Нийгэм

December, 2016

  • 5 December

    Иргэд төрийг бус өөрсдийгөө буруутгахаас эхэлье

    Манай иргэд бүх болохгүй бүтэхгүй зүйлийг төр засагт “нялзаан” өөрсдөө түүгээрээ ихээхэн бухимдах юм. Үнэндээ бид иргэний хариуцлага, иргэний үүрэг гэдэг зүйлийг тэр бүр хөндөхгүй аж. Нэг үгээр бид өөрсдөө гудамжинд хог хаяхгүй байж сураагүй байж гудамжны цэвэрлэгч муу байгаа мэтээр, цэвэрлэгээ үйлчилгээний удирдлага муу, нэг намын хүн гэх мэтээр хошуурах аж. Иргэн хүн ямар хариуцлагатай байх ёстойгоо ч мэдэхгүйгээр …

  • 5 December

    Чингэлтэй дүүргийн аж ахуй нэгжийн 50 метр талбайн зураглал хүлээлгэн өгөх хуваарь гарав

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуй нэгжүүдэд орчны 50метр газрын зураглалыг хүлээлгэн өгөх хуваарь гарган ажиллаж байна. Ингэснээр аж ахуй нэгж байгууллагууд зураглалын дагуу орчны 50 метр талбайд ногоон байгууламж, тохижилт арчлалт, зам талбай, цас мөсний цэвэрлэгээг хийх юм. Зураглалын дагуу цэвэрлэгээ хийгдээгүйн улмаас халтирч унах гэх зэрэг иргэнд хохирол …

  • 5 December

    Үзмэрч, бөө, зурхайч, ламд хандахын оронд шинжлэх ухаанд итгэцгээе

    Зовлон нүүрлэхээр лам цадна гэж ардын үг бий. Утга учиргүй ч хэлчихээгүй үг. Мэдээж хэн нэгний шашин шүтэх эс шүтэхийг дүгнэх гэсэнгүй. Гэхдээ нийгэм эдийн засаг хямарч, төрөөс төрсөн олигархуудын эрх мэдэл томорч үүнээс үүдэлтэй ашиг сонирхолын “давалгаа” үүсч байгаа энэ үеийг өөрийн амьдралын алдаа оноо мэтээр ойлгон лам, бөө, үзмэрч, зурхайч, аура шинжээчид хамаг байдгаа барин гүйх юм. Оросын …

  • 5 December

    ДЭМБ-ын суурин төлөөлөгч оюутны эрүүл мэндийн төв дээр ажиллаа

    “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяны хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Суурин төлөөлөгч Др Су Нюунт У “Оюутны эрүүл мэндийн төв” дээр ажиллалаа. НЭМХ, ГБХЗХГ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2016 оны 11 дүгээр сарын 21-нээс эхлэн зохион байгуулагдсан “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяны сургалт, сурталчилгааны нэг хэсэг болох ШУТИС-ын 3-р дотуур байр болон 1000 оюутны дотуур байранд байрлах “Оюутны эрүүл мэндийн …

  • 5 December

    “Шүүхийн шинэтгэлийг дэмжигч хэвлэл”-үүдэд талархал илэрхийллээ

    “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг 36 сарын турш мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ. Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг дэмжин цаг үеийн мэдээллийг шуурхай мэдээлж ирсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон Ажлын албаны газар, хэлтэс, албаны дарга нар оролцлоо. “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг 2014, 2015, 2016 …

  • 5 December

    Хотын удирдлагууд ТҮЦ эрхлэгчдийн санал бодлыг сонслоо

    ТҮЦ  эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нарт танилцууллаа. Баянзүрх дүүргийн иргэн Б “Би барилгын салбарт олон жил ажилласан. Гэтэл барилгын ажил зогсонги байдалд орсон учраас ямар ч аргагүй ТҮЦ ажиллуулж ар гэрээ авч явах …

