Малчид, ард иргэдийн анхааралд: 7, 8-нд ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 10 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, …
Нийгэм
October, 2017
-
5 October
Цахилгаан станцууд 14-20 хоногийн нүүрсний нөөцтэй байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил болон Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, инженерийн хангамжийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ярилцлаа. Уулзалтын үеэр Дулааны цахилгаан станцууд болон олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцын талаар танилцууллаа. Дулааны IV цахилгаан станцын ерөнхий инженерийн орлогч Ч.Ганбат “2017-2018 оны өвлийн ачааллын бэлтгэл …
-
5 October
1200 орчим автобусанд зогсоол зарлах автомат систем суурилуулжээ
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, өдөрт 800 мянган зоргчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр тус газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар мэдээлэл хийлээ. Тухайлбал өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчныг харахад зорчигчдод хүндрэл үүсдэг талаарх иргэдийн санал хүсэлтийн …
-
5 October
Энэ сарын 20-нд бүх нийтээр амарна
Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 854, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 20-нд тохиож байна. Тэгэхээр энэ сарын 20-ны баасан гарагт бүх нийтээр амрах юм.
-
5 October
Багш нарын баярын мэндчилгээ
БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар багш нарын баярын мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ахмадууд та бүхэндээ , Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эх орны жаргалант ирээдүй –хойч үеийг мэдлэг, боловсролтой төдийгүй …
-
5 October
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 …
-
4 October
Б.Цэцэгмаа:Иргэн Ц.Баярцогтод холбогдох хэрэг хаагдаагүй байгаа
Нийслэлийн прокурорын газраас Төрийн цагдаагийн өөдөөс салаавч гаргасан Ц. Баярцогтод холбогдох зөрчлийн хэргийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга А.Цэрэнсодном“2017 оны 9-р сарын 21- ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзвар орчимд 1793 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал зөрж хөдөлгөөнд оролцсон.Энэхүү тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн зохицуулагч Ц. Отгонбаатар зогсоож тээврийн хэрэгслийн …
-
4 October
“Харилцаа холбооны хөгжил-2017” бүсийн зөвлөгөөн болж байна
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн бодлого, зохицуулалт, хөгжлийн чиглэлээр 2006 оноос эхлэн жил бүр бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн бүсийн зөвлөгөөнийг “Харилцаа холбооны хөгжил-2017” сэдвийн дор төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулж байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын төвийн бүсийн Булган, Дархан-уул, …
-
4 October
Эмч нар цалингаа 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардлаа
Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд өнөөдөр Эрх чөлөөний талбайд тайван жагсаал хийлээ. Тухайлбал эмч, эмнэлгийн салбарынхан Засгийн газраас цалингаа нэмэхийг шаардаж тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэж байсан. Уг Жагсаалд 21 аймгаас эмч нарын төлөөлөл ирж оролцсон бөгөөд Сүхбаатаарын талбай хүртэл тайван жагсаал хийлээ. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарынхан 2-3 дахин давсан ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч 434-660 мянган төгрөгийн цалин …
-
4 October
Энэ сарын 5-8-ны өдрүүдэд цасаар шуурах төлөвтэй байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ сарын 5-8-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч зарим газарт шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаарч салхины хүч зарим газарт 14-16 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд малчин, тариаланчид болон нийт иргэд онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, гарцаагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох иргэд өөрийн …
-
4 October
Налайх дүүрэгт багш нарын баярын хурал болов
Дэлхийн багш нарын 23 жил, Монголын багш нарын 51 жилийн ойг Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нар тэмдэглэж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Хүндэтгэлийн ёслолыг нээж Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал хэлсэн үгэндээ: “Багшийн хөгжлийг дэмжих анхны гэж хэлж болохоор бодлогын баримт бичгийг дүүргийн хэмжээнд анх удаа боловсруулан хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Энэ бол Налайхын боловсрол-2020 хөтөлбөр юм. Нийт багш …
-
4 October
Д.Ганбат:Европ Азийг холбосон дөт замыг ашиглан тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс болон МҮХАҮТ хамтран “Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо – 2017” анхдугаар бизнес чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Бизнес чуулга уулзалтын үеэр “Монгол Улс – ЕАЭЗХ: Хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, “Монгол Улс – ЕАЭЗХ. Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио …
-
4 October
Яармагийн түр гүүрийг хааж, засварын ажил хийнэ
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийг яаралтай засварлах шаардлагатай болсон тул 2017 оны аравдугаар сарын 4-ний өдрийн 14:00 цагаас 5-ны 06:00 цаг хүртэл түр хааж, засварын ажил хийхээр боллоо. Тиймээс дээрх хугацаанд тээврийн хэрэгслийн Яармаг чиглэлээс ирэх хөдөлгөөнийг Богд уулын арын замаар, Чингисийн өргөн чөлөөнөөс гүүр рүү чиглэх хөдөлгөөнийг Хуучин төмөр бетон гүүрээр сөрөг …
-
4 October
Энэ сарын 15-наас эхлэн дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ
Аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ. Өөрөөр хэлбэл хязгаарлалтын бүсчлэлийг хумьж, хязгаарт орсон зарим замыг хассан болохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ. Өглөө 08.00 цагаас 20.00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон дээрх замуудад хөдөлгөөнд оролцохгүй.
-
4 October
Хан-уул, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүд мэс заслын тасагтай боллоо
Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг зарим дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул болон Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд дэргэдээ Мэс заслын тасагтай болж, өнөөдөр нээлтээ хийсэн юм. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан оролцов. Хан-Уул дүүргийн Нэгдсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл