Нийгэм

February, 2018

  • 22 February

    Автомашины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой

    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил явагдсаар байна. Хэрвээ таны эзэмшдэг автомашины улсын дугаар 2 буюу 7 тоогоор төгссөн бол татвар төлөх сүүлийн 7 хоног тул та амжиж татвараа төлнө. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харъяалалын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн …

  • 22 February

    Яллагдагчаар татагдсан Д.Гантулга гишүүн байцаалт өгөхөөс зугтсаар байна

    УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Мөн түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар мөрдөгч болон прокурорын газраас хэд хэдэн удаа дуудсан боловч ирээгүй  гэж  Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор С.Бясман ярилцлагадаа дурджээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр иргэн Н-г хүчирхийлсэн гэх хэргээр ийнхүү яллагдагчаар татагдаад байгаа юм. Гэвч …

  • 22 February

    Нийслэлийн “Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ

    “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын “Цасны баяр” арга хэмжээг энэ сарын 24-ний өдөр Хандгайтын Янзага зусланд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Тээврийн газраас “Бага баян-Санзай-Тэнгис кино театр” чиглэлд нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Тус үйлчилгээнд их багтаамжийн таван автобус 35 минутын зайтай Тэнгис кино театрын автобусны зогсоолоос өглөөний 08:00-22:30 хүртэл үйлчлэх болно. Үйлчилгээний цагийн хуваарь, болон …

  • 22 February

    А.Батбаяр: Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялгаа байх ёсгүй

    МСНЭ-ийн удирдлагууд 21 аймагт хүрч ажиллахаар болжээ. Энэ талаар МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч А.Батбаяртай ярилцлаа. -Та МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байна. Ажилтайгаа танилцаж амжив уу? -Юуны өмнө үзэг нэгт нийт нөхдөдөө сар шинийн мэнд хүргэе. Нохой жил маань хийморьлог сайхан эхэлж байна. Миний бие гал тахиа жилийн төгсгөлд орон нутгийн сэтгүүлч нөхдийнхөө  итгэл, дэмжлэгээр …

  • 22 February

    З.Цэдэнжав:Эрчим хүчний төлбөр тооцоотой холбоотой гомдол гаргахдаа харьяалах хангагч байгууллагад хандах хэрэгтэй

    Эрчим хүчний зохицуулах хорооноос “Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух” сэдэвт аяныг зохион байгуулсан. Энэхүү аяны хүрээнд болон дулаан түгээх, хангах үйл ажиллагаанд авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар тус хорооны Тусгай зөвшөөрөл, хяналтын газрын дарга З.Цэдэнжаваас тодрууллаа. – Дулаан түгээх, хангах үйл ажиллагааг ямар тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхлэх талаар холбогдох хуулиудад заасан байдаг вэ? Заавал тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах …

  • 22 February

    Элэг, бөөрний Энэтхэг эмч нар ХСҮТ, нэгдүгээр эмнэлэг дээр үнэгүй үзлэг хийнэ

    Бүгд найрамдах Энэтхэг улсын “Фортис” группын эрхтэн шилжүүлэх мэс заслын тэргүүлэх зэрэглэлийн эмч нар энэ сарын 26-28-нд Улаанбаатар хотноо үзлэг хийх гэж байна. Тус эмнэлгийн эмч Вивек Виж нь Монголын 50 гаруй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж, бүгд амжилттай болсон. Түүний багийнхан 2,500 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгаж, өвчтөнд 95, донорт 100 хувийн амжилттай хийж гүйцэтгэснээрээ дэлхийн дээд амжилт …

  • 22 February

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай, жавартай байна. 2018 оны 02 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын …

  • 21 February

    Нийслэлд өчигдөр дөрвөн объектын түймэр гарчээ

    Иргэд болгоомжгүй санамсаргүй байдлаас болж галын аюул гаргах тохиолдол гардаг. Нийслэлд өчигдөр нийт дөрвөн объектын түймэр гарсныг ОБЕГ-ын баг шуурхай ажиллан унтраажээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан гурван цаг …

