Нийгэм

May, 2017

  • 5 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 05-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:00 цагт: 5-р хороо 5-р хорооллын 80, МУИС-ийн 1, 7, 30, 42, 50/1-2 р байр, 52, 146-р цэцэрлэгүүд, ОЭЗИС УБ хотын салбар, ФГУП госзагрансобтвенность, Отгонтэнгэр их сургууль, АТС-45, Одон орон геофизик судлалын төв болон эдгээрийн ойр орчмоор …

  • 5 May

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь талын нутгаар салхи шуургатай байна. 2017 оны 05 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Хөвсгөл, Хэнтэйн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, говь тал, хээрийн бүс нутгаар секундэд …

  • 4 May

    Н.Учрал: Эмч, багш нарын эрхийг зөрчиж байна

    УИХ-ын гишүүн Н.Учрал Улсын Их Хурлын чуулганаар Төрийн албаны тухай хууль хэлэлцэх үеэр Эмч багш нарын цалин, хөлс нийгмийн баталгааны талаар байр сууриа илэрхийлэв. Түүний илэрхийлсэн байр суурийг видеогоор хүргэж байна. https://www.facebook.com/N.Uchral/videos/1301962479858515/

  • 4 May

    Сэтгүүлчдийг шалгах биш сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийн асуудлыг шалгадаг болооч

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн Undesten.mn, BreakingNews.mn, Zindaa.mn сайтуудыг цагдаагийн байгууллагад өгч, сэтгүүлчдийг өөрийг нь гүтгэлээ хэмээн гомдол гаргаж, дарамталсантай холбогдуулан Монголын Сайтын Холбоо /МоСаХ/ гишүүн сайтуудынхаа эрхийг хамгаалах үүднээс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хурал 13:00 цагаас “MNBC” кабелийн телевизийн байран дахь “Live conference center” хэвлэлийн бага хурлын танхимд болсон юм. Хуралд МоСаХ-ны ерөнхийлөгч Э.Батхүү болон Undesten.mn, BreakingNews.mn, Zindaa.mn, Paparatsi.mn сайтын удирдлагууд …

  • 4 May

    Монгол Дагуурын дархан цаазат газрыг Юнескогийн дэлхийн өвд бүртгүүлнэ

    Дэлхийд зайлшгүй хамгаалах шаардлагатай 200 эко бүс нутгийг “Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сан”-гаас тодорхойлсон байдгийн нэг нь Дагуурын эко бүс нутаг юм. Энэхүү эко системийг цогцоор нь хадгалан авч үлдэх, хамгаалах нь зөвхөн нэг улсын төдийгүй олон улсын түвшинд хамтран хамгаалах нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, олон улсын дагуурын дархан цаазат газрыг анх Монгол Улсын Байгаль орчны яам, ОХУ-ын Байгалийн …

  • 4 May

    С.Батболд: Инновацийн бүс нутаг, дагуул хотыг үүсгэн байгуулах том зорилт тавиад байна

    “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” олон улсын бага хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хотын хөгжил, хөрөнгө оруулалтын бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Уг илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улаанбаатар хотын харилцаат, хамтын ажиллагаатай хотууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид аа, Эрхэм Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч өө, Эрхэмсэг хатагтай, …

  • 4 May

    Ц.Сандуй: Хотын эрх зүйн орчны шинэчлэл хийх шаардлага байна

    НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хуралд НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй “Хотын хөгжлийн өнөөгийн байдал, тогтолцооны болон эрх зүйн шинэчлэлт” сэдвээр илтгэл тавилаа. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм ноёд, хатагтай нар аа, Эрхэмсэг зочид оо, “Хотын …

  • 4 May

    Найз залуутай болох гэж төрсөн охиноо төөрүүлж хаясан ээжийг саатууллаа

    “Бөмбөгөр” худалдааны төвд харгалзах хүнгүйгээр ганцаараа явж буй бага насны охины зураг өнгөрсөн сард олон нийтийн сүлжээгээр тарсан билээ. Тэгвэл уг мэдээллийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, охиныг ээж нь санаатай төөрүүлсэн болохыг тогтоожээ. Охины ээж 24 настай Ч нь нэгэн залуутай хамт амьдрахын тулд охиноо төөрүүлж хаяжээ. Ч мэдүүлэгтээ “Охиноо ээждээ өгөх гэсэн боловч авахгүй гэсэн. Тэгээд Бөмбөгөр …

  • 4 May

    “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал эхэллээ

    НИТХ, НЗДТГ болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, Монголын хотуудын холбоо хамтран зохион байгуулж буй “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал Шангри Ла зочид буудлын их танхимд өнөөдөр эхэллээ. Энэхүү бага хурлыг анх 2009 онд Монголын хотуудын холбоо ШУА-тай хамтран хотын хөгжлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан байдаг. Хурлаар хотын хөгжил, төлөвлөлт, хот байгуулалтыг …

  • 4 May

    Х.Амгаланбаатар:Бид нар хэлэлцээрийг эргэн авч үзэх бүрэн боломж байна гэж үзэж байна

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагаас бүрдсэн төлөөллийг  хүлээн авч уулзлаа. Тавдугаар сарын 1-нд болсон МҮЭХ-ны тайван жагсаалд сайд Н.Номтойбаяр Засгийн газрыг төлөөлж оролцохдоо хэлэлцээрийн ширээнд урьсан нь энэ уулзалт юм. МҮЭХ-ны төлөөллүүд гурван сарын өмнө баталсан хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тусгасан зорилт, заалтууд хэрэгжилтийн тухай саналаа хэлсэн. Мөн тэтгэврийн нас, татвар, нийгмийн даатгалын …

  • 4 May

    Ш.Анхмаа:Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ асарч байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг шийдэх нь чухал байна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Австралийн  эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан сайд хатагтай Шаром Стоуныг  хүлээн авч уулзлаа.  Уулзалтад Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд John Langtry, Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны Жендерийн газрын дарга Amy Haddad, Улаанбаатар хотоос  нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Төсөл хөтөлбөр хамтын ажилгааны тасгийн дарга И.Батхүү …

  • 4 May

    БНХАУ-ын Нинбо хотын дарга Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг Нинбод айлчлахыг урив

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНХАУ-ын Нинбо хотын дарга Чү Дуняо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэд хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцсоноос гадна худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, хот байгуулалт, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулан, гарын үсэг зурлаа. БНХАУ-ын Жежань мужийн Нинбо нь 9800 км …

  • 4 May

    Нийслэлийн Засаг дарга цусаа хандивлах уриалга гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр  Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд болон компани, аж ахуйн нэгж, ТББ-ын ажилтан, албан хаагчид, нийслэлийн ард иргэд, оюутан залуусыг цусаа хандивлаж эрдэнэт хүний амийг аврах уриалга гаргалаа. Уриалгын дагуу ирэх сарын 14-нийг хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагууд цусаа хандивлах болжээ гэж нийслэлийн …

  • 4 May

    Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай, бүх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2017 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур …

  • 3 May

    Ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг “Хангарди” одонгоор шагналаа

    Жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Нийслэлийн удирдлагууд энэхүү өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн гурван үеийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч, ахмад сэтгүүлч Ц.Дашдондовыг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнасан юм.Ахмад сэтгүүлч Ц.Дашдондов нийслэлийн дээд одонгоор шагнагдсан хамгийн анхны сэтгүүлч болж байгаа …