Нийгэм

February, 2017

  • 22 February

    “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-ын бүртгэлийн хэлтэс энэ амралтын өдрүүдэд ажиллана

      “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ -аас сар шинийн баярыг тохиолдуулан нэмэлт цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Энэ сарын 25, 26-ны өдөр буюу бямба, ням гарагт тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс 09:00-18:00 цаг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Сар шинийн баярыг тохиолдуулан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн бүх үйлчилгээг дараах салбаруудаас авах боломжтой. Үүнд: Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Да хүрээ” дэх салбар …

  • 22 February

    Зайсангийн уугуул 44 иргэнд газрын гэрчилгээг нь гардууллаа

    Нийслэлийн ХУД-ийн IV,XI дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул 44 иргэнд өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол газар ашиглалтын гэрчилгээг нь гардууллаа. Уг ажлыг судлан шийдвэрлэх ажлын хэсэг газрын давхцалгүй инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байршаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буугаагүй, аливаа шатны шүүхэд маргаангүй гэхчилэн ямар нэг зөрчилгүй эдгээриргэнд газрын гэрчилгээг нь …

  • 22 February

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    2017 оны 02 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар  үүлшинэ. Халх голын саваар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, …

  • 21 February

    Багахангай дүүргээс “Архи хэрэглэхгүй, тамхи бэлэглэхгүй” шинэлэх уриалга гаргалаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 14 хоног тутамд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагаараа дамжуулан иргэдэд  нийслэл болон дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж, тайлагнадаг билээ. Өнөөдрийн мэдээллийн цагт Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр оролцож, дүүргийнхээ талаар мэдээлэл өглөө. 28 жилийн түүхтэй Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн урагш 90 км зайд оршдог бөгөөд …

  • 21 February

    “Сайн жаал”-ууд сар шинийн тухай сургалтад оролцлоо

    Хүүхдийн номын өргөөний ээлжит “Сайн жаал” сургалт зөвлөгөө 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. “Сайн жаал”-уудын энэ удаагийн сургалтаар удахгүй болох гэж буй сар шинийн баяр, үүндээ ахмад настан, ах эгч нартайгаа сар шинийн баяраар хэрхэн золгох, битүүний утга учир, битүүлэх ёс, бусдыг хэрхэн хүндлэх талаар сургалт зөвлөгөө хүргэлээ. Сургалтад 37 дугаар сургуулийн 5-А ангийн 30 гаруй …

  • 21 February

    Нарантуул худалдааны төв өнөөдөр ажиллаж байна

    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүйгээр ажиллаж байна. Тодруулбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв долоо хоног бүрийн мягмар гаригт амрах хуваарьтай ч өнөөдөр амрахгүй ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гаригт 10-18 цагийн хооронд ажиллах юм. Харин шинийн 1-ний өглөөнөөс эхлэн урт хугацаагаар амрах бөгөөд гуравдугаар сарын 9-нөөс ердийн …

  • 21 February

    Манай улсад Энэтхэг улсын 30 гаруй эмч сувилагч ирж ажиллана

    Олон улсын Ротари клубын шугамаар 2017 оны 5 сард Монгол улсад 30 хүний бүрэлдэхүүнтэй мэргэшсэн эмч нарын баг ирж ажиллах бөгөөд Уг ажлын бэлтгэл байдлыг үнэлэхээр Олон Улсын Ротарийн Дүүргийн Захирагч асан Мадухар  болон Пинжаб  мужийн дурангийн мэс заслын эмч Бану, нудний эмч Намрата нар монголд айлчлан ирж, УНТЭ, УГТӨ, ГССҮТ зэрэг эмнэлгүүдээр зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, тусламж, үйлчилгээнд …

  • 21 February

    Б.Жаргалсайхан: Hөхөн даатгалд хамрагдсан батламжаа аваагүй, тэтгэврээ нэмүүлэх боломжоо эдлээгүй иргэд цөөнгүй байна

    СХД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайханаас хэлтсийн үйл ажиллагааны талаар тодрууллаа. -Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй, тийм болохоор танай хэлтэс ачаалал ихтэй ажилладаг байх. -СХД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь  32 хорооны 312 мянган иргэнд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлдэг. 36 мянган тэтгэвэр авагчтай, 2600 гаруй ажил олгогч байгууллага, 145,000 гаруй иргэн эрүүл мэндийн даатгалд, сайн …

  • 21 February

    ШЕЗ: 2016 онд 183 шүүгчид гомдол гаргасан

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 4 дэх жилдээ сар бүр зохион байгуулж буй “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал  боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, доктор Б.Уранцэцэг, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар нар “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийлээ. Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар “Шүүхийн ёс зүйн хороо 2014 онд 208, 2015 онд …

  • 21 February

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж,цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2017 оны хоёрдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй.Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар …

  • 20 February

    Шинийн дөрвөн хүртэл бүх нийтээр амарна

    Сар шинийн амралтын хуваарьт өөрчлөлт орох эсэх, сурагчдыг урт хугацаагаар амруулна гэсэн сураг байгаа талаар асууж, сурагласан хүн олон байна.     Энэ жилийн цагаан сарын шинийн 1 хоёрдугаар сарын 27-ны даваа гаригт тохиож байгаа.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. …

  • 20 February

    Аврагчид 21 хүний амь насыг авран хамгаалав

    Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 14-ны өдөр 14:54 цагийн орчим тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн  ахлах дэслэгч Э.Энхбаяр захирагчтай гуравдугаар салааны аврагчид ажиллаж, гал түймрийн голомт, утаажилтын бүсээс 21 хүнийг гаргаж, амь …

  • 20 February

    Солонгост байгаа монголчууд малчдад тусламж илгээлээ

    БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбоо/СМОХ/-оос зудтай аймаг, сумдад туслах зорилгоор “Дулаан өвөлжье” хандивын аяныг зохион байгуулжээ. Тус аян өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ оны 1 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилсэн байна. Аянд БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэд маань нэгдэж, 2,7 сая төгрөг цуглуулжээ. Тус хандивын мөнгийг БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болох Д.Таяа, М.Жаргалсайхан, …

  • 20 February

    НОБЕГ:Сүм хийдийн 36 обьекад хяналт шалгалж хийж 225 зөрчил илрүүлэв

    Сар шинийн баярын өдрүүдэд монголчууд сүм хийдийн байгууллагуудад олноор цуглаж идээний дээдийг өргөж, зул хүжээ бадамлуулдаг уламжлалтай. Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг хоёрдугаар сарын 13-наас эхлэн зохион байгуулж байна. Шалгалтын явцад 36 объект хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг …

  • 20 February

    Бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхигүй оролцсон байгууллагуудыг 1.6 сая төгрөгөөр торгожээ

    Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхигүй оролцсон аж ахуй нэгжүүдэд 1.6 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. Уг цэвэрлэгээг гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг шуурхай ачиж, тээвэрлэх, орон сууцны …