Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүх шатны сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлан гаргахаар боллоо. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллах үеэрээ тус салбарын эрх зүйн орчин, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын өнөөгийн нөхцөл байдлыг судалж …
Нийгэм
November, 2017
-
16 November
Б.Хурцын томилгооны асуудлыг хойшлуулав
УИХ -ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын томилгооны асуудлаар сонсгол хийн нээлттэй хэлэлцэв. УИХ-ын гишүүд ч энэ асуудлаар ширүүхэн маргаан өрнүүлэв. Гэвч УИХ-ын тамгын газраас нээлттэй сонсгол явуулах асуудлаар тайлбар өгөв. Хуульд зааснаар Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхэд нээлттэй сонсгол явуулах тухай гишүүдийн хүсэлт хамааралгүй гэсэн юм. Ийнхүү элчин сайдын томилгооны асуудлыг хойшлуулах санал гаргаж гишүүдийн 60 …
-
16 November
Налайхын уурхайд хоёр хүн дарагджээ
Налайх дүүргийн иргэн Б-ын сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайд хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлага өнөөдөр 04:02 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 23 алба хаагч, дөрвөн автомашинтай 04:10 цагт очиход 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүссэн байжээ. Аврагчид аврах …
-
16 November
НИТХ-ын шинэ тэргүүлэгчидтэй ТАНИЛЦ
Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын ээлжит бус I-р хуралдаанаар НИТХ-ын есөн тэргүүлэгчийг /2017.11.15/ сонгон батламжиллаа. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж сонголоо. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, сонгох эрх нээлттэй үлдэж буй юм. НИТХ-ын тэргүүлэгчдийн товч танилцуулгыг хүргэе. НИТХ-ын есөн тэргүүлэгчдийн хувьд нэг жилийн …
-
16 November
С.Батболд: Ирэх онд хот, нийтийн аж ахуйд онцгойлон анхаарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын хуралдааны үеэр үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ “2017 он эдийн засаг санхүүгийн хувьд хүндрэлтэй жил байсан ч гэлээ Улаанбаатар хот өмнөө тавьсан нийгэм эдийн засгийн зорилтоо хангалттай хэрэгжүүлж чадлаа. МАН бол зүүн төвийн үзэл баримтлал бүхий улс төрийн хүчин. Энэ утгаараа бид удахгүй улирах оноо иргэндээ ээлтэй, аюулгүй хот болоход анхаарсан. Уг …
-
16 November
500 гаруй тусгай дуут, гэрэл дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн дуртай нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж байгаа зүй бус байдлыг таслан зогсоох хугацаатай үүргийг холбогдох байгууллагын удирдлагад өгсөн. Өнгөрсөн 15 хоногт 1920 байсан тусгай дуут, гэрэл дохионы зөвшөөрлийг 500 гаруйгаар цуцалсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт явуулж тээврийн хэрэгслийн 80 гэрчилгээ, …
-
16 November
Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг ирэх онд барьж эхэлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих асуудлыг судалж, саналаа танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан сарын өмнө байгуулсан. Ажлын хэсгийн боловсруулсан саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Одоогийн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх, байгаль …
-
16 November
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар …
-
15 November
120 метрийн гүнд нурангид даруулсан дөрвөн иргэнийг эсэн мэнд гаргажээ
ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иргэн Э-гийн уурхайд нуралт үүссэн гэсэн дуудлага 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15:56 цагт иржээ. Дуудлагаар Уул уурхайн аврах ангийн шуурхай бүлэг ослын газар очиж ажиллан уурхайд хайгуул хийхэд хүчилтөрөгч 19.5%, 25 градусын налуутай, 120 метрийн гүнд дөрвөн иргэн нурангид даруулсан байсан. Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан нийт гурван цаг орчим ажиллаж, нурангид …
-
15 November
ТЕГ-ын даргыг Элчин сайдаар томилсон нь анхны тохиолдол биш
БНСУ-д оршин суух Элчин сайдаар Б.Хурцыг томилохоор болоод буй. Уг асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Б.Хурц нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байсан нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулж байна. Учир нь тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, монголын бүх нууцыг мэддэг хүнээ ийнхүү харь улсад Элчин сайдаар илгээлээ хэмээн эгдүүцэж байсан юм. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газраас …
-
15 November
НИТХ-ын ээлжит бус хуралдаан эхэллээ
НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарьд ордонд эхэллээ. НИТХ-ын хуралдаан эхэлсэн ч хаалттай горимд шилжлээ. Хуралдаан үргэлжилж хаалттай горимд шилжсэн тул сэтгүүлчдийг үдээс хойш дотогш нэвтрүүлэхээр болжээ. Өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар: -НИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай, -Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, -Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн …
-
15 November
Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Цагдаагийн Ерөнхий Газрын Тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг, холбогдох байгууллагуудтай хамтран Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Иргэд та бүхэн охинтой холбоотой мэдээллээ 96660300, 88051314, 70527102, 96388102 дугаарын утсаар холбогдож өгөх боломжтой. П.Сэржмядаг охин олдох үед бид албан ёсны мэдээллийг хүргэх болно. Зарим нэг иргэдийг “ОХИН ОЛДЛОО” гэсэн худал мэдээлэл түгээхгүй байхыг …
-
15 November
Ц.Баярцогтийг 15 хоног баривчлах шийдвэр гаргажээ
Ц.Баярцогтод /Цагдаа руу салаавч гаргасан/ холбогдох зөрчлийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ. Зөрчилд холбогдогч Ц.Баярцогт нь танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байх тул хуульд зааснаар 15 хоног баривчилж, уг хугацаанд 20 цагийн албадан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулсан байна. Ингэхдээ өмнө нь саатуулагдсан хоёр хоногийг хасч тооцохоор болжээ. Хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн …
-
15 November
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч 16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, …
-
14 November
Байгаль хамгаалагчид энгэрийн камертай болно
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат байгаль хамгаалагч нарыг энгэрийн камераар хангаж, шаардлага биелүүлдэггүй, зөрчил гаргагчдыг баримтжуулж олон нийтийн цахим сүлжээгээр түгээхээс эхлээд томоохон хэмжээний зөрчлийг дроны тусламжтайгаар илрүүлдэг дэлхий нийтийн жишигтэй хөл нийлүүлэн алхах цаг болсныг хэлжээ. Тэрбээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга нартай уулзаж, шинэ Засгийн газар хууль дүрмийг хатуу чанга баримтлан ил тод, олон нийтэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл