Нийгэм

August, 2017

  • 7 August

    Хуулийн зөвлөх ажилд авна

    Тавигдах шаардлага: Хууль эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, 2-оос дээш жил ажилласан ажлын туршлагатай /хуулийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно./ 30-аас дээш насны байх. Анкетыг /CV/-г info@mnbctv.mnцахим хаягаар илгээж болох ба дэлгэрэнгүй мэдээллийг 8806-1671 дугаараас лавлана уу.

  • 7 August

    Увс аймгийн Тариалан суманд хүчтэй газар хөдлөлт болжээ

    Увс аймгийн Тариалан суманд газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн ням гаригийн 13:27 цагт тус сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т Тарвагатай багийн “Оорог” гэдэг газар 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “иргэдэд чичирхийлэл …

  • 7 August

    Аавуудын баяр маргааш тохионо

     “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” санаачлан 2005 оноос эхлэн наймдугаар сарын наймны өдрийг “Аавуудын баяр” болгон зохион байгуулах болсон билээ. Энэ өдрийг ёс зүйн хүндэтгэлийн өдөр гэж хэлж болох юм. Мөн аав нар үр хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэр хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж цэгнэх өдөр ч гэж хэлж болно. Энэхүү өдрийг сүүлийн жилүүдэд гадаадад байгаа монголчууд мөн тэмдэглэдэг болсон байна. …

  • 7 August

    Үерийн аюултай бүсээс нүүхийг сануулав

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны наймдугаар сарын эхний 10 хоногийн байдлаар төвийн бүсийн ихэнх нутгаар түр зуурын дуут цахилгаант аадар орж, салхи зарим газраараа 10-12 м/с хүрэх төлөвтэй байна. Иймээс  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд гэнэтийн үер ус, мөндөрөөс сэрэмжтэй байж үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна. Түүнчлэн: Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, …

  • 7 August

    Таван түймрийг цурманд оруулжээ

    Улсын хэмжээнд энэ сарын 07-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 162 удаа, нийт 179 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 64.2 хувиар өссөн, …

  • 7 August

    Хотын дарга 14 дүгээр сургуулийн барилгын ажлыг дуусгаж, энэ хичээлийн жилд ашиглалтад оруулахыг үүрэгдэв

    Нийслэлийн хэмжээнд нийтдээ 108 тэрбум төгрөгийн өртөг бүхий 89 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Үүнээс 3770 ортой 26 цэцэрлэг 34.3 тэрбум төгрөг, 8120 хүүхдийн суудалтай 12 сургуулийг 67.4 тэрбум төгрөгөөр барьж байгаа юм. Үүнээс 1465 ор бүхий 12 цэцэрлэг, 7800 хүүхдийн суудал бүхий 10 сургуулийн барилга энэ онд ашиглалтад орох юм. Мөн 21 сургууль, 30 цэцэрлэгийн засварын ажил бүрэн …

  • 7 August

    Улсын их дэлгүүрийн урд барилга барихгүй

    Хотын захиргаанаас “Автомашингүй гудамж” төслийг санаачлан Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд газар доорх үйлчилгээний байгууламж барихаар болоод буй. Өдгөө тохижилтын ажлыг нь хийхээр барилгын ажлыг эхлүүлжээ. Газар доорх байгууламж ашиглалтад орсны дараа тодорхой гаригт түүгээр машин зорчуулахгүй байх зохицуулалт хийх аж. Тэнд байгуулах бүтээн байгуулалтын талаар Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрынхнаас тодруулахад “Уг байгууламжийг дараа жил ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. …

  • 7 August

    Өмгөөлөгч Г.Батбаярыг олоод өгөөч

    …Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг хэдэн өдрийн туршид тагнаж, чангасан гэнэ… УИХ-ын гишүүн айл хоночихоод гарч явах замдаа гэрийн эзэн бүсгүйг хүчиндээд гараад явчихаж… С.Зориг агсныг хөнөөсөн хүмүүст ялын дээд хэмжээ оноолоо. Гэвч захиалагчийг нь хэн ч олж тогтоосонгүй… МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамба авлига авсан хэргээр таван жилийн ял сонсчихлоо. Гэвч санхүүжилт босгож ир гэдэг үүрэг даалгавар өгсөн хүн нь …

  • 7 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 07-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд 10:00-16:00 цагт: 7-р хороо 29, 30, 30А, 31, 115, 116, 118 байр, 97-р сургууль, Хобби Фиш, Алтан овоо СӨХ, Батхангай өргөө ХХК, иргэн Жавзан, Мягмарцэрэн, Дашцэрэн, Банзрагчсүрэн, Лхагважав АОС, Эрүүл мэндийн 10-р төв …

  • 7 August

    Таксины жолоочийг дээрэмдэх гэж оролдсон залуучууд баригджээ

    Долдугаар сарын 27-ны өдөр таксины жолооч З-г гурван залуу бүлэглэн суудлын бүсээр хоолойг нь боож, гарыг нь хутгаар олон удаа зүссэж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн урдаас такси барьж, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны орчим гэр хорооллын хүнгүй газар дөхөж ирмэгц хөлчүүрхсэн гурван залуу хоорондоо үл мэдэх яриагаар ярьж эхэлсэн байна. Ийнхүү хүнгүй газарт зогсохыг таксины жолооч З-оос хүсчээ. Таксины жолооч …

  • 7 August

    Туул, Улиастайн гол дагуу 20 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан  энэ  сарын 5-ны өдөр Туул, Улиастайн гол дагуух нийт 30 километр газрын хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг болон Батлан хамгаалах Их сургуулийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй …

  • 7 August

    Р.Пүрэвдагва Даншигийн “Даян аварга” боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулсан “Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин соёлын наадам хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Наадамд хүчит 256 бөх барилдаж, Архангай аймгийн Бүлган сумын харьяат Даншигийн аварга Р.Пүрэвдагва гурав дахь удаагаа түрүүлэн Даншигийн даян аварга цол хүртлээ. Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хярьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан …

  • 7 August

    Талийгаач хээрээс олсон сумаа чулуугаар цохисноос дэлбэрч амиа алджээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 4-ны өдөр   Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзан, Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн дэргэдүүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл сонслоо. 2017 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 10 минутын орчимд сургалтын төвд сургалт хийж байсан цэргийн албан хаагчдад нутгийн иргэд хандаж, сургалт болж байгаа газраас баруун …

  • 7 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын …

  • 5 August

    Даншиг наадмыг үзэхээр 3000 гаруй жуулчин иржээ

    “Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээний нээлт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Нээлтийн эхэнд Тарнийн гүн ухааны бэлгэдэл  болон Соёмбот тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт залав. Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. Энэ нь ХҮII зууны үед болон 1911-1912 онд Манжийн эсрэг үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан …