Ийм болж. Одоо та нар үргэлжлүүл. Яагаад – заавал хоёр гараа урдаа авч, хуруугаа имрэн зогсож ямар нэг зүйл хэлэх гээд учраа олж ядан байгаа ийм нэг охины хөшөө бидний дунд ирэх болсон юм бэ? Яагаад – өөрийнхөө түүхийг ярих гэж бидний зүгт нэгэн алхам дөхсөн айдаст автсан царай ямар нэг зүйлийг хэлэх гээд зогтуссан юм бэ? Яагаад – хүчирхийлэл …
Нийгэм
May, 2018
-
28 May
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр +33 хэм хүрч хална
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх сарын 1-нд Улаанбаатар хотод өдөртөө 33 хэм хүрч халах бөгөөд хур тунадас орохгүйг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг өндөр байгаа тул иргэд ногоон бүсэд зорчихдоо ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж галын аюулгүй байдлаа ханган, ил задгай …
-
28 May
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална. Тавдугаар сарын 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 29, 31-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, …
-
26 May
Нэгдүгээр эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа амжилттай хийлээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа амжилттай хийж дуусгаснаа мэдэгдлээ. Тус эмнэлэг 2011 оноос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр 50 дахь хагалгаагаа амжилттай хийж дуусгасан байна. Нийт 50 хагалгааны 30 удаагийн мэс заслыг БНСУ-ын эмч нарын багтай хамтран хийсэн бол сүүлийн 20 удаагийн мэс заслыг Монгол эмч нар бие даан хийж байгаа …
-
26 May
Буруугүй буруутнууд
Гэрэл гэнэт сэрлээ. Нүдээ арайхийн нээхэд дээр нь хэвтээд уухилж, аахилах танил эрийн царай асаалттай зурагтны гэрэлд бүдэг бадаг харагдав. Тачаалдаа улангасан дайрах хүдэр эрийн дороос тэрээр турьхан гараараа яаж ч орилж хашгираад, ноцолдож түлхээд ч биеэсээ холдуулж чадсангүй. Түүнийг хүчирхийлж буй архи үнэртүүлсэн эрийг Батаа гэх бөгөөд Гэрэлтэй хамт ажилладаг нэгэн. Тэд үдшийг ресторанд хамт өнгөрөөгөөд, Гэрэл биеэ авч …
-
26 May
Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сарын 27-ны өдөр буюу маргааш “Аваргуудын нэрэмжит барилдаан”-ыг зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. МҮБХ-ны тэргүүлэгчдийн гишүүн н.Эрхэмбаяр“Аваргуудын нэрэмжит барилдаан”-ыг Монголын Үндэсний бөхийн холбооноос жил бүрийн тавдугаар сард Монголын иргэний агаарын тээвэр МИАТ компанитай хамтарч зохион байгуулдаг. Харин энэ жил бөхчүүдийн үл ойлголцол, талцалаас болоод МИАТ компани ивээн тэтгэж барилдаан явуулахаас татгалзсан. МҮБХ-ноос Монгол …
-
26 May
Ирэх долоо хоногт гурван хоног амарна
Ирэх долоо хоногийн баасан гарагт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохионо. Тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан нийтээр тэмдэглэх баярын өдөр гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ гэж заасан байдаг. Түүнчлэн тус хуулинд зургадугаар сарын 1 буюу Хүүхдийн баяраар улс орон даяар амарна хэмээн тусгажээ. Тэгвэл энэ жилийн тухайд Хүүхдийн баяр баасан гаригт таарч байгаа тул амралтын хоёр өдөртэй нийлээд гурван өдөр амарна.
-
26 May
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
2018 оны 05 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын …
-
25 May
НӨАТ-ын 50 сая төгрөгийн азтан батламжаа гардаж авлаа
НӨАТ-ын тавдугаар сарын урамшууллаас 50 сая төгрөг хожсон супер азтан Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Г.Батцэцэгийг өнөөдөр ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төвийн захирал С.Орхонтамир, дэд захирал Б.Биндэръяа нар гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзан, батламжийг нь гардуулан өглөө. Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 20-ны өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд дөрөвдүгээр …
-
25 May
Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тусгай хамгаалалтын газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүв. Цэргийн гавьяаны улаан тугийн одон олгох зарлигт: “Төрийн тусгай хамгаалалтын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол …
-
25 May
Үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааг эрчимжүүлж байна
Онцгой Байдлын Ерөнхий Газар, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран ажиллах тухай гэрээг шинэчлэн байгуулж, аймаг, нийслэлийн хэмжээнд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна. Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор дөрөв, тавдугаар саруудад 112 удаа үүлэнд нөлөөлж 292 пуужинг зарцуулжээ. Үүлэнд зориудаар нөлөөлөхөд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, …
-
25 May
Ил задгай автомашины худалдаа эрхлэгчдийг албадан нүүлгэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/739 дүгээр захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн …
-
25 May
Тамхи татдаг 3 хүн тутмын 1 нь зүрх судасны эмгэгээр нас барж байна
Дэлхийн тамхины эсрэг өдөр жил бүрийн тавдугаар сарын 31-нийг тохиодог билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр ЭМЯ, СЭМҮТ, НЭМҮТ-өөс хамтран мэдээлэл хийлээ. НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Д.Нарантуяа “Дэлхий даяар тамхины улмаас жил бүр эндэж байгаа 7 сая хүний амь насыг аврах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эдгээр амь насаа алдаж байгаа хүмүүсийн 6 сая нь тамхидалтаас, 890 мянга нь дам тамхидалтаас шалтгаалж …
-
25 May
З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Түүнийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл З.Баянсэлэнгэ нь Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн …
-
25 May
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн “Цохиот” гэдэг газар тус багийн харьяат иргэн Б /27 настай, эрэгтэй, унаж татдаг өвчтэй/ тавдугаар сарын 18-ны өдрийн 20.00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Хүн сураггүй алга болсон тухай дуудлага маргааш /2018.05.19/ нь 21.10 минутад тус аймгийн Онцгой байдлын газарт /ОБГ/ иржээ.ОБГ-ын арван алба хаагч, орон нутгийн 21 иргэн, нийт 31 хүн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл