Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойд зориулж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас Хангарди ордоны гаднах авто зогсоолын зорчих хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд автомашины ил зогсоолыг стандартын дагуу тохижуулж, 64 авто машины зогсоолтой байсныг нэмж 89 авто машины зогсоол болгосны дотор хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулсан хоёр зогсоол хийсэн байна. …
Нийгэм
September, 2017
-
28 September
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг томиллоо
Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томиллоо. Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй, улсад 29 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллажээ. Томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм.
-
28 September
Д.Оюунхорол: Төрийн ажил нэг ч хором зогсох ёсгүй
БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -МАН-ын бага хурал болж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Засгийн газрын гишүүн байсны хувьд Засгийн газраа огцруулж, шинэ Ерөнхий сайдыг тодруулж байгаа энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байгаа вэ? -МАН дүрмийнхээ дагуу Намын бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Манай нам ардчилалтай нам. Олонхийн шийдвэрээ хүлээн зөвшөөрөөд хамтран …
-
28 September
Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс байгуулж, мал, мах экспортолно
Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс бэлтгэсэн мал, мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах бэлчээр, тэжээлийн газрыг холбогдох хуульд нийцүүлэн олгож, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, …
-
28 September
Саудын Арабт эмэгтэй хүн жолоо барихыг зөвшөөрлөө
Эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал байдаг Саудын Арабт сүүлийн үед тэдний эрхийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсаар байна. Тухайлбал хамгийн сүүлд эмэгтэй хүн жолоо барихыг зөвшөөрчээ. Холбогдох тушаалд Саудын Арабын хаан Салмин ибн Абдуль-Азид аль Сауд гарын үсэг өчигдөр зурсан байна. Тус улс нь эмэгтэй хүн жолоо барих эрхийг хориглосон цор ганц орноор тодорч байлаа. Дээрх шийдвэртэй холбогдуулан хууль дүрмийг улам боловсронгуй болгох ажлыг хэлэлцэхээр тусгай хороо байгуулах юм байна. Улмаар ирэх оны зургадугаар сараас эхлэн …
-
28 September
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 28-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: УСУГ-ын худгууд, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09.30-17.00 цагт: Цөмийн Энергийн газрын зуслан 11:00-18:00 цагт: Зайсан орчмоор, ШШГЕГ-ын харьяа хорих анги, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 17-р хороо Өнөр хороолол 33, 34А, Б, 61-р байр, 16-р хороо Өнөр хороолол 24, 25, …
-
28 September
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ.Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс …
-
27 September
БГД-ийн засаг дарга С.Одонтуяагийн шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарлажээ
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагаа зогсоосон талаар мэдээлэл хийсэн. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа эрхэлж байсан зарим иргэн уг шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлаад байгаа юм. Энэ оны долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд зөвшөөрөлгүй газар ил задгай худалдаа хийхийг хориглох заалт …
-
27 September
“Хатуу хог хаягдал боловсруулах” төслийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтарч хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Фил Беннетт болон бусад албаныхныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийн талаар онцлон ярилцсан юм. Тус төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын хог хаягдлын судалгааг хийж, төсөл хөтөлбөрөө боловсруулж дуусчээ. “Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлыг боловсруулах, …
-
27 September
С.Бямбацогт: Хуулийг судалгаа шинжилгээнд суурилж гаргана
Хууль сахиулах салбарын гадаад болон дотоодын эрдэмтэн судлаачид нэгэн дээвэр дор цуглаж “Хууль сахиулах үйл ажиллагаа онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцож, санаа оноогоо нээлттэй хэлэлцэж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт оролцож, үг хэллээ. С.Бямбацогт сайд хэлсэн үгэндээ “Монгол Улсын төр засаг эрх зүйт төрийг улам төлөвшүүлэн хөгжүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Харин эрх …
-
27 September
Ерөнхийлөгч ”Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага” форумд оролцогчдод илгээлт хүргүүлэв
Монголын Үндэсний телевиз анхны эфирээ цацсаны 50 жилийн ойн өдрийг тохиолдуулан МҮОНРТ-ээс зохион байгуулж буй “Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын форум Корпорэйт Конвейшн төвд өнөөдөр болж байна. Олон улсын форумд оролцогчдод зориулан илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул уншиж сонордууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд “Олон улсын чуулганы хүндэт зочид төлөөлөгчид …
-
27 September
Л.Энх-Амгалан:Улсын эмнэлэг санхүүгийн эрх мэдэлгүй учраас хувийн эмнэлгийн хажууд шоовдор хүүхэд шиг болсон
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эмч, эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хөндөн ярилцсан байна. Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Цалингаа 50 хүртэлх хувь нэмэгдүүлэх шаардлага бол нэг талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг хөндөж буй боловч цаанаа улсын эмнэлгээс үйлчилгээ авдаг олон мянган иргэдийн эрүүл мэндийн чанартай үйлчилгээний …
-
27 September
Монголд хуурамч бичиг баримтаар 17 жил амьдарсан хятад иргэнийг албадан гаргав
Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад байх визийн хугацааг 6335 хоног буюу 17 жил 04 сар 10 хоног хэтрүүлэн, хуурамч бичиг баримт ашиглан амьдарч байсан БНХАУ-ын нэгэн иргэнийг албадан гаргасан байна.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа аливаа гадаадын иргэн нь хууль тогтоомжийг сахин биелүүлж, хуульд заасны дагуу бүртгүүлэх, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хугацаанд оршин сууж, уг хугацаандаа тус улсаас гарах …
-
27 September
Нийслэлийн 60 тэрбумын фракцийн сүүлийн найдвар Д.Баярсайхан
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйгын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн хуралдаанд оролцсон 38 төлөөлөгчийн 81,82 хувийн саналаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүний дараа НИТХ-ын шинэ даргыг сонгох асуудлын хүрээнд нийслэлийн МАН-ын бүлгээс Д.Баярсайхан төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэн байна. Д.Баярсайхан гэж хэн вэ? Дархан хотын Политехникын сургууль, Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын академийг тус тус …
-
27 September
“ICT-EXPO-2017” үзэсгэлэнг 60 гаруй мянган хүн үзжээ
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд энэ сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд энэ жил төрийн болон хувийн хэвшлийн 50, гадаадын хоёр байгууллага оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав. Уламжлал ёсоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж, үүрэн операторын Мобиком, Скайтел, Юнител …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл