Нийгэм

April, 2017

  • 15 April

    М.Ганбаатар: “Гандангийн дэнж”-ийн 17 өрх газраа чөлөөлөөд түр суурьших байрандаа нүүж ороод байна

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нар нь тойргийнхоо иргэдтэй бямба гариг бүр уулзаж, тэдний санал бодлыг сонсохын зэрэгцээ шаардлагатай мэдээлэл өгдөг уламжлалтай билээ. Энэ удаагийн уулзалтад нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Төрийн бус байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар болох Баянгол дүүргийн 16 дугаар …

  • 15 April

    БХЯ:Хариуцлага алдсан албан хаагчдад хатуу хариуцлага тооцно

    Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд 311, 350-р анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад гарсан ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн. Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үүрэг гүйцэтгэж байсан эмнэлэгийн бие бүрэлдэхүүн, эмч нар …

  • 15 April

    “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Оролцогч нь дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын …

  • 15 April

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн номын өдөр” зохион байгуулагдаж байна

    “Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөг  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  зохион байгуулагдаж байна. Тус өдөрлөгийн  үер хүүхдүүдэд бага насанд нь номтой зөв харьцах, номын сайн найз болох, ном уншихын ач холбогдлыг ойлгуулах,  зөв дадал хэвшил олгох сургалт, зөвлөмжүүд, хүүхдийн номын худалдаа, вагон аялал, төрөл бүрийн тэмцээн уралдаанууд, урлагийн тоглолт, гэр бүлд чиглэсэн мэдээ мэдээллүүд зэрэг олон …

  • 15 April

    НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2017 оны 3 дахь удаагийн сугалааны тохирол 4 дүгээр сарын 16-ны ням гаригт 19.35 цагаас Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2017 оны 3-р сарын 1-нээс 3-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд …

  • 15 April

    Нөөцийн мах худалдаалагдаж эхэллээ

    Мах сүүний анхдугаар аяны хүрээнд бэлтгэсэн махыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд нийлүүлж, үхрийн ястай махыг 5750, хонины ястай махыг 5400, ямааны ястай махыг 4400 төгрөгөөр худалдаалж эхэллээ. Тодруулбал, Улаанбаатар хотын 6 дүүрэгт 108 дэлгүүр, Дархан хотод 118 дэлгүүр, Эрдэнэт хотод 21 дэлгүүрээр тус тус худалдан борлуулж байна. Махны борлуулалтын үйл ажиллагаатай Хүнс хөдөө аж  ахуй …

  • 15 April

    Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжлээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 дугаар тогтоолын дагуу 2017.04.15-ны өдрөөс  буюу өнөөдрөөс эхлэн 2017.10.15-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтыг зуны бүсчлэлд шилжлээ. Хязгаарлалтанд орж байгаа тээврийн хэрэгсэл нь 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй юм.  

  • 15 April

    Ээлжийн ахлагчдаа шийтгүүлсэн цэрэг хөлийн есөн хуруугаа тайруулжээ

    2016 оны 5 сард Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогтийг 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр ээлжийн ахлагч нь өвлийн хүйтэнд шөнийн 2-3 цагийн үед түүнийг болон бусад дөрвөн цэргийн хамтаар  дарамталж, нүцгэлэн цээж рүү нь хүйтэн ус цацаж, хүйтэн цементэн дээр хөл нүцгэн зогсоожээ. Үүний улмаас хөл нь хөлдөж, хөлнийхөө 9 хуруугаа тайруулжээ.  Эх …

  • 14 April

    Сонгуулийн Ерөнхий Хороо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Бага хурал боллоо. Бага хурлын үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр тавьсан илтгэлдээ,  сонгуулийн байгууллагын түүх, үйл ажиллагаа явуулж буй эрх зүйн орчин, баталгааны талаар мөн өнгөрсөн хугацаанд иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах талаар хийсэн ажлаасаа танилцууллаа. …

  • 14 April

    У.Хүрэлсүх: Иргэний төлөө ажиллах нь төрийн байгууллагуудын үүрэг

    Монгол Улсын Шадар сайдын удирдлага дор өнөөдөр  “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн анхдугаар хуралдаан болов. Хурлаар тус хөтөлбөрийн танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж баталлаа. Засгийн газраас 2016-2020 оны хооронд хэрэгжих “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг  баталсан. Шадар сайдын зүгээс уг  хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хамаарах байгууллагуудад тодорхой асуудлаар чиглэл өгөн ажиллах юм. Тэрээр өнөөдрийн …

  • 14 April

    Үндэсний үйлдвэрлэгч “Экобус” ХХК-ийн цахилгаан автобус Баянхонгор аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд явна

    Улаанбаатар хотын хүн амын хэт  төвлөрлийг сааруулж,  орон нутгийг хөгжүүлэхэд  төр засаг  хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах нь чухал. Үүний тулд орон нутагт ажлын байрыг олноор бий болгохоос гадна  иргэдийн  амьдралын орчинг сайжруулах,  үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх  шаардлагаатай байгаа юм. Нэн тэргүүнд  аймгуудад нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй түвшинд байгааг бид хаана хаана анхааран ажиллах нь зүйтэй. Тухайлбал Баянхонгор аймгийн төвд  34000  иргэн …

  • 14 April

    “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооцгооё” сэдэвт сургалт зохион байгуулагдаж дууслаа

    Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон” олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ, ЗДТГ, Боловсролын хэлтэс, Цагдаагийн I, II дугаар хэлтэс, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагатай хамтран “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг 04 дүгээр сарын 10-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан …

  • 14 April

    Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам дагуу орц гарц, явган хүний замыг чөлөөлнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нараар ахлуулсан харьяа газар, агентлагийн дарга нар, дүүргүүдийн Засаг дарга нар болон холбогдох албаныхан өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам гаргах, автомашины зогсоол байгуулах, явган хүний замыг чөлөөлж нээх зарим байршлуудтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил …

  • 14 April

    Өвөр Монгол эмчээр удирдуулсан баг Магсар гуайг хүнд өвчнөөс нь аварлаа

    Өвөр Монголын Анагаахын Их Сургуулийн Харьяат эмнэлгийн Эрээн хот дахь салбар эмнэлгийн хорооны Мэс заслын тасгийнхан Бээжингийн судлаачийн тусламжтайгаар хэвлийн дуранг ашиглан Монгол Улсын нэгэн өвчтөний цавины ивэрхийг амжилттай эмчилсэн байна. Энэ нь тус эмнэлгийн хорооны цавины ивэрхийг анагаах хагалгааны шинэ түүхийг эхлүүллээ. Гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын иргэн Магсар Эрээн хотын эмнэлгийн хороонд ирж шинжилгээ өгчээ. Тэрээр 2012 …

  • 14 April

    Налайх дүүргийн МСҮТ-ийн “Номын сан” нээлтээ хийлээ

     Налайх дүүргийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвөөс хүүхэд бүрийг номонд дуртай болгох, номтой нөхөрлөх орчин бүрдүүлэх зорилгоор “Номын сан”-тай болох ажлыг санаачлан, хэрэгжүүлж, 2017 оны 04-р сарын 13-ны өдөр чөлөөт, уншлагын, видео гэсэн 3 танхимаас бүрдсэн “Номын сан”-гийн нээлтээ хийж, тууз хайчиллаа. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, “Дархан Геомаш” ХХК-ий удирдла болон бусад албаны хүмүүс оролцож, талархал илэрхийлэв. …