Нийгэм

October, 2017

  • 16 October

    Ши Жинпин нэг сая гаруй албан тушаалтныг авлигын хэрэгт шийтгэжээ

    БНХАУ-ын дарга Ши Жинпин 2013 онд авлигатай эрчимтэй тэмцэх кампанит ажил эхлүүлснээс хойш 1.34 сая орчим доод түвшний албан тушаалтныг авлигын хэрэгт шийтгэсэн байна. Ши Жинпин  “Бар ба Ялаа” хэмээх дээд болон доод бүх түвшний албан тушаалтныг шалгах компанит ажлыг өөрийн 5 жилийн  ажлын төлөвлөгөөний гол бодлого хэмээн зарласан юм. Энэ сарын сүүлээр эхлэх Хятадын Коммунист Намын удирдлагуудын 19 дэх удаагийн …

  • 16 October

    Цэрэг татлага 10 дугаар сарын 20-нд эхлэнэ

    Нийслэлийн цэрэг татлагын товчоо намрын цэрэг татлага болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулах, бэлтгэл ажлын талаар өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Намрын цэрэг татлагыг дүүргүүдэд 10 сарын 20-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд цэргийн зарлан дуудах хуудас 94,5 хувьтай хүргэгдээд байгаа юм байна. Нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга М.Отгонбаяр цэрэг татлагын үйл ажиллагаатай холбогдуулан бэлэн байдлыг хангаж хариуцлагатай ажиллах үүрэг даалгавар, тодорхой …

  • 16 October

    Сонгинохайрхан дүүрэг “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа

    Үндэсний мод тарих өдрөөр Сонгинохайрхан дүүргийн  14, 15 дугаар хороондоо нарс, шинс мод тарилаа. Мөн бусад хорооддоо 1500 хайлаас, хүй 7 худгийн 1 га газарт 3500 хайлаас тарьсан байна. Зөвхөн мод тариад зогсох биш “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд эхний ээлжинд 8 дугаар хорооны гүнжийн нуурын эрэгт “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулсан бол үндэсний мод …

  • 16 October

    Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ

    Замын түгжрэлийг бууруулах үүднээс нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэг болсоор чамгүй хугацаа өнгөрч байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчылэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрийн дагуу  дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн юм. Харин  замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр …

  • 16 October

    Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд 40-65 насныхан хамруулна

    Эрүүл мэндийн даатгал төлдөг 40, 45, 50, 55, 60, 65 насны иргэдийг ирэх долоо хоногоос эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулна.Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгал төлөх хуультай. Ингэснээр хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт нийтдээ 16 …

  • 16 October

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна. 2017 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, Алтайн өвөр говиор 13-18 хэм, их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар …

  • 14 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга төрөлх сургуулийнхаа гадаа талбайд мод тарив

     Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр мод тарих үндэсний өдрөөр Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн орчинд мод тарив. Тус сургууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын суралцаж төгссөн сургууль нь юм. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийнхөө төрөлх сургуулийг зорин ирж ийнхүү сурагч багш нарыг нь мод тарих үйлд уриалж байгаад талархал илэрхийлээд сургуулийнхаа урд цэцэрлэгт талбайг арчлан тордож …

  • 14 October

    Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.  Тэгвэл энэ өдөр өнөөдөр тохиож байна. Энэ жилийг “Мод арчилгааны жил” болгож байгаатай холбогдуулан өмнөх жилүүдэд таригдсан мод, сөөгөнд цэнэг усалгаа хийх, тогоог нь цэвэрлэх, хөрсийг сийрүүлэх, арчилан хамгаалах арга хэмжээг зохион байгуулахыг уриалж …

  • 14 October

    Гадаадын иргэд хуурамч цахим хаяг ашиглан Монгол иргэдийг залилах хэрэг гарч байна

    Сүүлийн үед гадаадын иргэд и-мэйл, фэйсбүүкийн хуурамч хаяг ашиглан манай улсын иргэд рүү танилцах хүсэлт явуулан тэдэнтэй танилцаж улмаар өөрийгөө АНУ-ын иргэн, энхийг сахиулах үүрэг гүйцэтгэдэг, АНУ-ын цэргийн командлагч, генерал цолтой гэх мэтээр худлаа танилцуулж, итгэлийг нь олж аван залилсан хэргүүдийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж байна. Манай иргэд, аж ахуйн нэгжүүд гэнэн итгэмтгий зан, интернетийн сүлжээ, компьютерийн мэдлэг муугаасаа болж …

  • 14 October

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2017 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, …

  • 13 October

    ОБЕГ:Докторууддаа хүндэтгэл үзүүлэв

    Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэдэг Хууль сахиулах их сургуулийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын сургууль 2012 онд нэгдсэн билээ. Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуульд бага бүрэлдэхүүнийг, Онцгой байдлын сургуульд бакалавр, Хууль сахиулахуйн удирдлагын академид удирдлагын магистр, ахисан шатны боловсролын сургуульд гамшиг судлалын магистр, докторыг, гадаад хэлний сургалтын төвд хэлний мэргэжлээр хүний нөөцийг сурган …

  • 13 October

    “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдана

    Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, НЗД-ын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар “Зочин” уулзалтаараа нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний төвүүдийн удирдлагууд, төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн …

  • 13 October

    МҮЭХ шүүхэд хандахаар болжээ

    МҮЭХ-ны үйл ажиллагааг харлулах, цалин хөлс нэмэгдүүлэх чиглэлээр явуулж буй тэмцлийн үйл ажиллагааг зориуд саармагжуулах зорилгыг давхар агуулсан, хөрөнгө санхүүтэй холбоотой  гүтгэлэг, бодит бус мэдээ мэдээллийг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх үйлдэл хийж байгаа МҮЭ-ийн холбоо нэр бүхий зарим хэвлэл мэдэлэлийн байгууллага, хувь хүмүүсийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулахаар болжээ. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

  • 13 October

    Эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнууд ОУВС-ийн гадна талбайд жагсана

    Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо, Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоод хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний ажилтнууд хамтын тэмцэлд нэгдэж буйгаа илэрхийлэн УИХ, Засгийн газар, БСШУСЯ-нд мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Мэдэгдэлд, 1. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх, …

  • 13 October

    ШЕЗ: Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо 59.4 хувиар өссөн

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол улсын шүүн таслах ажиллагааны 2017 оны гуравдугаар улирлын тайланг хүргэлээ. Өмнөх жилүүдэд жилийн, эсвэл хагас жилийн тайланг хүргэдэг байсан бол энэ удаад Эрүүгийн зөрчлийн шинэ хууль энэ оны 7-р сарын нэгнээс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан гурван сарын хугацаанд эдгээр хуулийн хэрэгжилтийн талаарх тайлан мэдээлэл өглөө. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан гуравдугаар улирлын тайлан …