Нийгэм

May, 2017

  • 3 May

    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг гардуулав

    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга болж, уг санал асуулгаас гарсан зөвлөмжийг Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр (2017.05.03) гардуулав. Энэ арга хэмжээнд Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров болон бүх гишүүд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг …

  • 3 May

    Хотын дарга Цусны төвийн үйл ажиллагаатай танилцаж, цусаа хандивлалаа

    Манай улс 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгосон. Энэ сарын цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон НЗДТГ, МУЗН-тэй хамтран тэмдэглэхээр болсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр хотын дарга болон НЗДТГ-ын удирдлагууд …

  • 3 May

    Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт үргэлжилж байна

    Нийслэлийн Налайх дүүргийн ногоон бүсэд аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг хийж байна. Хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй уг шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх …

  • 3 May

    ГХ-ны сайд Ц.Мөнх-оргил Европын холбоонд айлчлав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Европын Холбоонд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Фредерика Могеринитэй уулзаж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхав. Түүнчлэн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Парламент дахь Төв Ази, Монголын бүлгийн тэргүүн Ивета Григуле болон …

  • 3 May

    Цэргээс халагдсан дайчид ажлын байртай болж байна

    Нийслэлд цэргийн албаны хугацаа дуусган халагдсан дайчдыг хүлээн авч, ажлын байранд зуучлах ажлыг энэ сарын 1, 2-нд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, ажил олгогч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Уг үйл ажиллагаагаар 800 гаруй ажлын байр санал болгосноор цэргээс халагдсан дайчдын 37 хувь нь ажлын байртай болж, шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн 7.5 дах …

  • 3 May

    Хүчтэй салхи шуургатай үед замд гарахгүй байхыг анхааруулж байна

    Энэ сарын эхний хагасын дунд үеэр ихэнх нутгаар салхи 18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ. Манай орны гол мөрний хаврын шар усны үерийн оргил үе гол төлөв 5 дугаар сарын эх ба дунд үеэр ажиглагддаг.  Энэ жил ихэнх  гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх …

  • 3 May

    Олон жил гацсан Түлэнхийн төвийн ажил эхэллээ

    2009 оноос МХЕГ-ын дүгнэлтээр тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон байсан ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтэд Кувейтийн Засгийн газраас 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор болж, зогсонг байсан ажил урагшиллаа.       Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Кувейтийн сангаас олгож буй 8 сая ам.долларыг Түлэнхийн төвийн барилгын ажилд үр дүнтэй зарцуулахаар болж байна. Бид 6,8 сая ам.долларыг барилгадаа, 1,2 сая ам.долларыг …

  • 3 May

    Эрх чөлөөгөө хамгаалахын тулд оюун санаагаа хурцлахыг хүн бүрт уриалж байна

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Юнеско-ийн ерөнхий захирал Ирина Боковагаас ирүүлсэн илгээлт Эгзэгтэй цаг үеийн хурц оюун ухаан – Энэ  бол 2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн сэдэв юм. “Мэдээллийн эрх чөлөөнд хаа сайгүй заналхийлж буй шинэ дэлхий ертөнцийн аймшигт шуургыг зөвхөн тусгаар тогтнол, зан чанар, бодит байдал, сэтгүүлчийн болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн сайн шүүлтээр даван туулж чадна”. 1986 …

  • 3 May

    М.Энхболд:Сэтгүүлчийн ажил үйлсийн зам мөр бартаатай хэрнээ бахархалтай

    Эрхэм сэтгүүлчид ээ, Хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтнууд аа, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их  Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин  сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, үзгэн хөлөг тань  шандастай байхын ерөөл өргөе. Чөлөөт хэвлэлийг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэх, шударга ёсны дуу хоолой болох,  иргэн түмний нийтлэг эрх ашгийг төлөөлөх, буруу  бусармаг бүхнийг илчлэн тэмцэхийн төлөөх  сэтгүүлчийн …

  • 3 May

    Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгоход Сангийн яамнаас татгалзах зүйлгүй гэжээ

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн /2017.05.02/ хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хийсэн. Нийгмийн бодлого, …

  • 3 May

    Гадаад паспорттой холбоотой тэмдэгтийн хураамж төлөхийн тулд заавал банк руу явах шаардлагагүй боллоо

    Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн үйл ажиллагаагааг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машиныг үйлчилгээндээ туршилтаар ашигласан. Тэгвэл тус зорилтын хүрээнд эхний ээлжинд гадаад паспортын үйлчилгээнд пос машиныг ашиглаж эхэллээ. Ингэснээр иргэд гадаад паспорттой холбоотой тэмдэгтийн хураамжийг төлөхийн тулд заавал банк руу явж, очер дугаарт зогсон цаг хугацаагаа алдах шаардлагагүй боллоо. Цаашид бүртгэлийн бүх …

  • 3 May

    НӨАТ-ын сугалаанд хожсон бол тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ илгээхийг анхаарууллаа

    Хэрэглэгч та ebarimt.mn-д цахим системд сугалаагаа бүртгүүлж азтан болсон бол дараах хоёр үйлдлийг заавал хийх ёстой. 1.500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэд ebarimt.mn системд тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээнэ. 2. 500 мянган төгрөгөөс дээш сугалааны хонжвор таарсан иргэд хүсэлтээ баталгаажуулж, орон нутгийн иргэд харьяа аймгийн татварын хэлтэст, Улаанбаатар хотын иргэд биеэр ТЕГ-ын Татварын орлогын газарт ирэх ёстой. Ингэхдээ …

  • 3 May

    Баянзүрхчүүд бүх нийтээрээ мод тарихыг уриалав

    Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тавдугаар сарын 13,14-нд тохиож байна. Уг өдөр …

  • 3 May

    УИХ-ын гишүүд байлдааны буудлагатай хээрийн сургууль үзэж, Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай танилцлаа

    Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өчигдөр Зэвсэгт хүчний жанжин штаб, харьяа анги салбаруудад, онцгойлон Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллалаа.  Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн,  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэл, Б.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа, Н.Оюундарь, А.Сүхбат, Д.Цогтбаатар нар оролцов. …

  • 3 May

    Картаа уншуулаагүй тохиолдолд 1000-5000 төгрөгөөр торгож байна

    Өнгөрсөн сарын 1-нээс эхлэн иргэд нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн картаар үйлчлүүлдэг болсон. Энэ нь жолооч нар болоод зорчигчдод илүү амар болсон байна. Бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг байхад иргэд уранхай мөнгө хийдэг, жолооч нар мөнгөний савнаас хулгай хийдэг, нийтийн тээвэр ашиггүй ажилладаг гэх мэт хүндрэлүүд үүсдэг байв. Харин картын системд шилжсэнээр энэ бүгд арилсан аж. Нийслэлийн Тээврийн газраас өдөр бүр 27 байцаагч …