Нийгэм

June, 2017

  • 7 June

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Японы “Никкэй CNBC” телевизэд ярилцлага өгөв

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Токио хотноо болж буй “Азийн ирээдүй” форумд оролцлоо. Азийн улс орнуудын хөгжил, бодлогын зангилаа асуудлуудыг хэлэлцдэг энэхүү форумын 6 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойшхи хуралдаанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил илтгэл тавьж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, …

  • 7 June

    Т.Мэндсайхан: Хуулиуд албан ёсоор нийтлэгдээгүй нь бэлтгэл ажилд хүндрэл учруулж байна

    Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл хангагдсан эсэх талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас тодрууллаа. –Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил, Зөрчил шалган шийдвэрлэх тухай зэрэг шинээр батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг шүүх хэрхэн хангаж байна вэ? -Эрүү, захиргааны хэргийн шүүхүүд эдгээр хуулийг хэрэгжүүлэхийн тулд …

  • 7 June

    Нийслэл хот цэцгэн гоёлоо өмслөө

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр “Хот тохижилтын газар “ болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран 15000 м2 талбайд цэцэгжүүлэлт хийж эхлээд байна.  Энэ жилийн цэцэг тарилтын ажил 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 15 ны хооронд хийгдэнэ.

  • 7 June

    Улаанбаатарт 21-23 дулаан байна

    2017 оны 06 дугаар сарын 06-ны 20 цагаас 06 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм өдөртөө 18-23 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө …

  • 6 June

    Б.Оюумаа: Нэр дэвшигчдийн сурталчилгаа 19 хоногийн туршид үргэлжилнэ

    Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа. -Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Сурталчилгааны арга, хэлбэрийн талаар болон сурталчилгаа явуулахад юуг анхаарах вэ? -Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс 19 хоногийн туршид үргэлжилж энэ сарын 24-ний өдөр дуусна. Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар …

  • 6 June

    “Эвийн хадагтай ээжүүд” бид долоодугаар сарын нэгнийг мартаагүй

    Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Эвийн хадагтай эмэгтэйчүүд” сэдэвт хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө. “Эвийн хадагтай эмэгтэйчүүд” уриан дор нэгдсэн 200 гаруй эхчүүд эмэгтэйчүүд тус хурлыг зохион байгуулсан бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй өрсөлдөгчдөд зөв шударгаар өрсөлдөхийг уриалж, хэн нэгнийг гүтгэн доромжлохгүй байх, ард иргэд болон хүүхэд залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж эв эеийн хичээж соёлтой өрсөлдөхийг уриалсан …

  • 6 June

    Орон сууц болон гэр хороолол доторх замын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

    Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг Хорооллын доторх замд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр явна” гэж заасан байдаг. Сүүлийн үед орон сууц болон гэр хорооллын доторх замд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлсний улмаас байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүд, явган зорчигчдыг мөргөж гэмтээх явдал нэмэгдэж байна. МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Жолооч тээврийн хэрэгслийн …

  • 6 June

    Өмгөөлөгч Г.Батбаярыг өмөөрөгч Ш.Түвдэнбалжир өөрийгөө “захиалгаар ажилладаг” гэдгээ нотоллоо

      Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир, “Ноён уулаа аварья” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмин гэгдэх хүмүүс нэгэн цагт шударга өмгөөлөгч Г.Батбаярыг өмөөрч, мэдэгдэл хийж байлаа. Үйлчлүүлэгчээ залилж, 2 сая төгрөг авсан. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн хүнийг шударга өмгөөлөгч гэж тэд нэрлэсэн. Мөн өөрсдийн хийж буй үйлдэл нь ч шударга болохыг хэлж, болохгүйд хүрвэл Г.Батбаяр өмгөөлөгчийнхөө өмнөөс хоолойгоо хэрчихэд ч …

  • 6 June

    120 мянгат орчим тоггүй байна

    Хан-Уул дүүргийн зарим хэсэгт өчигдөр оройноос хойш тоггүй байна. Тухайлбал 120 мянгат, Зайсан, 19 дүгээр хороолол орчмоор тог тасарсан бөгөөд шалтгааныг нь тодруулахад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний дэд станцад гэмтэл гарсантай холбоотой ажээ. Тог хэзээ ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Дэд станцын гэмтэл учраас хугацаа хэрэгтэй гэдгийг УБЦТС ТӨХК-иас мэдээллээ. Зургаадугаар сарын 5-нд буюу өчигдөр 17:00-18:00 цагийн орчимд Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын Их …

  • 6 June

    Монголын эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг Ерөнхийлөгч байна

    2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд “Даяаршсан дэлхийд Монгол өөр замаар, ганцаараа явна гэвэл хаа ч хүрэхгүй. Тиймээс хоёр хөрш болон дэлхийн улс түмэнтэй эрх тэгш, найрсаг харилцааг улам хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ ээ. Монголын хууль, монголчуудын эрх ашигт нийцэж, шинэ технологи, инновацийг ашиглах, эх байгальд хор хөнөөлгүй аливаа хөтөлбөр, төслийг бүрэн дэмжинэ. Хяналт, шаардлагыг маань биелүүлж, хөгжлийн …

  • 6 June

    Сонгуулийн сурталчилгааны үеэр дараах зүйлсийг хориглоно

    Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс ХОРЬ хоногийн өмнө буюу өнөөдөр /2017-06-06/- өөс  эхлүүлнэ. Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны арга хэлбэрийг хуульчилсан байдаг. ·         сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, ·         сурталчилгааны зурагт самбар байрлуулах, ·         сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх, ·         ухуулах байр ажиллуулах, …

  • 6 June

    Мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийссан гэв

    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороо өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа Төрийн ордонд хийлээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын гуравдугаар сарын 7-ны өдрийн 77 дугаар тогтоолоор баталж, ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан Үндэсний хороог байгуулсан юм. Үндэсний хорооны даргаар ХЗДХ-ийн сайд, орлогч даргаар Эрүүл мэндийн дэд сайд, гишүүдэд нь БОАЖ-ын дэд сайд, …

  • 6 June

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм өдөртөө 16-21 хэм Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө 24-29 хэм бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 …

  • 5 June

    П.Батбаатар:Сонгуулийн санал тоолох машин худалдаж авахтай холбоотой гомдлыг шалгаж байгаа

    ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа П.Батбаатартай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. -Он гарсаар нэлээд хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, хагас жил шахуу. Эрүүгийн нөхцөл байдал энэ хугацаанд ямар байв? -Монгол Улсын хэмжээнд оны эхний таван сарын байдлаар 11022 гэмт хэрэг бүртгэгдсэний 7036 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг …