Нийгэм

March, 2017

  • 23 March

    Хөрс, орчин бохирдуулж байсан үйл ажиллагааг зогсоолоо

    “32-ын тойргийн Сансар худалдааны төвийн эсрэг талын даланг сэтэлж, авто машины засвар үйлчилгээ явуулж, хөрсний бохирдол үүсгэж байна” гэх мэдээллийн дагуу НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагчид ажиллаж, үйл ажиллагааг зогсоох тухай албан шаардлага хүргүүллээ. Тус иргэд ямар нэгэн зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулж байжээ. Өнөөдөр НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, Дэд бүтцийн хяналтын …

  • 23 March

    Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ

    JCI Улаанбаатар салбар байгууллага 2014 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Хотын шийдэл” төслөө 2017 онд Хан Уул дүүрэгтэй хамтран “Хог хаягдлын менежмент” сэдэвтэйгээр хэрэгжүүлэхээр Хан Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлантай JCI Улаанбаатар салбар байгуулгын 2017 оны ерөнхийлөгч С. Баасансүрэн Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Төслийн ажлын төлөвлөгөөний дагуу 2017 оны 3 сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын …

  • 23 March

    Монголын өмнө тулгамдсан гол асуудлаар авлигыг нэрлэв

    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад Улсын дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гээс 2016 оны сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд хэрхэн хандаж байгаа талаар тандалт судалгаа явуулснаа өнөөдөр танилцуулав. Сүүлийн 25 жилийн турш Канад улс Монголын ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн гэдгийг тус улсын Элчин сайд Эд Жейгэр онцлов. Тэрбээр, Монгол Улсын бүх …

  • 23 March

    Улаанбаатар хотын Захирагч Европын хотуудаар айлчилж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын хотуудад хийх айлчлалаа өчигдөр Варшав хотоос эхлүүллээ. Хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч, Унгар Улсын өргөмжит консул Ч.Гантулга, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар багтсан байна. Европын хотуудын стандартыг нэвтрүүлэх, зарим томоохон хоттой Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын …

  • 23 March

    Авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон нийтийн дэд зөвлөл” байгуулна

    УИХ-аас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны 11 дүгээр сард батлан гаргасан. Үүнтэй холбоотойгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нарын хамтарсан тушаал гарсан байна. Аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий “Олон …

  • 23 March

    Орхигдсон нярайг хүүхдийн асрамжийн газарт өгчээ

    Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид оршуулгын газарт орхигдсон нярайг олж, хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгчээ. Өнгөрөгч баасан гарагт /2017.03.17/ тус цагдаагийн хэлтэст иргэнээс “Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарангийн энгэр”-ийн оршуулгын газарт нярай хүүхэд байна” гэсэн мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж өлгийтэй нярайг олж, хүүхдийн асрамжийн газарт хүлээлгэн өгсөн байна. …

  • 23 March

    Б.Бээжин: Шүүхийн ажилтнууд гамшгийн үед арга хэмжээ авахад бэлэн болсон

    Шүүхийн тамгын газрын дарга нарт зориулсан “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нь” үзүүлэх сургалт энэ сарын 16, 17-ны өдөр Дорноговь аймаг дахь шүүхэд болсон билээ. Шүүхийн ерөнхий зөвлөл болон албаны бусад байгууллагатай хамтран уг сургалтыг зохион байгуулсан Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Б.Бээжинтэй ярилцлаа. -Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар цагдаа, онцгой, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхантай хамтран “Шүүх, …

  • 23 March

    Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй Казах ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

    Урин хаврын энэ сайхан өдрүүдэд учран золгож буй өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн их баяр Наурызыг тохиолдуулан  Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй 4 дүгээр хорооны өндөр настай Казак ахмадууд болох Жавартай, Кармения, Бидай, Монголхаан нарт хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Тэрээр ахмадуудад чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, хотол олноороо энх мэнд, аз жаргалтай, зол хийморьтой, амар амгалан, урам зоригтой …

  • 23 March

    ШӨХТГ, ОХУ-ын Холбооны Монополийн эсрэг алба харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

    ОХУ-ын Холбооны Монополийн эсрэг албаны дарга Игорь Юрьевич Артемьевын урилгаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва тэргүүтэй албаны хүмүүс 2017 оны 3 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Москва хотод айлчилаа. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Холбооны Монополийн эсрэг албаны дарга Игорь Юрьевич Артемьев зөвлөлийн гишүүдийнхээ хамт ШӨХТГ-ын дарга Б.Лхагва тэргүүтэй төлөөлөгчдийг байгууллагадаа хүлээн авч 2 байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцож “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т …

  • 23 March

    Дэлхийн Дауны өдрийг тэмдэглэв

    Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан Австрали, Бразил, Израиль, Канад, Катар, Люксембург, Монгол Улс, БНСУ, Польш, ИБУИНВУ, Сингапур, Энэтхэг, Япон улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын холбоо”, “Inclusion International”, “Даун синдром интернэшнл” ТББ-аас хамтран НҮБ-ын Төв байранд олон улсын бага хурал зохион байгуулав. Уг хурал “My voice, my community – Enabling people with Down …

  • 23 March

    Жилд сүрьеэгийн 4000 гаруй тохиолдолд бүртгэгдэж байна

    -Улсын хэмжээнд жилд 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдолд бүртгэгдэж байна- Сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхий улс орнууд 1998 оноос хойш “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ бөгөөд жил бүр 10.4 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.8 сая хүн уг өвчний …

  • 23 March

    Д.Готов:Дарханы замыг 50-60 жилийн эдэлгээтэй нэгдүгээр зэргийн зам болгоно

    Хөдөлгөөний эрчим ихтэй Улаанбаатар-Дархан чиглэлийн 230 км авто замыг шинэчлэх ажлыг энэ хавраас эхлүүлэхээр болсон талаар Зам, Тээврийн хөгжлийн яамнаас мэдээллэсэн. Бид энэ талаар Зам, Тээврийн хөгжлийн яамны сайд Д.Ганбатын зөвлөх, Шинжлэх ухааны доктор Д.Готовтой ярилцлаа. -ХОНОГТ ДУНДАЖААР 3800-4000 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧДОГ- -Хамгийн их осол аваар гардаг Дархан чиглэлийн замыг шинэчлэх болсон талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу? -Авто зам барих, …

  • 23 March

    Онцын шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна

    Баянхонгор аймагт их хэмжээний цас орж буйн улмаас цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан гуравдугаар сарын 22-ны 08:00 цагаас 24-ны өдрийн 09:00 цаг хүртэл Баянхонгор аймгаас хот хооронд болон хөдөө орон нутаг, сумд руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Тиймээс иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол ойрын замд зорчихгүй …

  • 23 March

    Өнөөдөр гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна

    Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гараг буюу өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарна.  Дуут дохионы үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 23 March

    Дутуу төрсөн нярай охиныг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

    Нарангийн энгэрийн оршуулгын газарт дутуу төрсөн нярай охиныг хүн болохгүй гээд хаяад явсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Их Нарангийн оршуулгын газарт өлгийтэй хүүхэд орхиж явсан тухай дуудлага энэ сарын 17-нд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу шалгахад төрөөд удаагүй нярай охиныг оршуулгын газарт орхиод явсан байжээ. Тэгвэл цагдаагийн алба хаагчид сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, баривчилсан байна. Нярайн …