Нийгэм

September, 2017

  • 27 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 27-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд, СҮХБААТАР ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 19-р хороо Ар согоот, Хадат, Банкны зуслан, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09.30-17.00 цагт: Цөмийн Энергийн газрын зуслан 11:00-18:00 цагт: Зайсан орчмоор, ШШГЕГ-ын харьяа хорих анги, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 17-р хороо Өнөр хороолол 33, …

  • 27 September

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    2017 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 хэм дулаан, говийн …

  • 26 September

    Гэрлийн шон дээр хууль бус зар наасан иргэдэд хариуцлага тооцлоо

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран автозам, замын байгууламжийн дагуух гэрлийн шон, түүний хамгаалалтын бүрээс дээр массаж болон бусад үйлчилгээний талаарх сурталчилгааны зарыг шөнийн цагаар байнга нааж байгаа иргэдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, Хот тохижилтын газрын орлогч дарга С.Батбаатар, нийслэлийн Цагдаагийн …

  • 26 September

    Та эрүүл мэндийн даатгалтай бол доорхи хөнгөлөлтүүдийг эдэлнэ

    Даатгуулагч рашаан сувиллаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх үү? Даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий  рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд  өвчний оношоос хамааран тухайн рашаан сувилалд эмчлүүлэх төлбөрөөс 74000-74390 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн  амбулаторийн  тусламж, үйлчилгээ авбал яах вэ?  Эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй иргэн амбулаторийн төлбөрөө өөрөө …

  • 26 September

    Налайх дүүргийн малчдын анхдугаар зөвлөгөөн боллоо

      Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Цагдаагийн хэлтсээс хамтран Налайх дүүргийн Малчдын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож Засгийн газар, нийслэл болон дүүргээс хөдөө аж ахуйн …

  • 26 September

    Шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана

    Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.Тэрбээр шүүгчийн тэтгэвэрт гарахтай холбогдсон харилцааг зохицуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлын зарчим болон Үндсэн хуулийн холбогдох бусад зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэн мэдээлэл ирүүлжээ. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 10 …

  • 26 September

    ОХУ-аас шүлхийгийн вакцин иржээ

    ОХУ-ын Засгийн газартай байгуулсан мал эрүүлжүүлэх  хоёрдугаар шатны хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэх шүлхий өвчнөөс сэргийлэх хоёрдугаар ээлжийн 1,280,700 тун вакциныг есдүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан байна. Уг вакцинаар Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Нийслэлийн нийт 1.3 сая толгой малыг вакцинжуулах 832 мянган тун, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдэлийг бууруулах зорилгоор 150 тун вакциныг тус тус …

  • 26 September

    “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх” төсөл хэрэгжиж эхэллээ

    БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын эмч болон албаны төлөөлөл бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг есдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нартай хамтран …

  • 26 September

    “eDES” цахим системийг нийслэлийн үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ

    Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилт тавин ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуулахыг шаардах зэргээр хүндрэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг юм. Тиймээс …

  • 26 September

    MNB 1 дүгээр суваг HD форматтай боллоо

    Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 50 жилийн ой хаяанд иржээ. Тэд өөрсдийн хагас зуун жилийнхээ баярыг тэмдэглэхийн өмнө орон даяар MNB нэгдүгээр сувгаа HD форматтай болгож байна. Өнгөрөгч 2015 онд МNB хоёрдугаар сувгаа HD форматад шилжүүлж байсан тус телевизийнхэн өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сувгаа ийнхүү үзэгчдийн  үзэх дуртай контентуудаа дуу дүрсний өндөр чанартайгаар нэвтрүүлж, хүргэхээр болсон байна. Та бүхэн Монголын …

  • 26 September

    Багш нар хоёр дах удаагаа ажил хаяна

    Багшийн цалин нэмэх түр хорооноос Засгийн газарт цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан билээ. Үүний хариуд Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж аваагүй юм. Ингээд энэ сарын 21 -нд сануулах ажил хаялт зарласан. Тэгвэл өнөөдөр ч дахин сануулах ажил хаялт зарлахаар болжээ. Өмнөх ажил хаялтад нийслэлийн …

  • 26 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 26-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: ЧД 18, 19-р хороо СБД 17,15-р хороо, Дээд салхитын 1, 11, 10, 14, 37, Дамбадаржаагийн 32, 35, 48, 53, 56, 59, 61, 63, 83, Эмнэлгийн 1, Доод салхитын …

  • 26 September

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    2017 оны 09 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд  14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад …

  • 25 September

    “Хүний эрх, шударга ёсны хөгжлийн төв” ТББ-аас Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хүсэлт илгээлээ

    Монгол улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатарын тэргүүлдэг  “Хүний эрх, шударга ёсны хөгжлийн төв”  ТББ-ын зүгээс Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан хэлмэгдэгсдийн хохирлыг барагдуулах тухай хүсэлтийг албан бичгээр илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Ugluu.mn

  • 25 September

    Солонготын даваан дээр асгарсан химийн бодисуудыг саармагжуулж, нөхөн сэргээлт хийжээ

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн Завхан аймгийн Их-Уул сумын нутаг Солонготын даваанд болсон ослын улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг тогтоож, шаардлагатай арга хэмжээ авахаар газар дээр нь ажиллаад иржээ. Тодруулбал, ослын улмаас асгарсан 1,600л азотын хүчил, 6,000л давсны хүчил, 1т хөдөлгүүрийн тос, 600л дулаан солилцооны тос, 810 л явах ангийн тос асгарч, 1-1.5м өргөн, …