2017 оны 10 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс …
Нийгэм
October, 2017
-
18 October
Онцгой байдлын салбараас багагүй зөрчил илэрчээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг ОБЕГ, НОБГ-ын 2015-2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан дүнгээ өнөөдөр хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон тус салбарын удирдах албан тушаалтнууд оролцов. Онцгой байдлын салбарын хувьд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн …
-
18 October
“Их хотын хямдрал-378” нээлтээ хийлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их хотын хямдрал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн уламжлалтай. Тав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал-378” арга хэмжээний нээлтийн ёслол өнөөдөр Улаанбаатар их дэлгүүрт боллоо. Нээлтийн ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улаанбаатар …
-
18 October
Налайх дүүргийн залуучуудад “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”сургалтыг зохион байгууллаа
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эрдэнэ тав баг” ТББ, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2017 оны аравдугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Соёлын ордонд 220 гаруй оюутан залуучуудын оролцоотойгоор “Эерэг амьдарцгаая залуучуудаа” уриатай “Нийслэлийн иргэний зөв 10 дадал” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар залуучууд “Эерэг хандлага”, ”Эрүүл хооллолт”, Нийслэлийн иргэний зөв 10 дадал”-ын талаар ойлголт мэдлэгтэй болж цаашид өөртөө хэвшүүлэн, бусдад …
-
18 October
Төрийн алба шуналын туламуудын үүр болсоор байх уу
Төрийн албыг танил тал төрлийн алба болгогсодын дараалал зогсохгүй шинжтэй. Хувийн эрх ашгаа бодсон залуу үеийнхэн хялбар аргаар олны танил болж түүнийгээ удалгүй дээш ахих шатаа болгосоор чоно борооноор гэдэг засаг нь ч амархан солигдоно тэр хэрээр төрийн өмчид шуналаа унагагсад өндөр алба хашихаар тэмүүлнэ. Нийгэм солигдож байхад төрийн албанаас зугтагсад их байлаа. Одоо төрийн албаны ашигтай гэсэн сэнтийд ямар …
-
18 October
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган энэ сарын 23-нд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах Монгол …
-
18 October
Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 18-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 11-р хороо Хонхор тосгон, Түшигт Хангай ХХК, 88-р сургууль, Хонхор их эмчийн салбар, Холбооны 33-р салбар, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 6, 19, 23-р хороо Тоосгоны 1, 3-8, 10, 14-16, 20, 25, 26, 27, 29-34, 40, …
-
18 October
“Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлтэй шүүх хурал хойшиллоо
“Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо.Шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 –т заасныг удирдлага болгон мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, заасныг баримтлан гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын …
-
18 October
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2018 онд хэрхэн өөрчлөгдөх вэ?
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актад иргэн таны мэдвэл зохих зохицуулалт, хязгаарлалт хэрхэн туссаныг танилцуулдаг “Та үүнийг мэдэх үү?” цахим цувралыг бэлтгэн хүргэдэг. Энэ удаагийн “Та үүнийг мэдэх үү?” цувралаар нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ өөрчлөгдсөн талаар бэлтгэлээ. “Нийгмийн даатгалын тухай” хуулийг бүрэн эхээр нь http://legalinfo.mn/law/details/390?lawid=390 линкээр үзнэ үү. Эх сурвалж: Хууль зүйн …
-
18 October
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
2017 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 хэм, Говийн бүс нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун …
-
17 October
Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйгээ нөөцөлнө
Хүн нэмэгдвэл, хүнс нэмэгдэнэ гэж манай ард түмэн ярилцдаг. Дэлхийн иргэд энэ оны аравдугаар сарын арван нэгний байдлаар 7,43 тэрбум, үүнээс монгол улсын хүн ам 3,16 сая болж өссөн байна. Хүн амын дундаж төрөлт 24 хувь, ердийн өсөлт 15 хувь байгааг статистик мэдээ харуулж байна. Хүн амын өсөлт цаашид 2030 он гэхэд 8,6 тэрбум, 2050 онд 9,8 тэрбум болж, нэмэгдэх …
-
17 October
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн чиглэлийн 47 ажил хийхээр зорилт тусгуулсан юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эдгээр ажлынхаа 50 хувиас илүү ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд зарим ажлуудыг нь эхлүүлээд байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаасаа зарим онцлох ажлуудыг нь танилцуулж байна. /2016.08-2017.09/ 1. ТЭТГЭВЭР АВАГЧ БАНКАА ӨӨРӨӨ СОНГОДОГ БОЛЛОО Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах …
-
17 October
Налайх дүүргийн ИТХ, Цагдаагийн хэлтэстэй хамтран “Хишиг өдөр” зохион байгууллаа
Нийслэлийн 378 жилийн ойг угтан Налайх дүүргийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгааныг тодруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл, ажлын нөхцөл байдалтай танилцах зорилгоор Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Цагдаагийн хэлтэстэй хамтран “Хишиг өдөр” буюу цагдаа мөрдөст төлөөлөгч арга хэмжээг 2017 оны 10-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан, тэргүүлэгч …
-
17 October
ЦЕГ: Таван настай хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа
Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зарим хэргийн талаар зөрүүтэй мэдээлэл гарч байгаа тул энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуунаас тодрууллаа. “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Очир” төвийн зочид буудлын 304 тоотод 13 настай “М” нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсныг 2017 оны 08 дугаар сарын …
-
17 October
Гадил жимсны “Мокилла”-г ДОХ гэж андуурах болов уу?
1. ДОХ-той гадил гэж цуураад байгаа мэдээнд ашигласан зураг нь эвлүүлэг гэдгийг CNN-ий дуураймал, болхи нь таньж болно. 2. Энгийн бактерийн гаралтай, цусан улаан болж өнгө нь хувирах үзэгдэл гадил жимсэнд элбэг тохиолддог бөгөөд үүнийг мокилло гэж нэрлэдэг юм байна. Одоогоор “Мокилло” нь эрүүл мэндэд хоргүй гэж үздэг юм байна. Nigrospora хэмээн дэлгэрүүлж судалж болно. 3. Анх 2015 оны 11 сард АНУ-н Колорадо мужын нэг ээж ийм гадилын зураг сошиалд оруулаад, энэ юу вэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл