Нийгэм

April, 2018

  • 20 April

    Б.Ууганбаяр: 1.4 тэрбум төгрөг төрийн сангийн дансанд бүтнээрээ байршиж байгаа

    Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр “2018 он гарснаар өнөөдрийн байдлаар Монгол Улсад 8 аймаг, 16 суманд 21 удаагийн ой хээрийн түймэр тохиолдлоо. Яг одоогоор  Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ой хээрийн түймэр гарсан нөхцөл байдалтай байна. Эрдэнэбулган сум нь аймгийн төвөөсөө 180 км-т байдаг. Түймрийн …

  • 20 April

    30 шахам жил үргэлжилсэн маргааныг эцэслэж, эв эетэйгээр наадамдаа зодогло

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзаж, МҮБХ-ны тэргүүнийг сонгохтой холбоотой маргааныг яаралтай эцэслэх талаар ярилцлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгчид Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээлэлд бөхчүүдийн холбоогоо булаацалдсан маргаан хэрээс хэтэрч, цөөнгүй хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар …

  • 20 April

    Хэрвээ С. Зориг агсан амьд байсан бол 56 нас хүрч байх байлаа

    Төр нийгмийн зүтгэлтэн  С.Зориг агсан,  Германы улс төрч А. Гитлер нар 4-р сарын 20-ны энэ өдөр мэндэлжээ.  Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг асан  1962 оны 4-р сарын 20 ны  өдөр мэндэлжээ. Улс төрч, ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг нь Монголын дээд боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон 1962 оны 4 …

  • 20 April

    МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна

    Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр 1995 оны 4 сард Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт анх тавигдаж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо 23 жилийн дараа дахин сэргээж, өнөө орой сонсогч фэнүүдийнхээ хамт  төрсөн өдрөө  хамт тэмдэглэхээр болжээ. Олон жил сонсогч  түмнээ  гайхалтай дуугаараа баясгаж дуучин бүсгүйдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг …

  • 20 April

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсч, нутгийн өмнөд хэсгээр  салхи шуургатай байна. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар …

  • 19 April

    Оюуны бэрхшээлтэй 90 хүүхдийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгт хамрууллаа

    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Чих хамар хоолой судлалын тасаг”-ийн эмч, резидент эмч нар нийслэлийн 63-р тусгай дунд сургуулийн оюуны бэрхшээлтэй 90 хүүхдэд чих хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэг, сонсгол шалгах нарийн мэргэжлийн үзлэгийг өнөөдөр үнэ төлбөргүй зохион байгууллаа. Эрүүл мэндийн үзлэгийг 2018 онд дөрвөн удаа зохион байгуулах бөгөөд нийт 400 гаруй оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг хамрах юм байна. Энэхүү ажлыг Монголын …

  • 19 April

    Томуу, төст өвчний үед дур мэдэн эмчлэхгүй байхыг зөвлөж байна

    Нийслэлийн хэмжээнд энэ дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар, амбулаторийн 77.138 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2644 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшинтэй ижил, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар их байна. Нийт өвчлөгсдийн 34.6 хувийг 0-1 нас, 27.9 хувийг 2-4 нас, 16.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн …

  • 19 April

    Баянзүрх дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтраахаар хоёр тасаг ажиллаж байна

    Баянзүрх дүүрэгт байрлах 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах газрын замын хойд талын 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна гэх дуудлага өнөөдөр 12:47 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Гарсан галыг унтрахаар хоёр тасаг ажиллаж байна.        

  • 19 April

    Монгол Улсын иргэд нь хуулийн дагуу ажиллаж байгааг үндэслэн H-2 визийг сунгах боломжтой

    АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх (H-2) хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголын талаас төрийн байгууллагуудын нэгдсэн зохицуулалтыг хангах үүднээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр нар болон ГХЯ, ХНХЯ, Вашингтон дахь ЭСЯ-ны холбогдох албаны хүмүүс оролцсон видео хурлыг энэ оны энэ сарын 17-нд ГХЯ-нд зохион байгуулав. АНУ-ын ажил олгогч …

  • 19 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 15:00-16:00 цагт: 15, 17-р хороо Дамбадаржаагийн 31, 33, 34, 36, 37, 39-44, 46-51, 59, 60, 62, 63, 64, 67-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 15, 17, 19-р хороо Дээд Салхитын 1,10, …

  • 19 April

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар …

  • 18 April

    Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг ТҮЦ машинаас олгож байна

    Иргэд, аж ахуйн нэгжүүд одоо болон өмнө нь эзэмшдэг байсан тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг зөвхөн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив лавлагааны тасгаас авдаг байсан бол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 108 ТҮЦ машинаас авах боломжтой юм байна. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож цаг хугацаа, ачааллыг бууруулж байгааг албаныхан хэлж байна. Энэхүү лавлагааг халамжийн үйлчилгээ, банк санхүүгийн байгууллагаас зээл авах, төрийн …

  • 18 April

    Нийслэлд шинээр сүм хийд байгуулах төсөлд иргэд, аж ахуйн нэгжийн саналыг хүлээн авч байна

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулахаар  НИТХ-ын ажлын албанаас бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд журмын төсөлтэй холбогдуулан Иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг цахим хаягаар хүлээн авна. Та бүхэн “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад …

  • 18 April

    Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр замын хөдөлгөөнийг хаана

    Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тус замын хөдөлгөөнийг Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр зам руу шилжүүлээд байгаа билээ. Түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарцан дээр байгаа автомат тоноглолуудыг …

  • 18 April

    Сү.Батболд нарын дөрвөн хүн оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлснээ мэдүүлжээ

    Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдээд байна. Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл …