Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ. Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн …
Нийгэм
October, 2017
-
10 October
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 10-нs Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 16-р хороолол Дандарын гудамж. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан …
-
10 October
Москва хот Улаанбаатар хоттой хамтран ажиллана
Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Москва хотод айлчилж байна. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Москва хотын дарга Сергей Собянинтай уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд С.Дэлгэрмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Баянгол дүүргийн Засаг дарга …
-
9 October
Зуны дугуйгаа солихыг зөвлөлөө
Намрын налгар өдрүүд дуусч жавар тачигнасан өвлийн улирал айлчлан ирлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон нойтон цасны улмаас зарим даваа, гүвээ, зам хаагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсноос гадна ихэнх жолооч нарын өвлийн бэлтгэлийг шалгажээ. Замын цагдаагийн албанаас өвөл боллоо, зам хальтиргаатай байна зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солиорой гэж анхааруулсан боловч жолоосийн хэнэггүй зангаас болж зам тээврийн осол, хэрэг гарсаар байна. 2017 …
-
9 October
Их хэмжээний хориглосон барааг хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэв
Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан тушаалаар “Илрүүлэлт оргодол” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 15-ны өдрөөс эхэлсэн. Уг арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн Б, Т нар нь 2017 оны аравдугаар сарын 7-нд их хэмжээний бугын чив, дагзтай нь тайрсан бугын эвэр зэргийг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсаныг Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлжээ. Уг …
-
9 October
Энэ амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 552 дуудлага бүртгэгджээ
2017 оны 10 дугаар сарын 07,08-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 752 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 552 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 27 хүн гэмтэж бэртсэн байна. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 142 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна. Энэ амралтын өдрүүдэд …
-
9 October
Хотын дарга Москва хотод айлчилж байна
Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотод албан ёсны айлчлал хийж байна. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Москва хотын Ялалтын паркад байрлах “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Уг хөшөөг аугаа эх орны дайны үед Монголын ард түмнээс …
-
9 October
“Олон улсын охидын өдөр” энэ сарын 11-нд болно
Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Энэ жилийн “Олон улсын охидын өдөр”-ийг охидын боловсролыг чанартай эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудын охид хамтран багц үйл ажиллагаануудыг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион явуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготой байна. Тус …
-
9 October
НИТХ-ын дарга С.Амарсайхан тамгаа гардаж авлаа
Өнгөрсөн долоо хоногт завсарласан НИТХ-ын 11 дүгээр хуралдаан өнөөдөр үргэлжилж, НИТХ-ын даргаа сонгов. Хуралдаан 41 төлөөлөгчийн ирцтэйгээр эхэлж, НИТХ дахь АН-ын бүлгээс 1 цагийн завсарлага авснаар түр завсарласан юм. Завсарлага дуусч хуралдаан үргэлжлэхэд санал хураалтыг нууцаар явуулах тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн. НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явагдаж дүн гарахад төлөөлөгч Д.Баярсайхан 19, С.Амарсайхан 21 санал авсан байна. Ингэснээр НИТХ-ын …
-
9 October
3150 м2 нөхөөсний ажил гүйцэтгэв
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь хотын гол болон туслах замын засварын ажлын хүрээнд дараах замуудад нөхөөсний ажил хийж гүйцэтгэлээ. Үүнд “Дүнжингарав” худалдааны төвийн баруун талын авто замын зорчих хэсэг, Хүй долоон худаг дахь 17 байршилд нийт 152,6 м2 нөхөөс, Удирдлагын академи, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол, Цэргийн хотхон, Сонгинохайрхан дүүрэг Таван шар, Толгойт өртөө, Нарны зам, Цирк Усны гудамж, …
-
9 October
“Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал зохион байгуулж байна
Өнөөдөр Блю скай зочид буудлын Кристал танхимд “Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал зохион байгуулагдаж байна. Уг хурлыг Канадын гадаад хэргийн яам санаачлан Азийн сангийн санхүүжилтээр хийж буй бөгөөд хурлыг шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга, Хууль зүйн магистр Н.Ганбаатар удирдаж байгаа юм. Монгол, Канадын шүүх байгууллагын төлөөлөгчид болон Японы Токио хот дахь Мэйжи их сургуулийн …
-
9 October
НИТХ-ын даргыг сонгох хурлын үеэр “нүцгэлж” эсэргүүцлээ илэрхийлэв
НИТХ-ын даргыг сонгох хурал яг одоо үргэлжилж байна. 10 цагаас эхэлсэн уг хуралд 41 гишүүн оролцож одоогийн байдлаар АН-ын гишүүд нэг цагийн завсарлага аваад буй. Завсарлага авах болсон шалтгаанаа нэр дэвшигчтэй холбоотой асуудал байна хэмээн тайлбарлажээ. Харин хурал болж буй Хангарьд ордны гадаа нэгэн иргэн эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тухайлбал Хархорин захын гадна талд жижиглэн худалдаа эрхлэгч иргэн С.Мишгээ хурлын танхимд …
-
9 October
Маргааш “Softline Day-2017” олон улсын мэдээлэл технологийн чуулган болно
10-р сарын 10-нд буюу маргааш Corporate Convention centre-д Дэлхийд тэргүүлэгч Oracle, Microsoft, Kaspersky Lab, Positive Technologies, Ivanti, Indeed, Huawei, Bolorsoft, Commvault зэрэг үйлдвэрлэгчдийн экспертүүд туршлагаа хуваалцаж мэдээлэл хүргэхээр чуулах гэж байна. Орчин үед мэдээлэл технологийн хөгжил нь улс орны хөгжлийг илтгэх гол хүчин зүйлсийн нэг болсон билээ. Тэгвэл Монголын болон олон улсын мэдээлэл технологийн хэрэглээ, тогтолцооны түвшин ямар хэм хэмжээнд …
-
9 October
НИТХ-ын шинэ даргыг өнөөдөр сонгоно
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр 10:00 цагаас хуралдана. Тус хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг сонгох юм. НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ. МАН завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч ажлын бус цагтай таарч байгаа тул НИТХ-ын хуралдааныг өнөөдөр хийхээр шийдвэрлэсэн. НИТХ-ын даргаар хэн сонгогдох нь өнөөдөр тодорхой болно. Өнөөдөр нэр …
-
9 October
Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 09-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-15:00 цагт: 18, 20-р хороо, хороодын байр, Бэлхийн 48, 49-р гудамж, Сэлх, Сэлбэ, Цолмон, Хадат, Гүнжийн амны зуслангууд, 71-р сургууль, Мобиком, Сүхбаатар дэвшил, 166-р цэцэрлэг, эдгээрийн ойр орчмоор СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 2, 3, 4-р хороо 65, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл