Нийгэм

June, 2017

  • 9 June

    Маргаашаас шөнийн тээвэр болон зуслангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлнэ

    Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн ШҮ:1 ”5 шар-Ботаник”, ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард”, ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС” чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилнэ. Тус чиглэлд үйлчилгээнд явах автобус 22.30 цагаас 01.30 цаг хүртэл явна. Мөн зуслангийн чиглэлийн зорчих эрэлтэд үндэслэн ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд 3 тээврийн хэрэгсэл, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис …

  • 9 June

    Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байна

    Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг нийслэлээс зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд авто машины болон явган хүний замыг хааж хаалт, хашаа барьсан, орц гарцыг хааж байрлуулсан бусад төрлийн объектуудын судалгааг гарган хугацаатай мэдэгдэл өгч, газар …

  • 9 June

    Баянхошуунд баригдах 212 айлын орон сууцны шавыг тавилаа

    “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх “ТОСК-999” төслийн нээлт буюу барилгын шав тавих ажиллагаа өнөөдөр боллоо.  Шав тавих үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад албаныхан, инженер техникийн ажилтнууд оролцов. НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийг орон сууцжуулах …

  • 9 June

    Төв цэнгэлдэхийн бэлтгэл ажил 60 хувьтай байна

    Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Тэд эхлээд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллав. Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын бэлтгэл ажил 60 хувьтай байгааг цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Т.Нямдаваа хэллээ. Цэнгэлдэхийн …

  • 9 June

    Н.Чинбат:Үндсэн хуулийн цэцийн гишүүн боллоо

    Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хулийн 17 дугаар зүйлийн 17.3.7, 25 дугаар зүйлийн 25.2.9, 25.3 дахь хэсэгт зааснаар Улсын Дээд …

  • 9 June

    Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

    Нийслэлийн нутаг дэвсгэрт 2017 он гарсаар 12 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна. Эдгээр түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын 900 гаруй албан хаагч /давхардсан тоогоор/, 88 автомашин хүч хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Гал түймэрт  93,5 га газар өртсөн байна. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын зүүн дээд хэсэгт гал гарсан дуудлага 10:00 цагийн орчим нийслэлийн Онцгой …

  • 9 June

    Торгуулийн төлбөр төлөхөд хүндрэлгүй боллоо

    Цагдаагийн байгууллагаас ажил, үйлчилгээгээ нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцүүлж, амар тайван амьдралын баталгааг хангахад чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь бэлэн бус торгуулийн системийг нэвтрүүлсэн явдал юм. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологи, холбооны төвөөс иргэдэд бэлэн бус хэлбэрээр ногдуулсан торгуулийн төлбөрийг төлөхтэй холбогдсон хүндрэлийг арилгах, иргэдэд ойр, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор www.torguuli.police.gov.mn цахим хуудсыг шинээр боловсруулж, үйл ажиллагаанд …

  • 9 June

    С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурал болно

    С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал зургаадугаар сарын 16-ний өдрийн 09:00 цагт Улсын Дээд Шүүхэд болохоор товлогджээ. Шүүх хурлаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, шүүгдэгч Т.Чимгээ, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм байна. …

  • 9 June

    Өмгөөлөгч Г.Батбаярын ой санамж нь зүгээр байгаа даа

    Өмгөөлөгч гэхээсээ илүүтэй 50 саяын Г.Батбаяр гэж ярих хүмүүс цөөнгүй болжээ. Ямар нэгэн хэргийг өмгөөлж, хууль эрхзүйн тусалцаа үзүүлсэн нь тун эргэлзээтэй. Сайд асан Х.Тэмүүжингийн “сайн дүү” Г.Сарангэрэлийг өмгөөлж анх нэр нь тодорсон гэхэд болно. Г.Батбаярыг тэр л үеэс эхлэн танихгүй, мэдэхгүй хүнгүй болсон. Задарч яваа өсвөр насны охин гэдэг ойлголтыг олон нийтэд өгчихөөд шоронд явуулсан даа хөөрхий. Энэ ч яахав. …

  • 9 June

    Ж.Эрдэнэбат: Хар тамхины хэрэглээ түүний хор хөнөөлийг таслан зогсооход хүн бүрийн сэтгэл, зүтгэл, оролцоо хэрэгтэй

    Төрийн ордны Их танхимд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган болж байна. Чуулганд  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө. Та бүхний энэ өдрийн амгаланг эрин мэндчилье. Эрүүл бие, саруул ухаантай иргэн …

  • 9 June

    Хятадын нэрт аялагч Сун Жиен Монголын талаар юу хэлэв

    Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен манай улсад аяллаа. Тэрбээр дэлхийн 105 орноор аялсан бөгөөд 106 дахь нь Монгол Улс байв. Тухайн улсын Засгийн газрын дэмжлэгээр аялдаг бөгөөд аялал жуулчлалын салбарыг нь сошиал орчинд сурталчилж жуулчдын анхаарлыг татдагаараа тэр олон улсад нэр хүндээ олсон юм. Ийнхүү Хятадын нэрт аялагч, блогч, нийтлэлч Сун Жиен Монголын тухай юу өгүүлснийг хүргэж байна. МОНГОЛД …

  • 9 June

    Гадаадад байгаа Монгол иргэд энэ Бямба, Ням гарагт саналаа өгнө

    Гадаад улсад байгаа иргэд  салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10,11-ний өдөр  очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд  саналаа өгнө. Өчигдөр Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс салбар комиссын бүрэлдэхүүнтэй онлайн хурал хийж бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонсов. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал …

  • 9 June

    Монголчууд эвтэй байхдаа л эвгүй шүү

    Би М.Энхболдыг сайн мэдэхгүй. Нөгөө хоёр шигээ шоу, жагсаал хөтөлдөггүй, УИХ-ын уйтгартай хурал даргалдаг М.Энхболдыг мэдэх боломж ч байгаагүй. “Танайд хоноё” Алтантүрүүг гэртээ ганц удаа ор засаад унтуулчихаагүй, селфи хийж шоуддаггүй, “Сэрээд, босоод ” гэж жиргэдэггүй хүнийг би яаж  мэдэх юм бэ. Өөрийн намтай эвгүй хүн өөр намтай эвтэй байх уу? Би М.Энхболдыг сайн мэдэхгүй ч гэсэн сонгоно. М.Энхболдыг  сонгох гэхээсээ амьдралаа л бодож байна. Үнэндээ М.Энхболдоос өөрөөс …

  • 9 June

    Сүхбаатарын талбайн урд 200 автомашины зогсоол нээгдэнэ

    Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайд орчин үеийн технологи бүхий 200 машины зогсоол байгуулж байна. Зам барилгын ажлыг “Ю Би констракшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа бөгөөд зам талбайн ажил буюу 6650 м2 хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийж байна. Замын ажил энэ сарын 4-ний өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар …