Нийгэм

March, 2017

  • 16 March

    Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

    Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа. Дээрх газруудын хилийн заагийг 11 837.05 га-гаар улсын тусгай хамгаалалтад авснаар нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэнэ.  Ноён уулын тусгай хамгаалалтад …

  • 16 March

    Налайхад зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ

    Налайх дүүргийн нүүрсний уурхайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, уурхайн ам цооногийг хааж эхэллээ. Уурхайн ам цооногийг булах, нөхөн сэргээлт хийх ажилтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар газар дээр нь танилцлаа. Налайхад ашигт малтмалын тусгай, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрийн 6 нь …

  • 16 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    2017 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр.  Увс нуурын  хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, …

  • 15 March

    “Эх орны цэрэг” 2017 яруу найргийн наадамд анх удаа байлдагч түрүүллээ

    “Эх орны цэрэг” яруу найргийн наадам энэ сарын 14-нд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэхүү яруу найргийн наадам нь 1989 оноос эхлэн 25 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа юм. Энэ хугацаанд уг наадам “Болор цом”-ын дараа орох өргөн цар хүрээтэй, хүчтэй бүрэлдэхүүн шүлгээ уншдаг, залуу авьяастныг тодруулах оюун санааны талбар болж чадсан билээ. Өнөө жилийн …

  • 15 March

    “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт”-ийг сайжруулах аян эхэллээ

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн алба хамтран шүүхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн этгээдүүдэд тавих хяналтыг сайжруулж, ялын хэрэгжилтийг нэг мөр хангах, холбогдох хууль, журмын хүрээнд ялтанд хяналт тавьж буй төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зорилгоор “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэрэгжилт” сэдэвт …

  • 15 March

    Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт эхэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан  сургалт эхэллээ. Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар хийх ийнхүү сургалтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо энэ сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулах юм. …

  • 15 March

    Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг боллоо

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан зохиож буй “Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг” өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалах багц хуулиуд, цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой аж. Өдөрлөгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …

  • 15 March

    ”Рамада” зочид буудалд гал унтраах тактикийн сургалт болж байна

    Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рамада зочид буудал, “Макс Молл  худалдааны төв дээр өнөөдөр /2017.03.15/ гал унтраах тактикийн сургалт зохион байгуулагдаж байна. Энэ нь Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал унтраах, аврах 10, 18-р ангийн 1-р тасаг, Гал унтраах аврах 26-р ангийн автомеханик шат, гэрэл холбооны алба, Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Улаан загалмайн нийгэмлэг, Замын цагдаагийн тасаг зэрэг төрийн байгууллагуудын болон Макс группын …

  • 15 March

    Орон байрын хулгайчийг үйлдэл дээр нь барилаа

    Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ. Орон сууцны вакум цонхыг түлхэн орж LCD, LED зурагт хулгайлдаг 18 настай О /эрхэлсэн тодорхой ажилгүй/, түүнд тээврийн хэрэгслээр үйлчилж, хамт хулгайн гэмт хэрэг үйлддэг 21 настай Б /оюутан/ нарыг үйлдэл дээр нь барьсан байна. Сэжигтэн Б, О нар нь энэ сарын 12-13-нд шилжих шөнийн …

  • 15 March

    Л.Нямгэрэл:Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөлийг тодруулах криминологийн судалгаа эхлүүлсэн

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗ/-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлтэй ярилцлаа. –Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байна. Танай ажлын албанаас ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ? -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 12 дугаар сард батлагдаад, 2017 оны хоёрдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хууль батлагдан, хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 35 …

  • 15 March

    АН-ын дарга С.Эрдэнэ таныг дэмжихгүй байх “Дордохын долоон” шалтгаан байна

    АН-ЫН ДАРГА, ЖУРМЫН НӨХӨР СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ-Д АН-ын дарга таныхаа волюнтюрист бодлогыг энэ намын анхдагчдын нэг би эхлэлээс нь эсэргүүцэж байна. Яагаад? Яагаад гэвэл би таныг сонгоогүй. Яагаад сонгоогүй вэ?. Надад “дордохын долоон” шалтгаан байсаар байна. Таныг дэмжиж чадаагүй миний шалтгаан: 1. АН-ын үндсэн дүрмийг хурлын тэргүүлэгчид давуу байдлаа ашиглан хүчирхийлж, үүрт байгаа энэ намын үүх түүхийг мэдэхгүй, энэ намын үнэт …

  • 15 March

    Нийслэлийн харьяа агентлагуудын гадаад харилцааны мэргэжилтнийг сургалтад хамруулав

    Гадаад харилцааны яамны Консулын газар нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс хамтран “Виз болон гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журам” сэдвийн хүрээнд нийслэлийн харьяа газар, агентлагын мэргэжилтнүүдийн дунд сургалт зохион байгууллаа. Сургалтад “Монгол Улсын иргэн гадаад улс оронд зорчих, “Гадаадын иргэн, жуулчид Монгол Улсад зорчих” сэдвийн хүрээнд ГХЯ-ны Консулын газрын орлогч захирал Л.Мөнхтүшиг, “Гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам” сэдвээр …

  • 15 March

    Мод бутны хэлбэржүүлэлт арчилгааны ажил хийгдэж байна

    Урин дулаан цаг эхэлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж талбай ногоон байгууламжийн арчилгааны ажил эхэллээ. Үүнд:  Усалгаа, мод бутны хэлбэржүүлэлт арчилгааны ажлыг хийгдэж байна. Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн 22 хүний бүрэлдэхүүнтэй ногоон байгууламжийн баг төлөвлөгөө гарган хуваарийн дагуу үе шаттайгаар ажиллаж байна. ЧДЗДТГ

  • 15 March

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна

    Цаг агаар дулаарч байгаа энэ өдрүүдэд гол, нуурын мөс цөмөрснөөс, мөн хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замд гулгаа үүссэнээс осол зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Иймд төв, орон нутагт зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автотээврийн холбогдох байгууллага, албан тушаалтан, жолооч, зорчигчид, хяналт хэрэгжүүлэгч байгууллагуудад дараах зүйлүүдийг сэрэмжлүүлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг …

  • 15 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    2017 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, Алтай,Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Онон, …