Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, …
Нийгэм
January, 2018
-
11 January
СӨХ-ны хяналтын камерын дэлгэц, төхөөрөмжийг хулгайлсан хэрэг гарчээ
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын харуулын байранд хулгайч орж СӨХ-ны хяналтын камерын дэлгэц, дүрс бичлэг хадгалах төхөөрөмжийг хулгайлсан хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг хэргийг тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суух Э гэгч нь үйлдсэнийг илрүүлжээ. Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Гэр бүл худалдааны төв”-д иргэн …
-
11 January
Цагдаагийн байгууллагын 180 алба хаагч шинэ орон сууцанд орно
Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хангамжийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав нар “Цагдаа-Амгалан” хотхоны үйл ажиллагаатай танилцлаа. 2017 оны 06-р сард шаваа тавьж байсан энэ хороололд цагдаагийн байгууллагын 180 алба хаагчийн гэр бүл сар шинийн босгон дээр байрандаа ороход бэлэн болж, улсын комисс хүлээж аваад байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах, …
-
11 January
НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэд, ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Монгол улсын хүн амын 50 -иас доошгүй хувь нь амьдарч байгаа Улаанбаатар “Их хот”-ын хувьд олон асуудал дагуулдаг. Иргэд НИТХ-ын даргатай уулзах санал хүсэлтийг цөөнгүй гаргадаг. Эдгээр хүсэлтүүдэд үндэслэн НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр НЗДТГ-ын “А” танхимд иргэд, ТББ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр иргэд, ТББ-уудын төлөөлөл хувийн болон албаны шинжтэй хүсэлтүүдийг гарган шийдвэрлэж өгөхийг хүслээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэд, …
-
11 January
Татвар нэмэхийг эсэргүүцсэн жагсаалыг дэмжих шалтгаан
Сардаа нэг сая төгрөгийн цалинтай хүн. Энэ нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлж байна. Гэхдээ гар дээрээ яг нэг саяыг авахгүй. Бодит байдал дээр 100 мянгыг нийгмийн даатгалд, 83 мянгыг татварт өгөөд гар дээрээ 817 мянган төгрөг авдаг. Байлаа. Үүгээрээ нөгөө зээлээ, ахуйн хэрэглээгээ зохицуулна л даа. Тэгвэл одоо татвар нэмэгдснээр 110 мянгыг нийгмийн даатгалд, 82 мянгыг татварт өгөөд гар дээрээ 808 …
-
11 January
Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал
Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал. Монгол улсын хэмжээнд 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94%, 12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 84 % байна. Монголын хүн ам тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн дунд шүдний өвчлөл асуудал болоод байна. Тэр дундаа хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд …
-
11 January
13 настай охиныг хөнөөсөн хэргийг прокурорт буцаалаа
2017 оны наймдугаар сард БЗД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв”-ийн зочид буудалд 13 настай охин танхай этгээдүүдийн гарт зэрлэгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Шүүх хуралдааны шийдвэр: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2018.01.11-ний өдөр …
-
11 January
Дэлхий Монгол эмчийн чадварыг хүлээн зөвшөөрлөө
Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийг албан ёсоор 1731 онд Францын эзэн хаан Людовик XV -ын ивээл дор хааны мэс засалч Georges Mareschal байгуулсан түүхтэй. Гэхдээ үүнээс өмнө академийн үйл ажиллагаа эхэлсэн байсан ба 1723 онд мэс засал хийх эрх олгосныг батлаж мөнгөн зоосон тэмдэг гаргасан аж. Тэмдгийн нэг талд Людовик XV хааны зураг, нөгөө талд эмнэлгийн тэмдэг …
-
11 January
Гүтгүүлсэн хүүхдүүдийн ар гэр шүүхэд хандана гэв
УИХ-н гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн бичлэгтэй холбоотой шуугиан дахин сэдрэх бололтой. Өнөөдөр охины өмгөөлөгчид хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Үүний цаана улс төрийн шалтгаан, “хохирогчийг хамгаалах” нэрээр халхавчлан ашиг хонжоо хайсан зорилго байж магадгүй байна. Шүүх, цагдаагийн байгууллагад дарамт учруулах замаар өөрийн гэр бүлд зөвтгөл олох гэсэн санаархал нь олон хүүхдүүдийн ирээдүй, нэр төрд халтай байж болзошгүй боллоо гэж …
-
11 January
Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийг өргөтгөнө
Зуу гаруй айл өрх газраа чөлөөлвөл Нийслэлийн “Баянхошуу дэд төв”-ийн дэд бүтэц, дулааны шугам сүлжээний ажил үргэлжлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэллээ. Ингэснээр агаар хөрсний бохирдол ихтэй тус хорооны 300 гаруй айл өрх гал түлэхгүйгээр өөрийн газар дээрээ ая тухтай амьдрах боломжтой юм байна. УИХ-ын даргын захирамжийн дагуу Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд …
-
11 January
ХХОАТ-ын хуульд өөрчлөлт оруулж өгөхийг 1,461 иргэн өргөдөлдөө хүсчээ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос иргэдээс ирүүлж байгаа өргөдлийн талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны саналыг Улсын Их Хуралд өргөн барих болсныг тэмдэглэв. “Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь амьдралд хүнд тусч, уг хуульд нэмэлт, өөрчлөлт …
-
11 January
Б.Хурцтай холбоотой иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр УЕП М.Энх-Амгаланд шилжүүлжээ
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцад холбогдуулан ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлын талаар мэдээлэл хийв. Нэр бүхий иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шилжүүлж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Өргөдлийн байнгын хороонд ирүүлэхийг мэдэгдсэн ба Нийслэлийн прокурорын газраас өргөдөл, гомдолтой танилцаж, холбогдох шалгалтыг явуулж, шалгалтын үр дүнг эргэн танилцуулах тухай хариу ирүүлснийг …
-
11 January
“Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг баталлаа
Цэргийн албаны тухай хууль батлагдсаны дагуу “Цэргийн гэрээт алба хаах журам”-ыг шинэчлэн боловсруулж мөрдөх шаардлагатай болсон байна. Журам батлагдсанаар тухайн иргэн цэргийн байгууллагад ахлагч, офицерын албан тушаалд гэрээгээр алба хаах нөхцөл бүрдэх юм. Мөн тодорхой хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрт чухал шаардлагатай мэргэжилтэй хүнийг оролцуулах, цэргийн сургуульд бэлтгэх боломжгүй мэргэжилтнийг их, дээд сургуульд захиалгаар сургаж бэлтгэх төсөв, зардал болон алба хаагч …
-
11 January
Монгол Улс хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг талархан хүлээж авлаа
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ БНСУ, БНАСАУ-ын хооронд Засгийн газрын түвшний уулзалт болж байгааг Монгол Улс талархан хүлээн авч байна. Энэ уулзалт нь Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн яриа хэлэлцээг сэргээх, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж найдаж байна.
-
11 January
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. 2018 оны 01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл