Нийгэм

October, 2017

  • 12 October

    Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр маргааш тохионо

    Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.  Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий …

  • 12 October

    АТГ:Байгалийн нөөц ашигласны татвар болох 235.2 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй байна

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатараар ахлуулсан ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа агентлагуудын 2015, 2016, 2017 оны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын ажлын тайлангаа өнөөдөр хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон тус салбарын удирдах албан тушаалтнууд оролцов. Ажлын хэсэг тус салбарын хэмжээнд …

  • 12 October

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан өнөөдөр 15.00 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А зааланд болно. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц -Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, -Газар эзэмших эрх шилжүүлэх  /Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн эзэмшил газраас 6000 м2 газарт ажилчдын 512 айлын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар …

  • 12 October

    Сонсогчид дээрмийн гэмт хэргийг илрүүллээ

    Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянбүрд” зочид буудлын урд явж байсан Хөвсгөл аймагт оршин суух Б.Б-ийн гар утсыг Төв аймгийн харьяат Ш, БЗД-ийн харьяат Т нар согтуурсан үедээ айлган сүрдүүлж дээрэмдсэнийг Хууль сахиулахын их сургуулийн эчнээ 351-р дамжааны сонсогч, цагдаагийн ахлагч Д.Болорбаяр, сонсогч Т.Рэнцэнбадам нар шуурхай илрүүлэн харьяа Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна гэж Нийслэлийн …

  • 12 October

    Бид улс орон хил хязгаар хамаарахгүй залуучуудаа дэмжих хэрэгтэй

    -Бид энэ дугаарын зочноор “Young brain” хөтөлбөрийн Монгол улс дахь үүсгэн байгуулагчийг урьж оролцуулаад байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу? -Та өөрийгөө танилцуулахгүй юу? -Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. намайг Б.Жавзандорж гэдэг. “Young brain” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэн ажиллаж байна. -Та хөтөлбөрийнхөө талаар товчхон танилцуулбал Яагаад энэ хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх болсон бэ? -Манай Монголын нөхцөлд залуусыг дэмжсэн хөтөлбөр болоод …

  • 12 October

    С.Амарсайхан: Нийслэлийн Цагдаагийн газрын бааз суурийг бэхжүүлэх нь чухал

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид болон нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан зэрэг албаныхан  нийслэлийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд “Нийслэлийн Цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэх, орчин үеийн техник технологийн дэвшлийг …

  • 12 October

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 12-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 20-р хороо Гачуурт тосгон, Баянгол тохижилт, Тоосгоны үйлдвэр, иргэн Наранцэцэг, Баянмөнх, УБ Бодь-Буян, Рэндэр ХХК-ууд, эдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 17-р хороо Дамбадаржаагийн 60-83, Мобиком, Барилгын хэв хашмал, Зам сервис ХХК-ууд, 159-р цэцэрлэг, …

  • 12 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

    2017 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр …

  • 11 October

    УБТЗ-ын удирдлагад залилан, хулгайн хэргээр ял эдэлж байсан хүмүүсийг томилсон байжээ

    АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус зөвлөлийн дарга Г.Баасан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр Олон нийтийн зөвлөл энэ оны есдүгээр сарын 25-наас үйл ажиллагаагаа эхэлсэн. Нийт 25 өргөдөл, гомдол хүлээн аваад байна. УБТЗ-д ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалын томилгоо явагдсан гомдлыг хянан шалгалт дүн шинжилгээний хэлтэст хүргүүлснээр 10 дугаар сарын 02-нд хууль зөрчсөн томилгоог шийдвэрлэсэн …

  • 11 October

    Барилга хот байгуулалтын яам Төрийн жинхэнэ албан тушаалд 25 хүнийг хууль зөрчин гэрээгээр ажиллуулжээ

    Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Барилга, хот байгуулалтын яам болон түүний харьяа агентлагт ажилласан тайлан дүгнэлтээ өнөөдөр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон бусад удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хэлэлцүүлжээ. Барилга хот байгуулалтын яам нь улсын хэмжээнд 2015 онд нийт 15 яамнаас  шударга байдлын үнэлгээгээр 65,8 оноогоор буюу яам, …

  • 11 October

    Нийтийн тээврийн хэрэгсэлд дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг суурилууллаа

    Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн 378 жилийн ойг угтан хийж байгаа ажлын нэг нь иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өвлийн улиралд цонх цантаж, зорчигчдод хүндрэлтэй байдал үүсч, буух зогсоолоо андуурах асуудлыг шийдвэрлэх зорилгоор дуу хоолойгоор зогсоол зарлах автомат …

  • 11 October

    ЕБС-ийн сурагчдын амралт ирэх сарын 3-наас эхэлнэ

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдийн нэгдүгээр улирлын амралт хуваарийн дагуу ирэх сарын 3-наас эхлэн амрахаар боллоо. Тухайлбал нийслэл, орон нутгийн сурагчид 3-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай амрах юм байна. ЕБС-ын сурагчдын хичээллэх, амрах хугацаа 1 дүгээр улирлын амралт /Нийслэл/  -Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног 2 дугаар улирлын амралт -I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I …

  • 11 October

    “Чингис хаан” ОУНБ-д гал түймэр гарсныг хилчид унтраажээ

    Энэ сарын 10-ны буюу өчигдөр оройн  23:10 минутын орчимд “Чингис хаан” ОУНБ-ын явагчийн танхимд байрлах дэлгүүрт гал гарсныг хилчид илрүүлэн богино хугацаанд унтраалаа. Хэрэв энэхүү гал тархсан бол ОУ-ын нислэг саатаж нисэх буудлын хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй байсан аж. Галын тархалтыг тархалтыг богино хугацаанд унтраасан “Хилийн 0218”-р хилчдэд  ИНЕГ болон “Чингис хаан” нисэх буудлын удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

  • 11 October

    Б.Мягмар:Эрүүл мэндийн салбарын ажилчид ирэх онд бүсээ чангалахгүй

    Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр Олон улсын Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шаардлага хүргүүллээ. Энэ үеэр  Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Мягмараас  дараах зүйлийг тодрууллаа. -Танай холбооноос Олон улсын Валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт ямар  шалтгааны улмаас шаардлага хүргүүлсэн бэ ? – Энэ он гарсаар эрүүл мэндийн салбарын ажилчид цалингаа нэмэгдүүлэх …

  • 11 October

    Өнөөдөр олон улсын охидын өдөр

    Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Энэ жилийн “Олон улсын охидын өдөр”-ийг охидын боловсролыг чанартай эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудын охид хамтран багц үйл ажиллагаануудыг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион явуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготой байна. Тус …