  • 5 December

    Хөрс, бэлчээр хамгаалах талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гардуулах ёслол боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр гаргасан Хөрс, бэлчээр хамгаалах талаар Засгийн газарт чиглэл өгсөн 158 тоот зарлигийг БОАЖЯ, ХХААХҮЯ-нд гардуулан өгөх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Олон улсын Хөрс хамгаалах өдөр өнөөдөр тохиож байгаа тул уг үйл явдлыг бэлгэдэн уг зарлигийг холбогдох яамдын төлөөлөлд ийнхүү гардуулсан юм. Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын …

  • 5 December

    Анхаар … аппликэйшны англи хувилбарыг гаргав

    Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд хэрэгжиж буй НҮБХХ-ийн МОН03/301 төслөөс 2015 онд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголтыг ард иргэдэд сонирхолтойгоор хүргэх “Анхаар” аппликэйшнийг бүтээсэн юм. Иргэн та өөрийн хэрэглэж буй гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос уг аппликэйшныг гар утсандаа татан  суулгаж болно. Тус аппликэйшнаас гамшиг, осол болсон үед авах арга хэмжээ, шаардлагатай үед холбоо барих байгууллагууд болон утасны дугаарууд, амилуулах …

  • 5 December

    ЕП М.Энх-амгалан ШХА-ны байгууллагын гишүүн ажиглагч орнуудын 14 дэх удаагийн хуралдаанд оролцов

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайнань мужийн Санья хотноо 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч улс орнуудын Ерөнхий прокуроруудын 14 дэх удаагийн хуралдаан зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан тэргүүтэй Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Гадаад …

  • 5 December

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-д айлчилж байна

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ сарын 5-8-ны өдрүүдэд Оросын холбооны улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ЦЕГ-ын дарга Р.Чингис, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, ХСИС-ийн захирал С.Баатаржав, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа болон яамны холбогдох мэргэжилтэн багтаж байгаа юм. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтыг уг айлчлалын үеэр ОХУ-ын Хууль зүйн сайд Александр Владимирович Коновалов, Дотоод хэргийн сайд Владимир Александрович …

  • 5 December

    С.Батболд “Гудамж талбайн цас мөс арилсан ч зам дагуу явган хүний зам дээр овоолсон цас одоо хүртэл байсаар байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойролцоох зам талбай, авто зам дагуух цас цэвэрлэгээний  ажилд нийт 11404 хүн оролцож 133559 ам метр зам талбайн цас мөсийг цэвэрлэсэн …

  • 5 December

    ВВС: Хас тэмдгийн улмаас дуучин залууг Оросын дипломатч зоджээ

    ЛОНДОН. /ВВС/. Хас тэмдэгтэй дээл өмсч тайзан дээр гарсных нь дараа Монголын алдартай дуучныг Оросын нэгэн дипломатч ухаан алдтал нь зоджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан дуучин залуугийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  С.Амармандах  өнгөрсөн сард нийслэл Улаанбаатар хотод нэгэн арга хэмжээнд оролцсоныхоо дараа бусдад зодуулсан байна. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, дуучны толгойн тус газарт нь архины …

  • 5 December

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндэд анхаарна

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн зорилтонд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулъя” уриан дор зохион байгуулсан  хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааг “ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодитой болгое” Инчеоны стратеги, хөгжлийн бэрхшээлтэй …

  • 5 December

    13 цэцэрлэгийн 3590 хүүхэд томуугийн эсрэг вакцин хийлээ

    Томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч  Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулатори болон хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тасгуудын ачаалал эрс нэмэгдээд байна. Томуугийн өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан  Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн А/145 дугаар тушаалын дагуу  нийслэлийн гэр хорооллын цэцэрлэгүүдийн 2-оос дээш насны 13 цэцэрлэгийн нийт 3590 хүүхдэд томуугийн эсрэг урьдчилан сэргийлэх вакцин хийгдлээ. Энэ вакцин нь ДЭМБ-аас зөвлөсөн …

  • 5 December

    Чингэлтэй дүүргийн 245 дугаар цэцэрлэг сургалтын үйл ажиллагаагаа эхэллээ

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй  дүүргийн 8 дугаар хороонд баригдсан 245 дугаар цэцэрлэг ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүллээ.  Тус цэцэрлэгт 150 хүүхэд суралцахаар бүртгүүлснээс өнөөдрийн байдлаар 113 хүүхдийн ирцтэй байна.