Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Дэмбэрэлнямбуу, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Сургалтын албаны дарга Х.Оюунтуяа, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн мэргэжилтэн С.Золбаяр нар мэдээлэл …
Нийгэм
November, 2017
-
6 November
О.Чинзориг: Mэдээллийн технологийг ашиглан иргэдэд нээлттэй хотыг бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй “Ухаалаг хот бий болгоно” гэсэн зорилт дэвшүүлсэн. Уг ажлын хүрээнд төрийн үйлчилгээг цахим системд нэвтрүүлэх байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулсан бөгөөд энэ талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.ЧИНЗОРИГТОЙ ярилцлаа. -Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор цахим системийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талаар мэдээлэл өгнө …
-
6 November
Нэр алдарыг нь гутаасан хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх ХМБ-аас 10 сая төгрөг нэхэмжилжээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхүүдийн нэг нь Иргэний шүүхэд хандан өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мөн гэм хорын хохиролд 10.0 сая төгрөгийг хэвлэл мэдээллийн байгууллагаас нэхэмжилжээ. 2017 оны УИХ-ын сонгуулиар Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өөрийн зөвлөхүүдээр өмнө нь УИХ-ын гишүүн, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан, мөн урлаг, интертаймэнт, спортын салбарт амжилт гаргасан хүмүүсийг томилсон. Өнгөрөгч …
-
6 November
Замын цагдаагийн албанаас хөдөө орон нутгийг зорихгүй байхыг зөвлөж байна
Улаанбаатар, Төв, Булган, Хэнтий, Дундговь зэрэг нутгийн ихэнх хэсгээр цас ихээр орж замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэн, цасан шуурга гуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Мөн зарим даваа гүвээ /тухайлбал: Зоон даваа, Бяцхан хөтөл, Түлүүгийн даваа, Солонготын даваа, 52-ын даваа зэрэг/-ээр тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, аюултай нөхцөл байдал үүссэн байна. Замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааг арилгах, иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг …
-
6 November
Нийслэл хот зэрлэг амьтан хамгаалах төвтэй боллоо
Нийслэл хотын суурьшил тэлэхийн хирээр зэрлэг амьтдын тархац нутаг хязгаарлагдаж идэш тэжээл хайсан амьтад хотод орж ирэх явдал цөөнгүй гарах болсон. Мөн иргэдийн мэдээллээр гэмтэж, бэртсэн амьтдыг хамгаалах, тэжээн тэнхрүүлэх явдал нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газар, Монголын мэргэжлийн анчдын холбоо хамтран амьтан хамгаалах байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр төсвийн бус эх үүсвэрээр “Зэрлэг амьтан асрах төв”-ийг байгууллаа. Салаа туурайтан, …
-
4 November
Уулчдын дурсгалыг хүндэтгэн 1000 зул өргөнө
Отгонтэнгэр хайрханд амь үрэгдсэн 17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэж өнөөдөр 17:00 цагаас Сүхбаатарын талбайд мянган зул өргөнө. Энэхүү үйл ажиллагаанд Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аяллын Клубүүдийн Холбоо, Уул болон аяллын холбоод, клубүүд нэгдэж байгаа юм. Тус клубүүд мөн өнөөдөр 11.00 цагаас нэгдсэн алхалт зохион байгуулах аж. Дурсгал хүндэтгэлийн үйл ажиллагааны ХӨТӨЛБӨР 11:00 Богд хан амралтын гэр рестораны гадаа …
-
3 November
Нисдэг тэргээр яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэллээ
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн нисдэг тэрэгний тусгай зогсоолд өвчтөн тээвэрлэсэн нисдэг тэрэг өнөөдөр анхны буултаа хийлээ. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашиглаж байгаа нь энэ юм. Ингэсэнээр Улаанбаатар хотын ойролцоох болон алслагдсан бүс нутагт яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдэд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд оношлогоо эмчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүллээ. Энэхүү хүрээнд …
-
3 November
Налайх дүүргийн хяналтын 9 камерыг хэвийн ажиллагаанд орууллаа
Налайх дүүргийн Даваажав, Найрамдал, Дамдины гудамжны замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд хэсэг хугацаанд хураасан байсан хяналтын камеруудад эвдрэл гэмтэл гарсныг Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлөөс холбогдох засвар үйлчилгээний зардлыг шийдвэрлэн хэвийн ажиллагаанд оруулав. Камержуулалтын ажлыг Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Монголын цахилгаан холбоо хамтран засвар үйлчилгээ, суурилуулалт, угсралтын ажил хийж байна. Налайх дүүргийн ИТХ
-
3 November
Сургуулийн бэлтгэл бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өглөө
Монгол Улсын Шадар сайд, Дорноговь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2017 оны 11 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулна. Тус сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах бөгөөд тэрээр Айраг сумын Онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзан, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго, чиглэл болоод …
-
3 November
А.Гансүхийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилов. Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Энхтүвшин төрийн өөр ажил, албан тушаалд томилогдож байгаа тул А.Гансүхийг ийнхүү ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар томилсон байна. Монгол Улсын ҮАБЗ-ийн тамга, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг А.Гансүхэд гардуулах үеэрээ Ц.Энхтүвшин “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол …
-
3 November
Сурагчдын амралт эхэллээ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан. Гаргасан хуваариар сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 3-наас буюу өнөөдрөөс эхэллээ. Хуваарийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах юм …
-
3 November
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 13-18 хэм, …
-
2 November
С.Батболд ИКЛЕЙ-ийн Зүүн Азийн бүсийн удирдах хорооны гишүүнээр сонгогдлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ИКЛЕЙ (ICLEI) олон улсын байгууллагын Зүүн Азийн бүсийн удирдах хорооны гишүүнээр 2018-2021 онд ажиллахаар сонгогдлоо. Хотын захиргаадын холбоо болсон уг байгууллагад 86 улсын 1227 хот гишүүн бөгөөд 17 бүсийн нарийн бичгийн даргын газраар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Төв нь ХБНГУ-ын Бонн хотод, Зүүн Азийн төв нь Сөүл хотод ажилладаг. ИКЛЕЙ Зүүн Азийн …
-
2 November
“Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” ирэх онд Монгол улсад болно
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Каве Захиди, НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг төрийн бодлогодоо тусган “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж үндэсний хэмжээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойлон ажиллаж …
-
2 November
Насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулахаар боллоо
Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж яаралтай үзлэг шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай үед амьдралын баталгаажих түвшнээс доогуур, нэн ядуу гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авчрахгүйгээр шуурхай үйлчлүүлэхээр боллоо. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл