Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 1-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас …
Нийгэм
September, 2017
-
29 September
Цагдаа руу салаавч гаргасан этгээд хэн бэ
Өнөөдөр 16 цагийн орчим Тусгай дуут дохиотой 17-93 УБҮ дугаарын автомашины жолооч цагдааг хэл амаар доромжилж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдлаа. Машины жолооч цагдаагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, салаавч гарган танхайрчээ. Тухайн иргэний энэ үйлдэлд хуулийн хариуцлага тооцно гэдгийг хуульзүйн салбарын удирдлагууд мэдэгдлээ. Шаардлага тавьсан төрийн цагдаагийн өмнөөс салаавч гарган танхайрч байгаа этгээдийг Л.Элдэв-Очир гишүүний хүргэн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү, …
-
29 September
Төрийн цагдааг доромжилж буй маяактай этгээд хэн гээч вэ?
Хотын төвд олны нүдэн дээр төрийн цагдаа руу салаавч гаргаж буй нэгэн этгээдийг бичлэг сошиал орчинд түгээд байна. Төрийн цагдааг шаардлага тавьсных нь төлөө доромжилж буй этгээдийг хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. 1793 УБҮ улсын дугаартай уг машин нь маяактай байгаагаас харахад төрийн албан хаагч бололтой. Манайд хуулиас хүчтэй албан тушаал гэгч байгаад байх шиг. Ямар юмных нь албан тушаал байх вэ дээ. Хэн нэгний танил, ах дүү. Татаасаар оччихоод “төр” …
-
29 September
Оффшор бүсээс 4 сая 370 мянган доллароо оруулж ирлээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирлээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай …
-
29 September
Н.Номтойбаяр:“Насны хишиг” олгох давтамж, мөнгөн дүнг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна
Улс орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, өнөөдрийн Монголыг бүтээсэн үе үеийн ахмад буурлууддаа Олон улсын ахмадын баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ажил хүлээн авснаас хойш өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар тэргүүлсэн Засгийн газрын хийсэн олон ажлуудын дунд азай буурлууддаа чиглэсэн ажил цөөнгүй бий. Нийгмийн …
-
29 September
Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд хүрээнд Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны 23.00 цагаас 10 дугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн хучилт хийнэ. Иймээс иргэд зорчигч та бүхэн дээрх хугацаанд өөр …
-
29 September
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 29-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд 11:00-17:00 цагт: Хонхор орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09.30-17.00 цагт: Цөмийн Энергийн газрын зуслан 11:00-18:00 цагт: Зайсан орчмоор, ШШГЕГ-ын харьяа хорих анги, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 17, 16-р хороо Өнөр хороолол 33, 34А, Б, 61-р байр, 16-р хороо …
-
29 September
НИТХ ирэх сарын 2-нд хуралдана
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ирэх даваа гарагт буюу 10 дугаар сарын 2-ны өдөр хуралдана. Тус хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох юм. НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ. Ирэх даваа гарагт НИТХ-ын даргаар хэн сонгогдох нь тодорхой болно.
-
29 September
Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Цэцэд хандлаа
УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн мөрөөр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар хохирогч талын өмгөөлөгч Б.Мэргэн Цэцэд хандлаа. Тэрээр Цэцэд гаргасан нэхэмжлэлдээ “Үндсэн хуульд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг. Энэ нь ямар хэмжээ, хязгаарын хүрээнд халдашгүй байх вэ гэдгийг ердийн хуулиар тодорхойлно гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 …
-
29 September
Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө …
-
28 September
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос сонордуулга гаргалаа
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр сонордуулга гаргалаа. Уг сонордуулгыг бүрэн эхээр хүргэж байна.
-
28 September
“Эрүүл мэндийн салбараа авраач ээ”
Ийм утгатай захидлыг энэ салбарын төлөөлөл болох Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ажлаасаа халагдах гэж байгаа 30 орчим ажилтан ирүүллээ. А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдын ажлаа аваад удалгүй шинэ томилгоо хийж олон хүнийг ажилгүй болгосныг гэрчлэх хүн олон бий. Түүний нэг томилгоо бол Далай аварга Г.Өсөхбаярын эрх эхнэр аж. Б.Нарантуяа 2016 оны УИХ-ын сонгуулийн дараахан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын ажлыг авангуутаа …
-
28 September
Ургац хураалт улсын хэмжээнд 76 хувьтай байна
Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал сэрүүсч хөрсөн дээр -1-7 хэм хүрэх магадлалтай байна. Иймээс ургац хураалтын ажлыг түргэвчилж, ирэх 10 дугаар сарын 15-ны дотор багтаан дуусгахаар зорьж байгаа талаар албаныхан мэдээллээ. Ургац хураалт улсын хэмжээнд одоогоор 76 хувийн гүйцэтгэлтэй байна. Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 90 гаруй хувьтай харин Булган аймаг хамгийн …
-
28 September
АН-ынхан “60 тэрбумынхан”-ыг дэмжих үү?
НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрөгч баасан гаригт НИТХ-ын ээлжит 11-р хуралдаанаар хэлэлцэж ажлаас нь бүрмөсөн чөлөөлсөн билээ. Үүний дараа НИТХ-ын шинэ даргыг тодруулах санал хураалт МАН-ын удирдах зөвлөлөөс дэмжлэг авсан Д.Баярсайхан, заалнаас нэрийг нь дэвшүүлсэн С.Амарсайхан нарын дунд болсон. Гэвч санал 17, 17-оор тэнцэж, 10 төлөөлөгч “цагаан санал” өгч НИТХ-ын даргын томилгоо гацаанд орсон юм. Дараагийн хуралдаан ажлын тав хоногийн …
-
28 September
Налайх дүүрэгт “Алтан намар” ургацын баяр боллоо
Нийслэлийн 378 жилийн ойг угтан, Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Эко Налайх” хөтөлбөрийн хүрээнд “Алтан намар” ургацын баярыг өнөөдөр зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: “Үржил шимт Налайхынхаа хөрсөнд олон төрлийн жимс жимсгэнэ, мод бут тарьж ургуулан үр дүнг нь хүртэж, иргэддээ дэлгэж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Өөрийн гараар тарьж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл