо Өнөр бүлийн эзэн гоо Бүүвэй аялах уян гоо Бүхнийг шаглах уран гоо Эрийг чимэх саран гоо Энхрий аальтай бүсгүй гоо Эрхэмсэг тансаг хатан гоо Энгүй орчлонгийн эхрэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай * * * Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай Нуур хүртэл …

  • 5 March

    Энэ сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр тохиож байна

    Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог билээ. 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдөр бүх нийтээр амрахаар зохицуулсан. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Пүрэв гараг буюу ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарна.

  • 5 March

    УБТЗ:Ямар ч нэгжлэг, баривчилгаа болоогүй

    Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, түүний удирдлагын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох зорилготой гүжир гүтгэлэг сүүлийн хэдэн өдрүүдэд улам гаарлаа. Энэхүү гүжир гүтгэлгийн компанит ажлыг зохион байгуулагчид “УБТЗ” ХНН урд өмнө байгаагүй амжилт гаргаж, түүний удирдлагын нэр хүнд өсөхийн хирээр улам бүр атаархан хорсож, ямарч хамаагүй аргаар нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох гэж улайран зүтгэж …

  • 5 March

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна. 2018 оны 03 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, …

  • 3 March

    Үнэгүй музейн ууртай үйлчилгээ

    “Эх орончдын баярын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн хамааралтай бүхий л музей долоо хоногийн хугацаанд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна. Энэ бол хүүхэд багачуудаа баярлуулах маш том боломж юм. Гэр бүл, анги хамт олноороо халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хамтдаа байх боломжийг бүрдүүлж өгсөн дээрх шийдвэрт талархаж байгаагаа хэлмээр байна. Гэвч… Гэвч үнэгүй зүйлд хүч үгүй …

  • 3 March

    Автобус эвдэрч зогссоноос замын түгжрэл үүсгэх тохиолдол гарч байна гэв

    Замын хөдөлгөөний ачаалал нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдал хангасан эсэхийг шалгахгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаар эвдэрч замын хөдөлгөөнд саад учруулж, зарим тохиолдолд зохиомол ачааллыг бий болгож байна. Сүүлийн тав хоногт замын хөдөлгөөнд оролцож байсан “Тэнүүн огоо” ХХК, “Эрдэм транс” ХХК, “ГБУС” ХХК зэрэг байгууллагуудын 11 том …

  • 3 March

    НӨАТ-ын урамшууллын гуравдугаар сарын сугалааны тохирол 25-нд болно

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны гуравдугаар сарын сугалааны тохирол 25-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа гуравдугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

  • 2 March

    “АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна” гэх зарлалд хууртахгүй байхыг анхааруулав

    ГХЯ-ны Консулын газраас H-2 ангиллын визтэй холбоотой асуудлаар зөвлөмж гаргалаа. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас өнгөрсөн сарын 18-нд тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулсан. Монгол Улс дээрх жагсаалтад орсноор америкийн компаниуд манай улсаас түр хугацаагаар ажиллах хүч авах боломжтой болж байгаа хэдий ч монгол ажилчин авах хүсэлтэй америкийн ажил олгогч компани байх …