Нийгэм

September, 2017

  • 21 September

    Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд зуны дугуйтай зорчихгүй байхыг сануулав

    Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замд нойтон цас орж замын зорчих хэсэг мөстсөн, хальтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох мөн хөдөө орон нутгийг зорих гэж байгаа бол зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.  Эх сурвалж: Замын цагдаагийн алба

  • 21 September

    Б.Бат-Эрдэнэ: Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна

    Багш нарын түр хорооноос өнөөдөр сануулах ажил хаялт буюу энэ сарын 21, 26-ны өдөр ажил хаях болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тус хорооны гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Багшийн цалин нэмүүлэх” түр хорооны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа. – Монгол улсын хэмжээнд сануулах ажил хаялт 60 хувьтай байна гэж ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл …

  • 21 September

    Иргэдэд ташаа мэдээлэл өгсөн ҮЭ-ийнхнийг хуулийн байгууллагаар шалгуулан гэв

    Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны  ҮЭ-үүдийн холбооноос  2017 оны есдүгээр сарын 19-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж хувь хүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл өгсөн тул  “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захиргаанаас албан ёсоор залруулга хийлээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” нь нийслэлийн Засаг даргын батлагдсан бүтцээр ажилладаг. Гурван баазтай байхад 1705 ажилтантай байсан бол нэгтгэл болноос хойш 1590 ажилтантай болж орон тоог бууруулан …

  • 21 September

    Ebarimt бүртгүүлсэн иргэний дансанд гэнэт таван сая төгрөг оржээ

    НӨАТ-ын буцаан олголтын хууль хэрэгжиж эхэлснээс хойш хоёр гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Зарим талаар сугалаа бүртгүүлээд буцаан олголтоо авах нь иргэдэд ашигтай ч гар дээрээс худалдан авалт хийсэн иргэд баримтаа авч чадалгүй хохирсоор үлддэг. Түүгээр зогссонгүй E баримтын сугалааны тохирол үргэлж маргаан дагуулж иргэдийн хардалт сэрдэлтийг төрүүлсээр ирсэн. Ингэх нь ч аргагүй биз. Өнгөрсөн жил гэхэд 400 саяын азтан тодорлоо …

  • 21 September

    Г.Баасан:Олон нийтийн хяналт бол хамгийн дээд хүч байдаг

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг тус зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүдэд өнөөдөр гардуулан өгөв. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 9 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр 30 дугаар зарлиг гаргаж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчилж …

  • 21 September

    Сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг хүлээж авсангүй

    “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”- ноос засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариу ирүүлээгүйн улмаас энэ сарын 21, 26-нд ажил хаяна гэдгээ тэд мэдэгдэж байсан. Уг шаардлагын хариуг засгийн газар, БСШУЯ-аас өчигдөр мэдэгдэл гаргаж багш нарын цалин нэмүүлэх түр хороонд хүргүүлсэн. Хариу мэдэгдэлд багш нарын цалинг ирэх 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс үе шаттайгаар 30 хүртэлх хувиар нэмэх талаар дурдсан байв. …

  • 21 September

    С.Одонтуяа: Ил задгай худалдаа хийхийг дүүргийн иргэд буруу гэж дүгнэсэн

    Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагааг Баянгол дүүргийн удирдлагууд зогсоогоод байгаа. Худалдаа эрхэлж байсан зарим иргэн уг шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлаад байгаа юм. Энэ талаар БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Э.Батбилэг, БГД-ийн ЗДТГ-ын Хуулийн тасгийн дарга П.Батбаяр нар  мэдээлэл хийлээ. “Дүүргийн Засаг дарга бол өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж буй бүх хууль, …

  • 21 September

    Зүүн Азийн II наадам Улаанбаатарт болно

    Зүүн Азийн Залуучуудын II наадмыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг даргад даалгаж, шаардлагатай санхүүжилтийг 2019 оноос эхлэн улсын төсөвт тусган, олон улсын хөтөлбөр, тусламжаас санхүүжүүлэх боллоо.

  • 21 September

    “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар  “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулж санхүүжүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 2021 он хүртэл хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдийн эсэн мэнд амьдрах, өсөлт хөгжлийг дэмжиж, тэдэнд ээлтэй, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ. Мөн авьяас чадварыг нь хөгжүүлэхийн зэрэгцээ …

  • 21 September

    Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгоно

    Засгийн газрын 2012 оны “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор болж байна. Нэмэгдлийг энэ сарын нэгний өдрөөс эхлэн төсвийн багцдаа багтаан олгохыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт …

  • 21 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 21-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 14-р хороо Алтайн 6 Т-2 Иргэн Содномжамц болон ойр орчмоор 11:00-18:00 цагт: 7, 10, 24-р хороо Зээлийн 24-27, 33-34-р гудамж болон ойр орчмоор. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар …

  • 21 September

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас …

  • 20 September

    Багш нарын цалинг ирэх оны нэгдүгээр сараас үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмнэ

    Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас багш нарын ажил хаялтыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МЭДЭГДЭЛ Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сануулах ажил хаялт зохион байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарч байна. Ажил хаялтыг зохион байгуулах, хөдөлмөрийн …

  • 20 September

    Хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууц ашиглалтад орууллаа

    Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр /ХХСҮ/-ийн хараагүй ажилчдын 90 айлын орон сууц бэлэн болж өнөөдөр оршин суугчдаа хүлээн авлаа. Барилгын ажил нь өнгөрсөн 2015 оноос эхэлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар улиралд ийнхүү бүрэн ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн аваад байна. Тус барилгын нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, …

  • 20 September

    85-р цэцэрлэгийн тааз нуржээ

    Өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгийн тааз нуржээ. Тодруулбал, угаалгын өрөөний дүүжин таазны дээрх дулаалгын ДСП хавтан чийг авч хүндрэн нурсан байна. Азаар хүүхэд бэртэж гэмтээгүй аж. Уг газарт мэргэжлийн хяналтын газраас ажиллаж байна. Улмаар тааз юуны улмаас нурсан эсэхийг тогтоох юм. Тааз нь нурсан өрөө өмнө нь хүйтэн байсан тул 2013 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар засаж дулаалан дулаан анги болгосон юм байна.