  • 21 February

    Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг гадаадын таван хэл дээр авдаг болжээ

    Гадаадын иргэдийн жолооны үнэмлэх солих Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэн авч эхэлжээ. Энэ ажлын хүрээнд Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд тус шалгалтын 200 асуултыг Хятад, Солонгос, Япон, Орос, Англи хэл дээр хөрвүүлж гадаадын иргэдээс жолоодох эрхийн цахим шалгалтыг эдгээр хэлний сонголтоор авах боломжийг бүрдүүлсэн байна. Жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын 3.1.3 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн хуудас”-ыг …

  • 21 February

    Прокурорын орлогч Г.Эрдэнэбат С.Зориг агсны хэрэгтэй холбоотой ноцтой зүйл ярилаа

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нэлээн ноцтой ярилцлага “Өдрийн сонин”-д өгчээ. Тэрбээр уг хэргийг анх шалгаж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх өрнөсөн процесс болон хэрхэн илрүүлсэн, ямар саад бэрхшээл байсан талаар ний нуугүй ярьжээ. Ингэхдээ Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Энэ хэргийг цааш нь явуулмааргүй, үргэлжлүүлэн шалгуулмааргүй байгаа өндөр зохион байгуулалттай маш холоос захиалгатай, …

  • 21 February

    Баярын өдрүүдэд мотоциклийн ослоор гурван хүн амиа алджээ

    Манай улсын хэмжээнд 2017 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол 390 бүртгэгдсэний 306 нь буюу 78.7 хувь нь орон нутаг бүртгэгдсэн байна. Ослын улмаас 54 хүний амь нас хохирч, дийлэнх хувь нь толгойн хэсэгтээ ноцтой гэмтэл авсан нь амь насаараа хохирох шалтгаан болж байна. Энэ нь жолооч, зорчигч нар хамгаалалтын малгай өмсөж хэвшээгүй, мотоциклийг зориулалтын дагуу зөв зохистой хэрэглэх мэдлэг, …

  • 21 February

    Нийслэлийн цасны баяр Хандгайтад болно

    Жил бүрийн хаврын эхний сард нийслэлчүүд цасны баяраа хийдэг уламжлалтай. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын хүрээнд зохион байгуулагдах нийслэлийн төр, захиргааны байгууллага болон нийслэлчүүдийн “Цасны баяр” энэ сарын 24-ний Бямба гарагт Хандгайтын Янзага зусланд болох юм. “Мөнгөн Улаанбаатар” спорт наадмын нийслэлийн төр, захиргааны байгууллага, иргэдийн “Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр  хуралдлаа. Хурлаар “Цасны баяр”-ын үеэр зохион байгуулагдах …

  • 21 February

    Улаанбаатар өдөртөө 6-11 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2018 оны 02 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, …

  • 20 February

    Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

    НИТХ-ын дарга С.Амарсайхан, Захиргаа, Бодлого Төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Налайх дүүргийн удирдлагууд тус дүүргийн хамгийн өндөр настнуудад хүндэтгэл үзүүлж шинэ сарын мэндийг нь мэдлээ. Өндөр настан Сайнбуян Жүгдэрнамжил, Сала, Нацаг, Баасайхүү, Пүрэвээ нарын гэрт зочилсон бөгөөд тэд бүгд Налайх дүүрэгтээ суурьшиж ажиллаж, амьдраад 60 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа хүмүүс юм. Залуу насандаа дүүргийнхээ бүтээн байгуулалтад гар биe оролцож ид …

  • 20 February

    Дээрмийн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ

    Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Хангай” захын орчим явсан иргэний эд зүйлийг Н, Б нар согтуурсан үедээ дээрэмдсэн, мөн тус дүүргийн 25 дугаар хороо, зүүн салааны эцэст явж байсан иргэний гар утас, бичиг баримтыг М нь согтуурсан үедээ дээрэмдсэн гэмт хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн шалгаж байна. Баяр амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан …